Showing posts with label Онол. Show all posts
Showing posts with label Онол. Show all posts

March 30, 2015

#‎Мэркадо‬ ‪#‎Зөвлөгөө‬

Одоо цагт хэрэглэгчид маш олон төрлийн сурталчилгаа, мэдээллийн дунд амьдарч байна. Энэ байдал нь хэрэглэгчдийг зарим тохиолдолд залхааж, худалдан авах шийдвэр гаргалтанд нь сөргөөр нөлөөлөх хандлага ч байдаг. Тиймээс маркетерууд орчин цагт хэн олон мэдээллийг, олон утгаар өгөхдөө гол нь бус хэрэглэгчдийг хамгийн сайн мэдэрсэн мэдээллийг хэрэглэгчдэд өгч чаддаг байх хэрэгтэй. Энгийнээр хэлбэл тэдний худалдан авах шийдвэр гаргалтанд нөлөөлөх бус туслах хэрэгтэй юм.

May 17, 2012

Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг хэрхэн амжилттай хийх вэ?

Бизнест хамгийн чухал, хамгийн сайн хийх ёстой зүйл бол мэдээж шинэчлэлт байдаг. Шинэчлэлтийг цаг хугацаа, хэрэгцээ шаардлага, орчин нөхцөл гээд олон зүлээс хамаарч хийдэг. Хэдий олон хүчин зүйлс нөлөөлдөг ч хамгийн үр нөлөөтэй нь шинэчлэлтийн хэлбэр юм. Өөрөөр хэлбэл шинэчлэлтийг ямар давтамжаар, орчин нөхцөлөөс хийхдээ бус ямар хэлбэрээр хийх нь хамгийн чухал байдаг. Орчин цагийн бизнест тэр дундаа бүтээгдэхүүн, үйлчилгээнд хэрхэн хөгжүүлэлтийг хийж амжилт олох талаар маш олон нийтлэл, зөвлөмж, судалгаа зэрэгүүд энд тэндгүй л байдаг. Энэ ч утгаараа би таньд бүтээгдэхүүн хөгжүүлэлт гэж юу болох гэдгийг онолын үүднээс тайлбарлахын оронд практик дээр тайлбарлах нь илүү зөв зүйтэй байх.

April 26, 2012

Хэрхэн амжилттай уриа үгийг (Slogan) бүтээх вэ?

Уриа үг гэдэг бол брэнд бүтээхэд болон түүнийг удаан хугацаагаар зах зээл дээр амжилттай оршин тогтноход гол үндэс нь болж байдаг хамгийн чухал, хамгийн нөлөөтэй зүйл юм. Энэ ч утгаараа бизнесменүүд болон маркетерууд зах зээл дээр шинэээр брэндийг бий болгохдоо уриа үгэн дээр анхаарч сайн уриа үгийг бүтээхийн төлөө ажиллаж байдаг. Харин сайн уриа үг гэж юу вэ? Түүний талаар товчхон авч үзье. Сайн уриа үг гэдэг бол мэдээж хэрэглэгчдэд таашагдсан, тухайн цаг үеэ болон цаашдын ирээдүйн хандлагыг мэдэрсэн, хүнийг залхаах болон хэт нуршсан байталтай бус, бусад орны хэл дээр чөлөөтэй орчуулагдаж болдог, цээжлэхэд амар, бүтээгдэхүүнийг суралтчилсан гэх мэт олон шалгуурыг давсан байх ёстой байдаг. Мэдээж бүх уриа үг нь анх бүтээгдэхдээ дээрхи хүчин зүйлсийг нь өөртөө агуулсан байдаггүй. Учир нь энэ бол маш хэцүү зүйл шүү дээ. Тиймээс сайн уриа үгийг бүтээхэд хамгийн голлох хүчин зүйл нь юу байдаг талаар өөрийн туршлага болон бусад олон улсын болоод дотоодын амжилттай хэрэгжсэн туршлага дээрээ үндэслэн боловсруулсан хэд хэдэн зарчимыг авч үзье.

February 1, 2012

Яагаад маркетингийн зөвлөх үйлчилгээг сонгох хэрэгтэй вэ?


