December 9, 2009

Зар сурталчилгааг түгээх хэрэгсэл, сувгуудын давуу болон сул тал

Хэрэгсэл сувгаар дамжуулан дохио тэмдэгт мэдээлэгчээс хэрэглэгчдэд хүрдэг. Тиймээс мэдээллийн агуулга ба хэрэгслийн шинж чанарын хооронд шууд холбоо бий. Суваг нь рекламны үр нөлөөг тодорхойлогч хүчин зүйл юм. Сэтгэл зүйчдийн үзсэнээр хүний сонирхон худалдан авч байгаа зүйлсийн 87%-ийг нүдээр хараад, 9%-ийг нь чихээр сонсоод үлдсэн 4%-ийг нь бусад мэдрэхүйгээр (үнэрлэх, амтлах, хүртэх гэх мэт) мэдэрсэн байдаг гэжээ. Эндээс дүгнээд үзэхэд хүн харсан зүйлдээ илүүтэй итгэдэг байна. Зар сурталчилгааг түгээх хэрэгсэл, сувгуудын давуу болон сул талыг тус бүрд нь тодорхойлбол


Хэрэгсэл суваг
Давуу тал

Дутагдалтай тал
Телевиз
-   Өргөн цар хүрээтэй
-   Хурдан тархдаг
-   Харж сонсох хөдөлгөөн байдалтай
-   Нэр хүнд сайтай
-   Ил зардал багатай
-   Анхаарал татаж чаддаг
-   Тааламжтай нөлөөлөлтэй

-       Сонголт багатай
-       Амьдрах хугацаа богинотой
-       Нийт зардал өндөр
-       Үйл ажиллагааны зардал ихтэй
-       Сарнихдаа амархан

Радио
-   Орон нутгийг хамарсан
-    Зардал багатай
-   Уян хатан
-   Үйл ажиллагааны зардал бага
-   Сонсогчдын сегментчилэл бага

-       Зөвхөн сонсдог
-       Сарнихдаа амархан
-       Анхаарал бага татдаг
-       Хурдан болж өнгөрдөг
Сэтгүүл
-   Сегментчилэх бололцоотой
-   Чанартай дахин ашиглалт  сайн
-   Мэдээллийн агуулга сайн
-   Амьдрах хугацаа урттай
-   Олон дахин уншигддаг
-   Купон тасалбар ашиглах боломжтой



-  Зарлал байгуулах
   хугацаа урт
-  Зөвхөн харах    
   бололцоотой
-  Уян хатан бус



Сонин
-  Өргөн цар хүрээтэй
-  Зардал бага
-  Зараа богино хугацаанд солих  
   боломжтой
-  Сонирхолтой хэсэгт нь зараа
   байрлуулах боломжтой
-  Цаг үеэ олсон (зарын сонголт)
-  Уншигчийг илрүүлэн хянадаг



-  Амьдрах хугацаа 
   богинотой
-  Сарнихдаа амархан
-  Анхаарал татах чадвар 
   бага
-  Дахин ашиглах чанар 
   муу
Гаднах самбар болон, гэрэлт самбар
-  Онцгой байрлалтай
-  Давталт ихтэй
-  Амархан ажиглагддаг
-  Зардал бага

-  Имидж нэр хүнд муутай
-  Хэсэг газраар 
   хязгаарлагдмал
Шууд мэйл
- Сонголт ихтэй
- Уншигчийг илрүүлэн хянадаг
- Мэдээллийн агуулга сайтай

- Танилцах холбоо үүсгэх
   зардал их
- Нэр хүнд муутай 
  (хэрэггүй mail)
- Сарнихдаа амархан
Харилцааны хэрэгсэл
- Хэрэглэгч нь бүтээгдэхүүний
  мэдээллийг сонгодог
- Хэрэглэгчийг анхаарлыг татан үйл 
  ажиллагаандаа оролцуулдаг
- Үйл ажиллагааны харилцаа холбоо
- Уян хатан мөрийн хөтөлбөртэй

- Бүтээлч чадвар
  хязгаарлагдмал
- Сайн муу их
   мэдээлэлтэй
Технологийн дэвшил 
   муутай
- Техникийн судалгаа
   хэмжилт хангалтгүй
Сайн зар сурталчилгаа нь AIDA томъёололыг баримталсан байх ёстой гэж үздэг. Энэ нь:
  • A – Attention – анхаарал татахуйц 
  • I – Interest – сонирхолтой  
  • D – Disire – зөв өдөөсөн хүсэл 
  • A – Action –сайн үйл ажиллагаа байх ёстой.   
Зар сурталчилгааны гол уриа нь рекламны гол утга санааг бүрэн илэрхийлсэн байх ёстой гэж үздэг. Учир нь реклам олон талын ач холбогдолтой(холбогдолгүй ч гэж хэлж болох) мэдээллийн илгээмжийг хэрэглэгчдэд дамжуулж байдаг.

No comments:

Post a Comment