Showing posts with label Бодол. Show all posts
Showing posts with label Бодол. Show all posts

February 1, 2015

"Haul" төрлийн видеонуудыг хийх


Өнөөдөр Marketing Today Magazine сэтгүүлийн 22 дах дугаарыг уншиж байгаад маркетеруудад хэрэгтэй нэг санаа оллоо. 

Маркетерууд хэрэглэгчдэд зөвхөн мэдээлэл өгөөд зогсох биш тэднийг өөрсдийн мэдээллийн суваг болгон ашиглах нь Facebook, Youtube зэрэг сошил сувгууд хүчтэй байгаа энэ цаг үед маш сайн тохирхох зүйл билээ. Тэгвэл зүгээр нэг лайк цуглуулах зорилгоор гар хөлийн зургийн уралдаан зарлаад байх биш тэднээс өөрсдийн бүтээгдэхүүний талаар сонирхолтой гоё зөвлөмж эсвэл яагаад худалдан авдаг, ямар бүтээгдэхүүнтэй зохицож чаддаг гээд "haul" төрлийн видеонуудыг хийхийг санал болгох хэрэгтэй. Ялангуяа өсвөр насны охидууд бол энийг дор нь газар авахуулах байх. Ингэснээр ямар ашиг тус бий болох цаашид энэ нь юунд хэрэгтэй гэдгийг маркетерууд маань сайн мэдэж байгаа байлгүй дээ.

August 4, 2014

Мобикомд боломж байна















Удахгүй бид өөрсдийн утасны дугаараа эзэмшээд дуртай үүрэн холбооны оператороо сонгодог болох гэж байгаа билээ. Энэ бол манай үүрэн холбооны зах зээлийн өрсөлдөөнийг улам илүү болгох нь ойлгомжтой зүйл. Тэгвэл энэ өрсөлдөөнд Mobicom одоо байгаа зах зээлээ алдахгүйгээр гарах боломж их байгаа талаар би хаа сайгүй л бичээд байгаа билээ. Яагаад гэхээр,

December 30, 2012

2012 онд логогоо өөрчилсөн томоохон брэндүүд

Брэнд бүтээнэ гэдэг лого хэрхэн бүтэхээс л эхэлдэг. Өөрөөр хэлбэл брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээг бүтээхийн тулд таньд заавал энгийн эсвэл өвөрмөц зэрэг янз бүрийн хэлбэр хэмжээтэй лого хэрэг болох нь дамжиггүй юм. Лого бол бүтээгдэхүүнийг зарах, зах зээл дээр байршуулах, тогтворжилтыг бий болгодог амин чухал сурталчилгааны хэрэглэгдэхүүн юм. Ингээд логоны талаар илүү дэлгэрэнгүй бичлэгийг тун удахгүй хийх гэж байгаа учраас та бүхэнд сонирхолтой санагдах нэгэн зүйлийг хуваалцая. 2012 онд дэлхий даяар өөрийн зам мөрийг бүтээж чадсан алдартай зарим брэндүүд өөрсдийн дүр төрхийг олон жилийн турш бүтээсэн логогоо сольж, өөрчилөн 2013 онд илүү том тэсрэлтийг хийхээр төлөвлөөд байна. Тэгвэл ямар алдартай брэндүүд логогоо өөрчилсөн талаар дараах зургаас харана уу.

September 2, 2012

Дэлхийд алдартай бүтээлч уриа үгүүд

Зарим хэрэглэгчид тухайн бүтээгдэхүүнийг нэрийг харахгүйгээр уриа үгээр нь бүтээгдэхүүнийг таньж чаддаг. Энэ бол мэдээж тухайн бүтээгдэхүүний маш том давуу тал юм. Уриа үгийг амжилттай зохиох болон хэрэглэгчийн сэтгэл зүйд хэрхэн амжилтай байршуулах талаар би урьдны бичлэгээрээ хүргэсэн билээ.

May 17, 2012

Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг хэрхэн амжилттай хийх вэ?

Бизнест хамгийн чухал, хамгийн сайн хийх ёстой зүйл бол мэдээж шинэчлэлт байдаг. Шинэчлэлтийг цаг хугацаа, хэрэгцээ шаардлага, орчин нөхцөл гээд олон зүлээс хамаарч хийдэг. Хэдий олон хүчин зүйлс нөлөөлдөг ч хамгийн үр нөлөөтэй нь шинэчлэлтийн хэлбэр юм. Өөрөөр хэлбэл шинэчлэлтийг ямар давтамжаар, орчин нөхцөлөөс хийхдээ бус ямар хэлбэрээр хийх нь хамгийн чухал байдаг. Орчин цагийн бизнест тэр дундаа бүтээгдэхүүн, үйлчилгээнд хэрхэн хөгжүүлэлтийг хийж амжилт олох талаар маш олон нийтлэл, зөвлөмж, судалгаа зэрэгүүд энд тэндгүй л байдаг. Энэ ч утгаараа би таньд бүтээгдэхүүн хөгжүүлэлт гэж юу болох гэдгийг онолын үүднээс тайлбарлахын оронд практик дээр тайлбарлах нь илүү зөв зүйтэй байх.

December 4, 2011

Зөвхөн мөнгөөр бус өөр замаар ажилтнаа идэвхижүүлэх 5 арга


Манай бизнесийн ертөнцөд томоохон ч бай жижиг ч бай аль ч салбарт үйл ажиллагаагаа явуулж буй бизнесийн аж ахуйн нэгжүүдийн хамгийн том толгойн өвчин бол мэдлэг чадвар, сэтгэл зүрх сайтай боловсон хүчнийг ажлын байран дээр нь тогтвортой байлгах асуудал юм.  Нэгэн цагт сайн боловсон хүчний төлөө тэмцэлддэг байсан бол одоо үед сайн боловсон хүчнээ хэрхэн урт хугацаанд өндөр үр өгөөжтэй байлгах тал дээр дайн хийж байна гэж хэлэхэд болно. Энэ тал дээр манай зарим нэг томоохон бизнесийн байгууллагууд үнэхээр үр дүнтэй сайн ажиллаж байгаа бөгөөд бусад нь тэднээс сайн суралцах хэрэгтэй гэдэг нь ч бас харагдаж байгаа юм.

February 24, 2011

Их зантай "ЛАГ" маркетер чамд...

Уучлаарай өөрт чинь хандаж хэдхэн шүүмжлэл, зөвлөгөөг өгье!

Өнөөдөр Монголд олон төрлийн зах зээл дээр маш олон бизнесийн байгууллагууд өөр өөрийн арга барил, мэдлэг, мэдээлэлтэй маркетеруудаа ашиглан хүчтэй, хүчгүй, ширүүн, сулхан гэх мэт өрсөлдөөнүүдийг гаргаж байна. Энэ ширүүн өрсөлдөөн дундаас хэн нь мэдрэмжтэй, хэн нь мэдээлэлтэй, хэн нь мэдлэгтэй тэр нь л хожиж дараагийн алхам бүрээ амжилттай хэрэгжүүлсээр байна. Гэвч бүгд биш... Өнөөдөр манай зарим томоохон бизнесийн байгууллагуудын зарим маркетерууд хэтэрхий их зантай байна. Ялангуяа ганц, хоёрхон маркетингийн үйл ажиллагаануудыг амжилттай болгосон "ЛАГ" маркетерууд маань өнөөдөр манай бүтээгдэхүүнд ямар нэгэн идэвхижүүлэлт хэрэггүй, Facebook, twitter, Biznetwork, Asuult.net гэх мэт social network-н бид анхаарах ямар ч хэрэггүй тэнд бидний page байсан ч, байгаагүй ч адилхан, тэнд болж буй хэлэлцүүлгээс ямар ч үр дүн гарахгүй  гэж ярьдаг олон маркетерууд үзэгдэж, сонсогдох боллоо.

October 22, 2010

Юнител vs Europa Plus

Харилцаа холбооны Юнител корпораци бол маркетингийн томоохон төсөвтэй, олон маркетингийн менежертэй, хэрэглэгч болон харилцагч олонтой Монголын томоохон бизнесийн байгууллага билээ. Гэтэл тэдний хийж байгаа, явуулж байгаа маркетингийн үйл ажиллагааны ихэнхи нь л хуулбар байх юм. Уул нь мөнгө төгрөг дээр гачигдахгүй ийм байгууллага бол чадалтай маркетингийн менежерүүдтэй байхад шинэ санаа, шинэ арга техник гэдэг ямар ч асуудалгүй зүйл баймаар юм. Гайхалтай нь тэд одоог хүртэл ямар нэгэн зүйл дээр ямар нэгэн зүйлийг хуулсаар л байна???

January 19, 2010

Чингис "KING SIZE" -д сэтгэгдэл хэрэггүй

Өнөөдөр gogo мэдэллийн сайтнаас мэдээ уншиж байгаад нэг ийм нэртэй "King size" мэдээ олж уншлаа. Мэдээний гол агууллга нь Спирт бал бурам ХК-ны Чингис брэндийн савалгаанд өөрчлөлт орсон талаар байлаа. Мэдээний хувьд ч ярих юм байхгүй маш сайн PR мэдээ болсон байна. Харин "Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгvй байна" гэсэн өгүүлбэрийг уншаад үнэхээр гайхав. Спирт бал бурам ХК-ны Чингис брэндэд болон gogo.mn-нд хэрэглэгчдийн санал шүүмжлэл үнэхээр хэрэггүй гэж үү? Эсвэл тэд хэрэглэгчдийн санаа бодол бидэнд огт хэрэггүй хэмээн үзэв үү. Ямартаа ч ийм асуудал байна гэдэг үнэхээр харамсалтай.