Маркетинг гэдэг бол тухайн байгууллагыг зах зээл дээр хэрхэн амжилттай оршин тогтнох, хэрэглэгчтэйгээ хэрхэн холбоо тогтоох гол үндэс суурь нь болдог билээ. Өнөөдөр манай бизнесийн байгууллагууд өөрсдийн байгууллагын маркетингийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулахын тулд  хүчтэй маркетингийн багийг бүрдүүлэхийн төлөө томоохон хэмжээний тулааныг явуулсаар байна. Сайн маркетертай байгууллага хэдий өндөр потенциалаар ажиллах боломжтой болдог боловч төдий хэмжээгээр өндөр зардал гаргаж тухайн багийг бүрдүүлэх шаардлага гардаг. Энэ ч утгаараа зах зээл дээр маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компаний зах зээл бий болсон. Бизнесийн байгууллага маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудтай хамтран ажиллах нь дараах давуу болон сул талыг бий болгодог байна. Үүнд:

August 4, 2011

Маркетингийн мэдээллийн санг хэрхэн бүрдүүлэх вэ?

Маркетингийн мэдээллийн санг үүсгэн бий болгоно гэдэг өөрийн компанидаа хамгийн үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг. Мэдээллийн санг хэрхэн зөв бий болгох, хэрхэн бүрдүүлэхээс маркетингийн үйл ажиллагааны бүхий л хэсэг эхэлдэг гэж хэлж болно.

October 17, 2010

Хэрэглэгчтэй харилцах менежмент (Орчуулга)

Хэрэглэгчтэй харилцах менежмент бол яахын аргагүй сүүлийн үед анхаарал татсан асуудал болоод байгаа билээ. Хэрэв та арван мэргэжил нэгт нөхдөөсөө хэрэглэгчтэй харилцах менежент гэж юу вэ гэж асуувал магадгүй арван өөр төрлийн хариулт сонсох болно. Учир нь байгууллага бүр өөр өөрийн гэсэн хэрэглэгчтэй харилцах менежменттэй байдаг. 

May 10, 2010

Хэрхэн сайн борлуулагч болох вэ?

Сайн борлуулагч болохын гол түлхүүр нь түүний борлуулалтын үйл явцаас шууд хамааралтай. Хэдийгээр бид тодорхой заасан хэмжээ бүхий бараа бүтээгдэхүүн худалдаалах зорилготой ч, үүний ард ямарваа нэг үйл явц бий болох нь чухал юм. Энэхүү тодорхойлолт буюу зөвлөмж нь борлуулалтын эцэст шууд гарах үр дүнгээс үл хамааралтай юм. Мөн энэ зөвлөмжөөр бид борлуулалтын эцсийн үр дүнг амжилтанд хүргэх үйл явцтай холбохыг зорилоо.Дэлхийн 2-р дайны дараа Япончууд үйлдвэрлэлтэндээ “үргэлжилсэн сайжруулалт” хэмээх үйл явц буюу арга барилыг нэвтрүүлсэн байна. Доорхи зөвлөмж нь худалдааны ертөнцдэх мэргэжлийн болон борлуулалт хийж буй бүхий л салбарын хүмүүст зориулсан юм.

March 30, 2010

Маркетинг 2.0 гэж юу вэ?

Орчин цагийн маркетинг гэж юу вэ? Магадгүй та доорхи дүрс бичлэгээс нэгэн зүйлийг ойлгож орчин цагийн маркетинг буюу маркетинг 2.0 гэж юу болсон, юу болоод байгаа гэх мэт зүйлийг ойлгох болно гэдэгт итгэж байна. Маркетинг 2.0-г маш энгийн зургаар маш ойлгомжтой тайлбарласан байна.

February 17, 2010

Хэлэлцээр хийх урлаг


Хэлэлцээр бүр дээр заавал ашиг олож байх албагүй юм. Учир нь хүн энэ хорвоо дээр ирээд л хэлэлцээр хийж эхэлдэг. Хүүхэд хоол идэхдээ ээжтэйгээ, сургуульд ороод багштайгаа, гадаа тоглохдоо найзуудтайгаа, гэм мэтээр амьдрал тэр чигээрээ хэлэлцээр дунд болж өнгөрдөг. Хэлэлцээрийн хамгийн чухал нь хэлэлцээр хийгч талууд нь бие биедээ сэтгэл санааны ба үйл ажиллагааны ойлголцол болоод бүтээлч байдлыг улам эрчимжүүлж өгдөгт оршдог юм. Сайн хэлэлцээр хийх нь оролцогч талууд хэлэлцээрийн үйл явцийн талаар сайн ойлголцох явдал бөгөөд хэлэлцээр нь дотоод ёс журамын дагуу байх ёстой. Хэлэлцээр нь өөрсдөө л зохиогоогүй бол ямар нэгэн зааварчилсан ёс журам гэж байдаггүй. Гэвч хэлэлцээрт гарын үсэг зурхаас өмнөх үйл ажиллагааны үед хэлцэл байгуулагч талууд өөрийн юу хүссэн тэр зүйлээ хийхэд ямар нэгэн хориг саад байхгүй байдаг.

February 4, 2010

Хэрхэн сайн борлуулагч болох вэ?

Сайн борлуулагч болохын гол түлхүүр нь түүний борлуулалтын үйл явцаас шууд хамааралтай. Хэдийгээр бид тодорхой заасан хэмжээ бүхий бараа бүтээгдэхүүн худалдаалах зорилготой ч, үүний ард ямарваа нэг үйл явц бий болох нь чухал юм. Энэхүү тодорхойлолт буюу зөвлөмж нь борлуулалтын эцэст шууд гарах үр дүнгээс үл хамааралтай юм. Мөн энэ зөвлөмжөөр бид борлуулалтын эцсийн үр дүнг амжилтанд хүргэх үйл явцтай холбохыг зорилоо.Дэлхийн 2-р дайны дараа Япончууд үйлдвэрлэлтэндээ “үргэлжилсэн сайжруулалт” хэмээх үйл явц буюу арга барилыг нэвтрүүлсэн байна. Доорхи зөвлөмж нь худалдааны ертөнцдэх мэргэжлийн болон борлуулалт хийж буй бүхий л салбарын хүмүүст зориулсан юм.

January 3, 2010

Бизнесийн харилцааны ёс зүйн ерөнхий зарчмууд

Бизнесийн болон ажил хэрэгч харилцааны үндсэн цагаан толгой нь ажил хэргийн ёс журам болно. Ажил хэрэгт ёс зүй үйлчлэхгүй бол хэзээ ч амжилтанд хүрдэггүй. Иймд ажил хэрэгч хүмүүс үүнийг мэдэх нь мэргэжлийн чухал чанар болно.  Ёс зүй нь түүхэн үзэгдэл юм хүмүүсийн зан төлөвт баримтлах дүрэм нь нийгмийн амьдралын нөхцөл, орчны өөрчлөлттэй холбоотойгоор өөрчлөгдснөөр ирсэн.  Орчин үед ёс зүй нь ажил үүрэг дэх зан төлөвийн хэм хэмжээ, гудамж талбай, зочлох ёс, ажил хэргийн болон дипломат уулзалт, театр олон нийтийн тээврийн хэрэгсэл зэрэгт зайлшгүй үйлчлэх ёстой.  Ажил хэрэгч харилцааны ёс зүйн “алтан дүрэм” гэж бий. “Бусдаас та өөр ямар хандлагыг хүсэж байна, бусдад мөн тэгж ханд” Ялангуяа “Дээрээс доош” чиглэлд явагдаж буй хандлага нь байгууллагын ёс зүйн ерөнхий уур амьсгалд шийдвэрлэх нөлөө үзүүлнэ. Иймд удирдагч дараах асуудалд анхаарлаа ямагт хандуулж байх нь зүйтэй.

December 28, 2009

Үйлчилгээний маркетингийн хөгжлийн тухай

Эрдэмтэд сүүлийн хэдэн арван жилийн турш шинээр хөгжиж байгаа тусгай салбаруудад чиглэсэн маркетингийн судалгаанд анхаарал төвлөрүүлж иржээ. 1950-аад оны үед өргөн хэрэглээний бараа үйлдвэрлэгч компаниуд зах зээл эзэмшигчдийн хамгийн туршлагатай хэсэг байсан бөгөөд маркетингийн төлөвлөлтийг албан есоор хэрэглэх болж, худалдан авагчийн зах зээлийг судлах шинжлэхэд гол анхаарлаа чиглүүлэх болсон. Дараа нь 1960-аад оноос үйлдвэрийн зах зээлд чанарын өөрчлөлт гарч энэ талаар маркетингийн ном хэвлэл, сэтгүүлүүд олноор хэвлэгдэн гарах болсон.

