December 10, 2009

Брэндчлэлийг бий болгох аргачлалууд

Брэндийг оновчтой бий болгох явдал нь зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа брэндийн тоог багасгаж нэг үгээр хэлбэл брэндийг чанаржуулдаг. Зарим компаниуд эдийн засгийн тооцоо шинжилгээ хийлгүйгээр илүү их брэнд бүтээхийн төлөө хичээж ажилладаг. Зарим тохиолдолд тэд зорилтот зах зээл тус бүр дээрээ онцгой брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгохыг зорьдог байна. Ямарч бизнесийн байгууллага үйлдвэрлэл болон маркетингийн үр ашгаа мэдрэхийн тулд цаг үргэлж брэнд бүтээгдэхүүнээ оновчтой болгох асуудлаа шийдэж байдаг. Брэнд менежерүүдэд тулгардаг бэрхшээлтэй асуудлуудын нэг нь брэндтэй холбогдох шинэ мэдээ сэлтийг ашиглан тогтвортой брэндийг бий болгох явдал байдаг байна.
Тухайн зорилтот зах зээл дээрх хүн ам зүйн онцлог болон хөгжлийн нөлөөгөөр брэндийн нэр хүнд унаж болох талтай байдаг. Брэндийг дахин байршуулах асуудал нь зорилтот зах зээлээ буруу сонгосон тохиодолд гардаг бөгөөд брэндээ дахин байршуулахад зардал, цаг хугацаа их шаардагддаг  боловч брэндийнхээ үнэ цэнэ болон нөлөөг хэвээр нь байлгасан тохиолдолд брэнд зах зээлд дахин байршиж болдог байна . Байгууллагын брэнд менежерүүд бараа бүтээгдэхүүнээ сурталчлан, маркетингийн хольц буюу 4Р-г зөв оновчтой удирдан явуулах хэрэгтэй. 

Маркетингийн элемент тус бүрийн үр ашгийг үнэлэх нь брэндээ хэрхэн амжилтанд хүргэх талаарх шийдвэрлэх үйл ажиллагаа байдаг байна. Бизнесийн байгууллагад брэндчлэлийг бий болгох арга замууд дараах байдалтай байна. Үүнд:

1. Бие даасан брэнд. Энэхүү брэндчлэлийн аргын үед шинэ бүтээгдэхүүндээ компанийн өмнө нь санал болгож байсан брэндтэй холбоогүйгээр цоо шинэ нэрийг өгөх хэрэгтэй болдог. Мөн энэхүү бие даасан брэндчлэлийн дагуу маркетингийн алба нь зах зээлд өөрийн гэсэн өнгө аястай брэнд бий болгохын төлөө шургуу ажиллах шаардлага цаг ямагт тулгарч байдаг байна. Энэ аргачлалын гол давуу тал нь компанийн зах зээл дээрх бусад брэнд бүтээгдэхүүнд тохиолдож болох аюулыг багасгах замаар байр сууриа тогтоох явдал юм.
Жишээ нь : хэрвээ компанийн нэг брэнд нь зар сурталчилгааны талаар юмуу эсвэл хэрэглэгчдээс сөрөг мэдээлэл хүлээн авбал компанийн өөрийн гэсэн өвөрмөц нэрээ хадгалсан бусад брэндүүдэд муугаар нөлөөлж болох талтай. Энэ аргаар брэнд болгон өөрийн гэсэн үнэ цэнээ бий болгодог байна. Энэ стратегийг баримталдаг алдартай компани бол “Procter and Gamble”. Уг компани нь компанийн нэрэнд ч бусад брэнд бүтээгдэхүүнүүддээ харшилахааргүй шинэ брэндийг бий болгож чаддаг гайхалтай компани.

2. Гэр бүлийн буюу нэг төрлийн брэндчлэл. Энэ аргын үед шинэ брэнд бүтээгдэхүүн нь компанийн өмнөх брэндийнхээ нөмөрт явдаг байна. Өөрөөр хэлбэл өмнөх брэнд нэрээ ашиглан гарч ирдэг. Энэхүү аргын давуу тал нь брэнд хэдийнээ зах зээлд бий болж танигдсан үеэс хойш байгууллагад зах зээлийг эзлэх боломжийг олгодог байна. Харин сул тал нь зах зээл аль хэдийнээ брэндийн талаархи ухамсарлах чадвартай болчихсон байдаг.
Жишээ нь:  Компани эдийн засгийн брэнд гэгддэг хямд үнэтэй бүтээгдэхүүнийг борлуулдаг. Хэрвээ компани уг брэндтэй ижилхэн брэнд нэртэй бүтээгдэхүүнээ өндөр үнээр зах зээлд нэвтрүүлвэл хэрэглэгчдийн дунд төөрөгдөл бий болж энэ нь эргээд компанид муугаар нөлөөж болох талтай байдаг. Түүнчлэн бие даасан болон нэг төрлийн брэндүүдийн нэг л брэндэд ямар нэгэн сөрөг хандлага бий болбол энэ нь ижил нэртэй бусад бүх брэндүүддээ тархах аюултай байдаг байна.

3. Хамтарсан брэндчлэл. Энэхүү хамтарсан брэндчлэлийн арга нь бие даасан болон гэр бүлийн брэндийн санаан дээр тулгуурладаг бөгөөд энэ аргачлалын үед маркетерууд нь нэг бүтээгдэхүүний хоёр брэнд нь ганц бүтээгдэхүүнийг бодвол илүү хүчтэй гэдэгт итгэн брэндээ бий болгон, зах зээлд амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа бусад компанитай хамтарч ажиллахыг оролддог байна. Энэхүү нөхөрлөлийн үйл ажиллагаа нь зардал болон ашиг орлогоо хуваан эзэмшдэг хоёр пүүсээс тогтдог.
Жишээ нь: Visa болон MasterCard зэрэг картны голлох компаниуд нь хамтын брэндийг санал болгодог. Энэхүү картууд нь кредит картны компани болон банкны хамтарсан брэнд байгууллагын нэрийг хамтад нь авч явдаг байна.  Хамтарсан брэндийн стратегийг томоохон зорилтот зах зээлд зориулан боловсруулдаг бөгөөд хэрвээ брэнд бүр нь салангид байвал бусад брэндтэй давхцсан зорилтот зах зээл байдаггүй. Тиймээс хамтын брэнд нь урьд өмнө хүчтэй байр суурьгүй байсан зах зээлийн сегмент рүү орохыг хоёр пүүст зөвлөдөг байна.
4. Хувийн буюу дэлгүүрийн брэнд.  Бусад компанийн брэнд нэрийг ашиглан үйл ажиллагаа явуулдаг компаниудад зориулж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг нийлүүлэгчид байдаг бөгөөд  энэ арга нь жижиглэнгийн худалдаачдын брэнд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг нийлүүлэгчидтэй гэрээтэй ажилладаг сүлжээний борлуулагчид болон дэлгүүрүүд дээр ихэвчлэн яригддаг арга юм байна. 

5. Нэргүй  буюу ерөнхий брэнд. Нийлүүлэгчид зориуд брэнд болоогүй бүтээгдэхүүнийг нийлүүлдэг. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь ихэвчлэн брэнд бүтээгдэхүүнээс бага үнээр хэрэглэгчдийн худалдан авдаг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүд байдаг.

6. Брэндийн лиценз.  Гэрээ хэлэлцээрийн загуу хийгдсэн брэндийн лицензээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж нийлүүлэх зөвшөөрлийг брэнд нэрийг эзэмшиж буй компанид олгодог байна.

1 comment:

  1. "Би Атла Зээлийн Хөтөлбөр, Рон Холдинг компаниудтай хоёр тусдаа зээл дээр ажиллаж байсан. Тэд гайхалтай зүйл биш юм! Тус баг нь маш мэргэжлийн бөгөөд нэмэлт хөрөнгө нь манай бизнесийг өргөжүүлэхэд тусалсан. Өндөр зөвлөж байна. "
    холбоо барих Atlasloanfirm@outlook.com/ Whatsap / Hangout / +1 (443) 345 9339

    ReplyDelete