January 3, 2010

Дараагийн маркетинг ямар байх вэ?

За интернэтээр хэсэж яаваад нэгэн сонирхолтой слайд оллоо. Дараагийн маркетинг ямар байх вэ? Надад л лав маш сонирхолтой санагдлаа. Харин танд хэрхэн санагдах бол?

December 22, 2009

"ТҮЦ"-ний маркетинг №1

Маркетингийн ухаан Монголд шинжлэх ухаан болон хөгжөөд даруй 20 жил болсон хэмээн олон эрдэмтэд судлаачид ярьдаг. Гэвч маркетинг гэдэг зүйл бол монголчууд бидэнд тэр дундаа бизнесийн салбарт ажиллаж байгаа хүмүүст бол бараг цоо шинэ ойлголт гэж хэлж болохоор байна. Учир нь бид сүүлийн хэдэн жил л маркетинг хэмээн хүчтэй ярьж түүний арга ухааныг зааврын дагуу хийж хэрэгжүүлж байна. Урд нь бид зөвхөн телевизийн зар сурталчилгааг маркетинг хэмээн ярьдаг болсон бол одоо энэ ойлголт өөр болох хандлага ажиглагдаж байна. Гэхдээ энэ нь бүх салбарт авилгал шиг хүчтэй тархаагүй байна гэж би үздэг. Ялангуяа жижиг дунд бизнес эрхлэгчид болон жижиглэнгийн худалдаачидын дунд.

December 21, 2009

Buy one, Get one free буюу борлуулалтын урамшуулал

Та манай дэлгүүрээс тэд хүртэл бараа худалдан авч тийм төрлийн сугалаат худалдаанд оролцоорой. Хэрвээ таны аз таарвал та байртай бүүр машинтай болох болно. Таныг азын тэнгэр эвээг. Та ийм төрлийн сурталчилгаа, зар, тараах материал, мэдээ, мэдээлэлтэй өдөр бүр таардаг уу. Би бол өдөр бүр, заримдаа зүүдэндээ хүртэл сонсох шахдаг. Магадгүй та ч мөн адил ийм төрлийн урамшуулалт худалдаатай байнга л таардаг байх. Манай ихэнх худалдааны байгууллагууд, зарим нэг бараа үйлдвэрлэгчид иймэрхүү төрлийн урамшуулалт хөтөлбөрүүдийг маш ихээр бие, биетэйгээ уралдан зарлаж байдаг.

December 11, 2009

Хуурамч маркетинг (цуврал)

Манай бүтээгдэхүүн бол зах зээл дээрээ тэргүүлэгч, хамгийн шилдэг, №1 бүтээгдэхүүн, Бид зах зээл дээрээ хамгийн шилдэг нь, Монголын №1 брэнд бүтээгдэхүүн, Дэлхийн зах зээл дээр танигдсан Монгол брэнд гэх мэт маш олон тодотголтой бүтээгдэхүүн үйлчилгээ сүүлийн үед маш олон болох болсон. Гэтэл энэ үнэндээ ийм зүйл байдаг уу. Яагаад тэд зөвхөн өөрсдийгөө өөрсдийнхөө зүгээс тодорхойлоод байна вэ? Магадгүй тэд үүгээрээ хэрэглэгчдийн сэтгэл зүрхэнд хоногшин үлдэхийг л оролдож байгаа байх.

December 9, 2009

Надад итгэ би бол оны шилдэг маркетер

Сүүлийн жилүүдэд Монголчууд бид маш олон төрлөөр оны шилдэг, оны үндэсний брэнд гэх мэт номинацуудад шалгаруулалт хийж шагнал гардуулах болсон. Монголчууд бид нэг хүн гавъяат авахаар туйлширлаа, шагналын үнэ цэнэ алга боллоо гэх мэтээр ярих болсон. Гэтэл үүнээс аюултай зүйл бид нар ил, далд хэлбэрээр оршин тогтнож байна. Оны шилдэг гэх зүйлээр бизнес хийдэг хүмүүс борооны дараах мөөг шиг л олширч байна. Та бүхэн санаж байгаа байх Монголын Маркетинг менежментийн хүрээлэнгээс зохион байгуулсан Гранд экспо хэмээх сүржин нэртэй даржин үйл ажиллагааг. Энэхүү үйл ажиллагааны 2009 оны үйл ажиллагааг би сайтар ажиглан хөндлөгөөс хараа хяналт тавин ажиллаа. Гэтэл миний итгэлийг дэндүү алдав. Шалгаруулалт ямар зарчимаар яаж хийгдэж байгаа нь нийтэд ил тод бус зөвхөн бараг 1 сарын дотор л санал асуулга гээч юмыг вэб хуудас ашиглан хийж хэдэн хүн энэ санал асуулгад оролцсон, ямар шалгаруулалтаар энэ номинацид нэр дэвшиж байгаа гэх мэт маш олон эргэлзээтэй асуудлууд гарч байна.