December 22, 2009

Сайн маркетер

Хэдэн сарын өмнө би http://www.biznetwork.mn сайтаар шилдэг, хамгийн сайн маркетер гэж ямар хүнийг хэлэх талаар олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэг явуулсан юм. Энэхүү хэлэлцүүлгийн гол зорилго нь сайн маркетер хүн гэж ямар хүнийг хэлдэг талаар бусдын санаа бодлыг сонсож, сайн маркетер гэдэг тодорхойлолтыг гаргаж авахад оршиж байсан юм. Энэхүү хэлэлцүүлэгчт нийттэй 28 хариулт ирсэн байсан бөгөөд энэ дундаас оновчтой бас давхардсан хариултуудыг түүж та бүхэнд танилцуулж байна. Магадгүй та сайн маркетер хүн гэж ямар хүнийг хэлдэг талаар эргэлзэж байвал эдгээр хүмүүсийн хариултаас нэгийг олох байх.

Хэрэглэгчийн зан төлөвт брэнд нөлөөх нь:

Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын эрдэмтдийн тодорхойлсноор хэрэглэгчдийн зан төлөв, тэдгээрийн шийдвэр гаргалт, сэтгэл зүйн нөлөө байнга хувьсан өөрчлөгдөж байдаг. Тиймээс бизнесийн байгууллагууд энэ нөхцөл байдалтай зохицон уян хатан үйл ажиллагаа явуулах шаардлага зайлшгүй тулгарсаар байна.  Орчин үеийн хэрэглэгчдийн тулгамдаж байгаа асуудал нь цаг хугацааны дутагдал бөгөөд ялангуяа зах зээл өндөр хөгжсөн орнууд, тэр дундаа нийгэмд тодорхой байр суурь эзэлсэн албан тушаалтнууд болон ажлын их ачаалалтай байгаа хүмүүс гэр орны асуудалдаа тэр бүр цаг хугацаа зарцуулах боломж маш бага байдаг. Эдгээр хүчин зүйлүүдтэй уялдан зах зээл бизнес эрхэлж байгаа пүүс компаниуд хэрэглэгчдийн цаг хугацааг хэмнэх үүднээс юун түрүүн тэдний хүсэл сонирхол эрэлт хэрэгцээнд нийцсэн, сэтгэл ханамжтай байдлыг бий болгож хэрэгтэй.

December 21, 2009

PEST анализ

Энэ дүн шинжилгээний арга нь байгууллагын маркетингийн орчинг тооцоход маш чухал ач холбогдолтой юм.  Орчинд дүн шинжилгээ хийх нь тухайн маркетингийн бодлого, төлөвлөгөө хэрэгжих боломжийг харуулж өгөх учраас чухал хэсэг байдаг. Байгууллагын маркетингийн орчин нь дараах зүйлээс бүрддэг. Үүнд:
  1. Дотоод орчин: Ажилчин албан хаагчид, технологи, цалин, санхүү гэх мэт 
  2. Микро-орчин: Үйлчлүүлэгчид ба худалдан авагчид, дистрибьютер, бэлтгэн нийлүүлэгчид, өрсөлдөгчид гэх мэт. 
  3. Макро-орчин: Улс төр, хууль эрх зүйн байдал, эдийн засгийн байдал, Нийгэм соёлын байдал, техник технологийн байдал.  PEST анализ нь байгууллагын маркетингийн орчны Макро-орчинд дүн шинжилгээ хийдэг.

December 18, 2009

Борлуулалтын пирамид

Маркетингийн менежүүдийн гол зорилго бол борлуулалтыг нэмэгдүүлэх байдаг. Харин борлуулалтыг хэрхэн яаж нэмэгдүүлснээр тухайн байгууллагын зах зээл дээрх эзлэх байр суурьтай шууд хамааралтай байдаг. Өөрөөр борлуулалтын орлогыг хэрхэн яаж нэмэгдүүлснээр байглууллагын ирээдүй харагдаж байдаг. Тиймээс маш зөв зохион байгууллалттай хөрсөн дээр суусан судалгаанд үндэслэн зөв стратеги гаргаж чадвал тухайн байгууллагын боруулалт зөвхөн нэг удаад, нэг жилд биш байнгын өсөлттэй байх болно. Тиймээс маркетерүүд бидний хамгийн сайн мэдэж байх ёстой зүйлийн нэг бол борлуулалтын пирамид билээ. Борлуулалтын пирамид гэдэг нь нэр төрөл, өрөлт, үнэ, реклам чимэглэл  гэсэн дөрвөн хүчин зүйсээс бүрдэж байдаг байгууллагын борлуулалтыг оновчтой зохион байгуулах пирамид юм. Борлуулалтын пирамидыг

December 17, 2009

Хэрэглэгчийн худалдан авах зан төлөвийн үе шат

Сайн байна уу. Юуны өмнө миний блогоор байнга зочилж байгаад маш их баярлалаа. Блогтоо сүүлийн хоёр хоног бичлэг нэмээгүй болохоор бас уучлал гуйж байна. За ингээд өнөөдөр манай маркетерүүд мэддэг мөртлөө маркетингийн үйл ажиллагаандаа төдийлөн ашиглаж чаддаггүй нэгэн зүйлийг оруулж байна. Бизнесийн байгууллагын амжилтын үндэс бол мэдээж үнэнч буюу байнгын худалдан авагчийг бий болгох байдаг. Тиймээс хэрэглэгчийн зан төлөв гэдэг зүйлийг маркетер хүн байнга судлаж байх шаардлагатай байдаг. Хэрэглэгчийн зан төлөв тухайн улс, соёл, гэр бүл, нийгмийн нөлөө гээд маш олон хүчин зүйлээс хамаарч байдаг боловч хэрэглэгчийн худалдан авах зан төлөвийн үе шат гэдэг зүйл дээрх хүчин зүйлсээс хамаарахгүйгээр адилхан байдаг байна. Тиймээс манай маркетерүүд олон улс болон дотоодын зах зээл дээр байгаа хэрэглэгчийн худалдан авах зан төлөвийн үе шат бүрийг анхааралтай судлаж тэрхүү үе шат бүр дээр тохирсон маркетингийн үйл ажиллагааг хийж байх хэрэгтэй.

December 10, 2009

Брэндчлэлийг бий болгох аргачлалууд

Брэндийг оновчтой бий болгох явдал нь зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа брэндийн тоог багасгаж нэг үгээр хэлбэл брэндийг чанаржуулдаг. Зарим компаниуд эдийн засгийн тооцоо шинжилгээ хийлгүйгээр илүү их брэнд бүтээхийн төлөө хичээж ажилладаг. Зарим тохиолдолд тэд зорилтот зах зээл тус бүр дээрээ онцгой брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгохыг зорьдог байна. Ямарч бизнесийн байгууллага үйлдвэрлэл болон маркетингийн үр ашгаа мэдрэхийн тулд цаг үргэлж брэнд бүтээгдэхүүнээ оновчтой болгох асуудлаа шийдэж байдаг. Брэнд менежерүүдэд тулгардаг бэрхшээлтэй асуудлуудын нэг нь брэндтэй холбогдох шинэ мэдээ сэлтийг ашиглан тогтвортой брэндийг бий болгох явдал байдаг байна.

December 9, 2009

Зар сурталчилгааг түгээх хэрэгсэл, сувгуудын давуу болон сул тал

Хэрэгсэл сувгаар дамжуулан дохио тэмдэгт мэдээлэгчээс хэрэглэгчдэд хүрдэг. Тиймээс мэдээллийн агуулга ба хэрэгслийн шинж чанарын хооронд шууд холбоо бий. Суваг нь рекламны үр нөлөөг тодорхойлогч хүчин зүйл юм. Сэтгэл зүйчдийн үзсэнээр хүний сонирхон худалдан авч байгаа зүйлсийн 87%-ийг нүдээр хараад, 9%-ийг нь чихээр сонсоод үлдсэн 4%-ийг нь бусад мэдрэхүйгээр (үнэрлэх, амтлах, хүртэх гэх мэт) мэдэрсэн байдаг гэжээ. Эндээс дүгнээд үзэхэд хүн харсан зүйлдээ илүүтэй итгэдэг байна. Зар сурталчилгааг түгээх хэрэгсэл, сувгуудын давуу болон сул талыг тус бүрд нь тодорхойлбол