December 22, 2009

Сайн маркетер

Хэдэн сарын өмнө би http://www.biznetwork.mn сайтаар шилдэг, хамгийн сайн маркетер гэж ямар хүнийг хэлэх талаар олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэг явуулсан юм. Энэхүү хэлэлцүүлгийн гол зорилго нь сайн маркетер хүн гэж ямар хүнийг хэлдэг талаар бусдын санаа бодлыг сонсож, сайн маркетер гэдэг тодорхойлолтыг гаргаж авахад оршиж байсан юм. Энэхүү хэлэлцүүлэгчт нийттэй 28 хариулт ирсэн байсан бөгөөд энэ дундаас оновчтой бас давхардсан хариултуудыг түүж та бүхэнд танилцуулж байна. Магадгүй та сайн маркетер хүн гэж ямар хүнийг хэлдэг талаар эргэлзэж байвал эдгээр хүмүүсийн хариултаас нэгийг олох байх.

Миний хувьд сайн маркетер хүн гэж жинхэн хэрэглэгчдээ тэвэрч, тухайн нөхцөл байдалд маш оновчтой зөв стратеги баримталж чаддагүй хүнийг хэлдэг байх гэж боддог. Мөн дээрээс нь мэдээж мэргэжилдээ хамгийн сайн хүнийг. Харин таны бодлоор сайн маркетер хүн гэж ямар маркетерийг хэлэх вэ?

Хэлэлцүүлэгчийн сэдэв:  Сайн маркетерийг хэмжих тодорхойлолт нь юу байх бол. Сайн хуульч сайн эдийн засагч гээд л хүмүүс зөндөө байдаг. Харин сайн маркетер?

Т. Төгөлдөр 2009-05-12 16:21 бичсэн.
Жинхэнэ сэтгэлтэй, шинэ сэдэлтэй, амжилттай байх явдал юм.

М. Чинзориг 2009-05-13 14:53 бичсэн.
6,7,8 дахь мэдрэмж...

Б. Анхгэрэл 2009-05-15 10:28 бичсэн.
Мэдээллийн эрэл хайгуулчин... Зах зээлийн өндөр мэдрэмжтэй этгээд.... Шинэчлэлийн төлөө зүтгэгч...

A. Mend-Orshikh 2009-06-10 08:39 бичсэн.  Миний хувийн бодлоор бол: 1. Хуулбарлах биш өөрөө сэтгэж чаддах байх. 2. Сэтэгсэнээ хийж хэрэгжүүлж чадддаг байх. 3. Зориг гэдэг чанартай байх. 4. Тэнэг байж чаддаг (Бусдаас өөр гэсэн санаа шүү) За ер бичээд байвал бичээд байх шинжтэй.  Сая нэг сонирхолтой мэдээлэл оллоо: Та нар 2008 оны шилдэг Маркетер хэн байсан гэх вэ? Tom Peters? Guy Kawasaki? Seth Godin? гэх үү? үгүй гэнэ дээ тэгвэл. Харин Gary Vaynerchuk, New Jersey-д нилээн том виноны үйлдвэртэй хувийн бизнесмэн жилд 50 сая доларын вино зарсан гэж байна.   

Н. Жавхлан 2009-06-10 10:20 бичсэн.
Богино хугацаанд бүхий л төрөлд хөрвөх чадвартай хүнийг л сайн маркетер гэх байх даа.  Мэдээж бол одоо бол дэлхийн хаанаас ч мэдээлэлээс хоцрохгүй байх боломж бий ш дээ.  Хүн болгон л шинийг ирэлхийлдэг гэхэд хилсдэхгүй байх гэж би бодож байна.

С. Даваасүрэн 2009-06-10 11:06 бичсэн.
Цаг үргэлж шинийг санаачлагч, хөрвөх чадвар сайтай хүнийг л хэлэх байх даа. Мэдээж энэнээс гадна олон чадвар байгаа. Аан мөн мэргэжилдээ чин сэтгэлээсээ ханддаг түүндээ дуртай байх хэрэгтэй байх. Хүн сонирхолтой юмандаа амжилт гаргах нь дөхөм байдаг биздэ

Т. Нандин-Эрдэнэ 2009-06-10 11:28 бичсэн.
Шинийг санаачлагч Хэрэглэгчдийн хүсэл сонирхлыг соргогоор мэдрэгч Тал бүрийн мэдлэгтэй Мэдээллийг маш олон сувгаар хүлээж авах чадвартай Хамгийн ГОЛ нь мэргэжилдээ дур сонирхолтой байх нь чухал. ..

Z. Undrah 2009-06-15 08:25 бичсэн.
Хэний ч сэтгээгүйг сэтгэж Хэний ч хийгээгүйг хийж чаддаг хүн

Д. Бүжин 2009-06-16 11:23 бичсэн.
Олон талын мэдлэгтэй, мэдлэгээ байнга шинэчилж байдаг, Аливаа шинэ бүхэнд соргог ханддаг, Өндөр мэдрэмжтэй, аливаа зүйлийг дүгнэн шинжлэхдээ тус мэдрэмжээ ашиглаж чаддаг, Хөдөлмөрч хичээнгүй, мэргэжилдээ туйлын дур сонирхолтой нэгэн. Тухайн маркетер өөрийн шинэ санаа, амжилтын төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд нь өөртөө итгэлтэй шаргуу байдал, хамт олны дунд итгэл хүлээсэн нэр хүндтэй байдал, итгэн үнэмшүүлэх, байлдан дагуулах чадвар хэрэгтэй.

H. Amarsanaa 2009-07-02 12:43 бичсэн.
Шилдэг сайн маркетер гэж миний бодлоор хамгийн гол байх ёстой чанар бол эзэмшсэн мэргэжилдээ хамгийн сайн нь байх ёстойг хэлэх байх

S. Otgontuya 13 өдрийн өмнө бичсэн.
Багаар ажиллах чадвартай, тухайн цаг хугацаанд зөв шийдлийг гаргадаг хөрвөх чадвартай танин мэдэхүйн өргөн цар хүрээний мэдлэгтэй эрсдэл болон амжилтыг тооцож чаддаг мэргэжилтэн
Харин одоо таны бодлоор?

2 comments:

  1. Миний хувьд сайн маркетер хүн гэж жинхэн хэрэглэгчдээ тэвэрч, тухайн нөхцөл байдалд маш оновчтой зөв стратеги баримталж чаддагүй хүнийг хэлдэг байх гэж боддог.

    hehe.. chinii bichsen zuil :D
    "зөв стратеги баримталж чаддагүй"

    ReplyDelete
  2. hun burin hulen zovshorod bga ter zuilig or ontsgos ni harj chaddg, hamgin hudalch hun chini marketer shu de

    ReplyDelete