Showing posts with label Сурталчилгаа. Show all posts
Showing posts with label Сурталчилгаа. Show all posts

July 19, 2012

Creative advertisement буюу бүтээлч сурталчилгааг бүтээх нь

Орчин үеийн маркетингийн чиг хандлага бол мэдээж хамгийн боломжит сувгаар, зардалыг хэмнэж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа билээ. Энэ ч утгаараа харилцааг илүү чухалчилан үзэж байна. Харилцаа гэдэг бол та болон таны бараа бүтээгдэхүүн хэрэглэгчтэй харилцаж тэдэнд зөв ойлголтыг төрүүлэх замаар үнэнч хэрэглээг бий болгож байдаг зүйл билээ. Таны бүтээгдэхүүн хичнээн алдартай, хичнээн сайн зах зээл дээр байршсан ч бай харилцаа л байхгүй бол хоромхон зуурт л зах зээлээс арчигдах болно гэдгийг хатуу санах хэрэгтэй. Хэрэглэгчтэй үүсгэх харилцааг маш олон төрөл, арга замаар хийж болдог.

July 16, 2012

Спрайтын бүтээлч шүршүүр

Дэлхийд бүтээлч зар сурталчилгаагаараа толгой зохидог Coca Cola брэндийнхэн дахин нэг гайхалтай бүтээлч сурталчилгааг олны хөлд байнга дарагддаг Бразил болон Израйлын далайн эрэгүүдэд бүтээсэн байна. Энэхүү бүтээлч сурталчилгааны гол зорилго өгч буй санаа нь мэдээж халуун зуны аагим өдрүүдэд Спрайт ундаа л таныг сэрүүцүүлнэ гэсэн санааг агуулж байна.

March 20, 2011

Юнителд өөрсдөө сэтгэдэг зүйл гэж байна уу?

За өнөөдөр Facebook site-c нэг иймэрхүү хуулбар сурталчилгааг үзлээ. Хамгийн гол нь Unitel-ийнхэн нэг бус удаа ингэж хэрэглэгчдээ доромжлоод байгаа нь үнэхээр таалагдахгүй л байна шүү. Тэр дундаа шинэ үеийн залууст зориулсан ID брэндийнхээ сурталчилгааг ингэж хийж байгаа нь үнэхээр харамсалтай л юм. Өөрсдөө сэтгэлдээ та нар чаднааа....

March 3, 2011

Ердөө сарын дотор 32,942,051 хандалт ГАЙХАЛТАЙ...

Яг одоо Youtube сайтаар маш олон хүний хандалт, сонирхолыг татаж буй Volkswagen компаний шинэ сурталчилгаа: The Force. Шилдэг сурталчилгаанаас, шинэ санаа, шинэ ололт амжилтууд төрдөг шүү дээ.

February 12, 2011

Heineken - The Birth Of Scratching

Hi all. Удаан бичлэг нэмээгүйд гүнээ хүлцэл өчье. Одооноос эхлээд идэвхитэй бичлэг нэмж байх болноо. Нэг ийм сурталчилгаа олж ирлээ. Сонирхолтой л юм...

October 22, 2010

Бас нэгэн гайхалтай flash mob -Fletcher Jones Spring collection

Who hasn’t livened up a boring train or bus ride by imagining fellow passengers in their skivvies (or less)? Commuters at Melbourne’s Southern Cross Station saw their fantasies come true in an unforgettable ad campaign introducing Fletcher Jones’ Spring collection, where fifty “fellow passengers” got down and dirty in the terminal

March 9, 2010

iPad-ийн анхны албан ёсны сурталчилгаа

Дэлхийд алдартай брэнд бүтээгдэхүүн үйлдэрлэгч Apple компаниас 2010 оны 1 сарын 27 нь дахин нэг технологийн тэсрэлт хийсэн iPad хэмээх бүтээгдэхүүнийг албан ёсоор дэлхий нийтэд худалдаанд гаргаж буйгаа мэдэгсэн билээ. Тэгвэл энэхүү бүтээгдэхүүнийг 2010 оны 4 сарын 3 өдөр АНУ-ын зах зээл дээр худалдаанд гаргаж байгаа бөгөөд үүнтэй холбоотой анхны албан ёсны сурталчилгаагаа аль хэдийн олон нийтийн суваг (social network), зарим ТВ-дээр цацаж эхэлсэн байна. Ингээд та бүхэн энэхүү сонирхолтой бүтээгдэхүүнийхээ давуу талыг үнэхээр сайн харуулж чадсан сурталчилгааг хүлээн авч үзнэ үү.

January 13, 2010

Herbal цайны шинэ савалгаа

Дэлхийд алдартай Herbal брэндийн цайны амтыг мэдэхгүй хүн ховор бизээ. Энэхүү брэндийг хүн болгон уух дуртай. Тэдний энэ амжилтын гол үндэс бол сайхан амттай цайнаас гадна гайхамшигтай бүтээгдсэн савалгаа болон сурталчилгаа билээ. Тиймээс Herbal брэндийн хамгийн сүүлд хийгдсэн шинэ савалгааг та бүхэндээ танилцуулж байна. Санаа гэдэг бол гайхалтай борлуулалтыг хийх үндэс байдаг.

December 29, 2009

Юнителийн вайрал сурталчилгаа

Маркетингийн ухаанд сүүлийн үед вайрал хэмээх вирус мэт хурдан дамжуулах зорилготой сурталчилгааны нэгэн шилдэг арга хүч түрэн орж ирж байна. Энэхүү вайрал маркетингийг Дэлхийд алдартай олон брэндүүд өөрийн маркетингийн үйл ажиллагаандаа амжилттай ашиглаж байгаа бол Монголын томоохон брэнд байгууллагууд ч мөн цаг үетэйгээ хөл нийлүүлэн маркетингийн хамгийн сүүлийн үеийн аргуудыг өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээндээ ашиглаж байна. Үүний нэгэн тод жишээ нь Юнител корпорацийн хийсэн вайрал сурталчилгаа юм. Энэхүү мэдээллийг http://batjaa-aboutmarketing.blogspot.com - с авсан болно. Дээрх вайрал сурталчилгааг үзээд надад маш их таалагдсан бөгөөд анхных гэхэд маш амжилттай хийсэн байна. Харин нэг бодол төрсөн нь Юнителийнхэн энийг допин үйлчилгээндээ биш Live үйлчилгээн дээрээ хийсэн бол илүү амьд болох боломжтой байсан байх. Гэхдээ энэ нь муу хийсэн гэсэн үг огт биш юм. Тэдний дараа дараагийн үйл ажиллагааг маш сонирхолтой байна гэдэгт итгэж байна. За ингээд ямар нэгэн тайлбаргүйгээр дээрх блогоос авсан бичлэгийг хүргэж байна.