February 17, 2010

Хэлэлцээр хийх урлаг


Хэлэлцээр бүр дээр заавал ашиг олож байх албагүй юм. Учир нь хүн энэ хорвоо дээр ирээд л хэлэлцээр хийж эхэлдэг. Хүүхэд хоол идэхдээ ээжтэйгээ, сургуульд ороод багштайгаа, гадаа тоглохдоо найзуудтайгаа, гэм мэтээр амьдрал тэр чигээрээ хэлэлцээр дунд болж өнгөрдөг. Хэлэлцээрийн хамгийн чухал нь хэлэлцээр хийгч талууд нь бие биедээ сэтгэл санааны ба үйл ажиллагааны ойлголцол болоод бүтээлч байдлыг улам эрчимжүүлж өгдөгт оршдог юм. Сайн хэлэлцээр хийх нь оролцогч талууд хэлэлцээрийн үйл явцийн талаар сайн ойлголцох явдал бөгөөд хэлэлцээр нь дотоод ёс журамын дагуу байх ёстой. Хэлэлцээр нь өөрсдөө л зохиогоогүй бол ямар нэгэн зааварчилсан ёс журам гэж байдаггүй. Гэвч хэлэлцээрт гарын үсэг зурхаас өмнөх үйл ажиллагааны үед хэлцэл байгуулагч талууд өөрийн юу хүссэн тэр зүйлээ хийхэд ямар нэгэн хориг саад байхгүй байдаг.
Хэлэлцээрийн үйл явц дахь жижигхэн боломжит зүйлсийг ч бүрэн гүйцэт судлах шаардлагатай ба элемент бүрийн үйл явцыг дахин хянаж сайтар ойлгох хэрэгтэй байдаг. Хэрвээ аль нэг тал нь хэлэлцээрийн үйл явцыг бүрэн ойлгоогүй бол яаралтай маш ухаалгаар тухайн зүйлийг ойлгох хэрэгтэй бөгөөд ингэж чадахгүй бол тухайн гэрээ тасалдаж санасан хэлэлцээртээ хүрхэд хэцүү байх болно. Хэлэлцээр болгон үргэлж бүтэж байдаггүй. Учир нь тухайн хэлэлцээр ямар зорилготой, юуны гэрээ хэлэлцээр гэдгээс нь хамаараад тухайн үеийн нөхцөл байдал сайн болоод муугаар эргэх тохиолдол амьдрал дээр тохиолддог. Энэ үед хэлэлцээр байгуулах гэж буй хүнтэйгээ дотно яриа өрнүүлж энэ хэлэлцээр бүтсэн , бүтээгүй аль нь ч байсан цаашид бизнесийн сайн түншүүд байна гэдгээ хэлж, хэлвээ энэ хэлэлцээр бүтвэл 2 тал ямар ашигтай ажиллах талаар сайтар ярилц.Хэлэлцээр гэж хэлэлцэн тохирогч хоёр тал аль нэг асуудлаар үүрэг хариуцлага, хүлээх эрх үүргээ зарчмын хувьд тохиролцсон баримт бичиг юм. Ихэнх хүмүүс нь бие биетэйгээ өрсөлдөх эсвэл хэт итгэснээс алдаа гаргадаг ба сайн хэлэлцээр байгуулагчид нь хэлэлцээр нь аяндаа л бүтдэг бөгөөд тэд ямар нэг байдлаар маргалдах тохиолдол гарвал нөхцөл байдыг өөрчилж тухайн зүйлийг дахин хянаж үзэх талаар ярилцаж тохиролцон чиглэлийг дараагийн сэдэврүү өөрчилдөг. Аливаа хоёр улсын хоорондын харилцааны эрх зүйн үндсийг "Гэрээ", "Хэлэлцээр" -ээр баталгаажуулдаг. Тэдгээр баримт бичгийг байгуулахын тулд "Хэлэлцээр" хийдэг.

Олон улсын гэрээ хэлэлцээрийн төрөл
  • Олон улсын
  • Засгийн газар хоорондын
  • Яам хоорондын
  • Байгууллага хоорондын
  • Иргэн хоорондын

ОУ гэрээ хэлэлцээр

  • Тухайн гэрээ, хэлэлцээр хийж байгаа асуудлаар зөвшилцөлд хүрсэн бүх талын оролцогчийн хүлээсэн эрх үүрэг, шаардлагыг баталгаажуулсан баримт бичиг
  • Батлагдсан гэрээ, хэлэлцээрт нэгдэн орох эрх бүх улсад байх бөгөөд гагцхүү тус гэрээ, хэлэлцээрт заагдсан шаардлагад тохирсон байх, эрх, үүргийг зөвшөөрсөн байх нь чухал
  • Гэрээ, хэлэлцээрт заагдсан шаардлага, эрх үүргийг зөрчсөн тохиолдолд нэгдэн орсон орныг бүх гишүүн орнуудын буюу удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр хасч болно.
  • Ойролцоо тогтолцоо бүхий улс орнуудад нэн тааламжтай байдаг
2 талын гэрээ хэлэцээр

  • Хэлэлцэн тохирогч хоёр тал харилцан зөвшилцөж хийгдэнэ.
  • Тухайн асуудлаар олон улсын гэрээ, хэлэлцээр байдаг бол харилцан тохирогч хоёр тал зарим шаардлагыг бууруулах болон өндөрсгөж болно.
  • Харилцан зөвшилцөж буй хоёр тал тусгайлсан гадаад худалдааны баримт бичиг гаргаж болдог.
  • Харилцан тохирогч хоёр талд зөвхөн хамаарагддаг бөгөөд дамжин өнгөрөх улсаас заавал зөвшөөрөл авдаг
Гэрээ хэлэцээрийн гадаад худалдаанд гүйцэтгэх үүрэг

  • Бодис, бараа бүтээгдэхүүнд дагалдах баримт бичгийн загвар болон тухайн баримт бичгийг эцсийн байдлаар тохиролцдог
  • Нэгдэн орсон улс орон тухайн гэрээ, хэлэлцээрт заагдсан эрх үүргийг биелүүлэхээс гадна гэрээ, хэлэлцээрийн хүрээнд шаардлага тавьж болно.
  • Гэрээ, хэлэлцээрт нэгдэн орсон улс, орнууд бусад дэлхийн улс орнуудаас нэг нэгнийгээ хамтын хүчээр хамгаалах үүрэг хүлээдэг
  • Нэгдэн орсон асуудлаар гарах хүндрэлээс хамтын хүчээр гардаг
Гэрээ, хэлэлцээр бол олон улсын баримт бичиг бөгөөд хоёр талын ба олон талын гэсэн хоёр янз. Энэ хоёр төрлийн баримт бичгийг байгуулдаг, байгуулах процесс нь төсөл солилцох, хэлэлцэх, үзэглэх, гарын үсэг зурах, батламжлах гэсэн үе шатуудтай. Жишээ нь Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Гэрээ, Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр гэхчлэн. "Тухай" гэдэг үг заавал орсон байх ёстой. Баримт бичгийн бусад төрөлд аман тохиролцоо буюу жентельмений хэлэлцээр (заавал гарын үсэг зурах албагүй), мөн харилцан ойлголцлын санамж бичиг, хамтын ажиллагааны ба харилцан ажиллагааны төлөвлөгөө гэхчлэн бий.

Хэлэлцээр хийхээсээ өмнө тухайн хэлэлцээрийг хийх хүмүүсийг сайтар судалж мэдсэн байх шаардлагтай. Таны гэрээ хийж буй хүн чинь ямар нэгэн байдалд шийдвэр гаргах түвшний хүн биш бөгөөд хариуцлага хүлээх чадваргүй хуулийн эдгээд бол таны эд хөрөнгө үйл ажиллагааны зардлыг тань дэмий л үрнэ гэсэн үг. Хэлэлцээр болгон заавал гарын үсэг зурах албагүй юм. Хүн амьдралынхаа туршид хэлэлцээр хийдэг гэж дээр хэлсэнчлэн тухайн хэлэлцээр хийх бүрдээ гарын үсэг зурж тамга дардаггүй, ихэнх хэлэлцээр нь үргэлж аман байдлаар явагдаж ирсэн. Хэрвээ нарийн учрууд нь боломжгүй бол урьтаж тухайн нөцөл байдалд тохирсон асуулт тавих хэрэгтэй.

Энэ үед зарим хүмүүсийн буруугаар ойлгосон ойлголтуудыг нь өөрчилж ажил явагдах таатай орчин бүрдэж бүрэн ойлголцож чаддаг. Та сайн хэлэлцээр байгуулах хамгийн гол зарчим бол таны яриа тухайн хүнд таалагдах явдал юм. Хэлэлцээрийн эцсийн зорилго бол нэг нэгэндээ ашигтай бизнесийн сэтгэл ханамж юм.

1 comment: