December 9, 2009

Бостоны зөвлөх матриц


Энэ удаад өрөлдөөний стратегийн хамгийн нөлөө бүхий (гэхдээ магадгүй хуучирсан байж магад) Бостон консалтин группын матрицийг орууллаа.  Энэхүү старатегийг ашиглан та зах зээлийн өрсөлдөөнт орчинд хэрхэн давуу талыг бий болгох, ямар стратеги баримтлах гэх мэт зүйлсийг шийдэх боломжтой юм.  “Бостон Консалтин групп” хэмээх пүүс нь стратегийн төлөвлөлтийн загвар, матрицийг боловсруулжээ. “Бостон Консалтин групп”-ийн матриц нь бизнесийн стратеги нэгжүүдийг үндсэн өрсөлдөгчтэй нь харьцуулсан зах зээлд эзлэх хувь болон салбарын жилийн өсөлтийн хурдцаар нь ангилна.


Энэ мартрицийн тусламжтайгаар пүүс нь өрсөлдөгчидтэй харьцуулахад бизнесийн стратегийн аль нэгж голлох үүрэгтэй байна вэ? , зах зээлийн хөдөлгөөн тухайлбал тэд хөгжиж байна уу, тогтворжиж байна уу, буурч байна уу? Гэдгийг тодорхойлно. Мөн энэхүү матрицийн арга нь тухайн пүүсийн үйл ажиллагааны одоогийн ба ирээдүйн байдлыг зах зээлд эзлэх байр ба өрсөлдөх чадвар талаас нь харуулдаг.      
Бостоны зөвлөх матриц нь Од, Саалийн үнээ, Асуултын тэмдэг, Нохой гэсэн үндсэн 4 хэсэгээс бүрдэнэ.      

ОД. Энэ хэсэгт өсөн хөгжиж буй салбарт тэргүүн байр эзлэх бөгөөд өөрөөр хэлбэл зах зээлд эзлэх хувь өндөр байгаа пүүс аж ахуй нэгжүүд орно. Пүүсийн үндсэн зорилго нь нэмэгдэж буй өрсөлдөөний нөхцөлд пүүсийн харьцангуй давуу талыг хэмжих явдал болно. Зах зээлд эзлэх хува нэмэгдүүлэхийн тулд үнээ буулгах, сурталчилгааг өрөгжүүлэх, бүтээгдэхүүнээ өөрчилөх эсвэл өргөн хүрээнд хуваарилах арга хэмжээ авч болно. Салбарын өсөлт нь буурснаар “Од” байрлал нь “Саалийн үнээ” болж хувирна.     

СААЛИЙН ҮНЭЭ. Энэ хэсэгт өсөлт буурч буй салбарт зах зээлийн эзлэх хувь өндөр байгаа пүүсүүд энэ хэсэгт багтана. Маркетингийн болон борлуулалтын зардал нэг их биш. Борлуулалт харьцангуй тогтворжсрны дүнд “Саалийн үнээ” нь зах зээлд эзлэх хувиасаа ч илүү ихийг өгнө. Энэ мөнгө нь пүүсийн бизнесийн стратегийн бусад нэгжүүдийн өсөлтийг санхүүжүүлнэ. Энэ үед маркетингийн стратеги нь “Сануулах сурталчилгаа”, үний хямдралт, борлуулатын сувгийг өргөжүүлэх, дахин худалдан авалтыг урамшуулахад чиглэнэ.      

АСУУЛТЫН ТЭМДЭГ. Зах зээлд тэргүүлэх байр эзлэхгүй өөрөөр хэлбэл зах зээлд эзлэх хувь бага, салбарын өсөлт нь хурдан байна гэсэн үг. Хэрэглэгчийн зүгээс дэмжлэг бага, онцлог шинж чанаргүй, өрсөлдөгчийнх нь бараа зах зээлд тэргүүлэх байр эзлэнэ. Пүүс нь гаргах зардлаа нэмэгдүүлэх үү, борлуулалтын шинэ суваг идэвхтэй хайх уу, үзүүлэлтүүдийг сайжруулах уу, үнийг бууруулах уу эсвэл зах зээлээс гарах уу гэдгийг шийдэх ёстой.      Стратегийн сонголт нь пүүс тухайн бизнесийн стратеги нэгж нь дэмжлэгийн дүнд амжилттай өрсөлдөж чадах эсэхэд итгэх итгэл, энэ дэмжлэг нь хэр их үнэтэй вэ гэдгээс шалтгаална.      

НОХОЙ. Зах зээлд эзлэх хувь бага, салбарын өсөлт нь хорогдож буй”удаашрах” бизнесийн стратеги нэгж юм. Зах зээлд хангалттай тоотой хэрэглэгчдэй болж чадаагүй, борлуулалт? Дүр төрх, үргүй зардлын бүтэцээрээ өрсөлдөгчдөөсөө хоцорсон байна. Үргүй зардал их, өсөх боломж бага ийм пүүсүүд нь төрөлжсөн зах зээл дээр гаргах эсвэл тухайн зах зээлээс хөрөнгөө татаж авах хэрэгтэй.  

Матрицийн хүрээнд байх маркетингийн стратегийн хувилбарууд  
  1. Өрсөлдөх ба зах зээлд эзлэх хувь нь ихсэх хандлага  “асуултын тэмдэг-с  “од” байрлал руу эргэж болзошгүй. Зах зээлд эзлэх хувь нь хадгалагдах байдал “саалийн үнээ” гэж нэрлэгдэх стратегийн байдалд борлуулалтын үйл ажиллагаа ба  санхүүгийн тогтвортой байдлыг өсгөх боломжтой байна. 
  2. “Ургац хураах” : Богино хугацаанд зах зээлд эзлэх хувь хамгийн дээд боломжид хүрэх ба цаашдаа энэ хувь нь хязгаарлагдана. Саалийн үнээ байдалд орох бөгөөд ирээдүйд хязгаарлагдах асуултын тэмдэг буюу нохой байдалд орж болзошгүй. 
  3. Үйл ажиллагаа нь хязгаарлагдаж, өөрийн одоогийн байдлаас татгалзаж үйл ажиллагааны өөр аргад шилжих чиглэлийг барих хандлага. Үүнийг нохой ба асуултын тэмдэг стратеги гэж нэрлэх ба энэ нь өөрчлөгдөхөөс өөр аргагүй найдвартай байдал юм.

1 comment: