Showing posts with label Мэдээ. Show all posts
Showing posts with label Мэдээ. Show all posts

August 2, 2011

November 22, 2010

Mongolian bloggers 2010

МОНГОЛ БЛОГЧИД 2010
Монголын шилдгийн шилдэг блогчдыг шалгаруулах үйл ажиллагаа

Интернэтийн хэрэглээ улам бүр хүрээгээ тэлж, блог нь интернэт орчин дахь хамгийн өргөн хүрээг хамарсан харилцааны хэрэгсэл болж байна. Блог нь хүмүүсийн мэдлэг, чадвараа хуваалцах хэрэгсэл болж мэдлэгийн баялагийг бүтээх нийгмийн харилцааны хэлбэр болон хөгжиж байна. Тэр тусмаа нийгмийн идэвхитэй хэсэг болсон мэдлэг боловсролтой, ажил хэрэгч хүмүүс интернэтийг өргөнөөр ашиглаж, блогоор дамжуулан өөрсдийн үзэл бодол, мэдээ мэдээлэл, санал бодлоо солилцож байна. Тиймээс хурдтай хөгжиж буй интернэт орчинг зөв зохистойгоор хүртээмжтэй ашиглах хэрэглээний соёлыг дээшлүүлэх хэрэгцээ шаардлага урган гарч ирсээр байна.

The New Media Marketing Agency санаачлан, интернэт хэрэглээний соёл болох блогоор дамжуулан өөрийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, иргэний сэтгүүл зүйг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй Монголын блогчдыг тодруулан, нийгэмд зөв үлгэр дууриалал болгож, мэдээллийн технологийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах "МОНГОЛ БЛОГЧИД - 2010" Монголын шилдгийн шилдэг блогчдыг шалгаруулах ёслолын ажиллагааг 2010 оны 12 сарын 3-ны 19:00 цагт iLoft Function House-д зохион байгуулахаар боллоо.

Ёслолын ажиллагаанд:
1. Оны Шилдэг Энтертайнмент Блог
2. Оны Шилдэг Нийгмийн сэдэвт Блог
3. Оны Шилдэг Бизнес Блог
4. Оны Шилдэг Олны таашаал хүртсэн Блог гэсэн 4 төрөл болон Оны Шилдгийн Шилдэг Блогийг тодруулж New Media цом, өргөмжлөл, ивээн тэтгэгчийн шагнал гардуулна.

Ёслолын ажиллагаанд Монголын нэрт нийтлэгч ноён Баабар, Зохиолч сэтгүүлч Амарсайхан, Монголын блогчдын холбооны тэргүүн Б.Батхүү,дэлхийг тойрон аялагч DJ Амай, Тэнгэр группын Ерөнхийлөгч Ч. Ганхуяг, шилдэг блогч Хантулга, Санэке, жааз дуучин Д.Цэцэнбилэг,"Алтан ураг", "Ванкуиш" хамтлаг зэрэг нийгэм, улс төр, урлаг, спортын зүтгэлтнүүд, мэдээллийн технологийн мэргэжилтнүүд, Монголын шилдэг 100 блогч урилгаар хүрэлцэн ирж Улаан хивсний ёслолын ажиллагаанд хүндэтгэлтэйгээр оролцоно.

Мөн Ёслолын ажиллагааны тасалбарын орлогоор NMMA, "Жиргээ" ТББ-тай хамтран Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан, мэдээллийн технологийн салбарт идэвхитэй ажиллах зорилготой хөгжлийн бэрхшээлтэй 2 иргэнд тусламж үзүүлэх хүмүүнлэгийн үйл ажиллагаа болно.

Блог бичдэг хүн бүр бүртгүүлж МОНГОЛ БЛОГЧИД 2010 шилдгийн шилдэгт өрсөлдөх боломжтой.

Та блогоо бүртгүүлэх бол ЭНД ДАРНА УУ


October 18, 2010

Why Marketers Need to Involve Customers in Important Decisions

Posted by Paul Christ
A classic marketing mistake taught in nearly all basic marketing courses is Coca-Cola's 1985 decision to change the formula of their flagship Coke product. In a nutshell, during the mid-1980s Coke was being hammered by their main competitor, Pepsi. At the time, Pepsi was running highly effective taste test advertisements showing their brand being favored over Coke. 

June 29, 2010

Надад ч бас ийм асуудал зөндөө л тохиолдсон

Энэхүү бичлэгийг оруулж байгаа шалтгаан нь надад ч бас доорхи асуудлууд зөндөө тохиолдож байсан учраас орлуулж байгаа юм. Миний бодлоор Скайтел компаний хүний нөөц, маркетингийн алба энэ асуудал дээрээ маш хариуцлагагүй ханддаг. Олон удаа санал гомдол гаргасан ч алийг нь ч шийдэж байгаагүй. Тийм ч учраас би 2010 оноос эхлэн Юнител компаний хэрэглэгч болсон юм. За ингээд олон зүйлийг нуршилгүйгээр Shuud.mn дээр байсан нэгэн мэдээг өөрийн блогт оруулж байна.

April 20, 2010

PUMA брэндийн сав баглаа боодлын шинэ дизайн

Дэлхийд алдартай PUMA брэндийн бүтээгдэхүүнийг мэдэхгүй хүн бараг байхгүй бизээ. Тэгвэл саяхан тэд өөрсдийн бүтээгдэхүүний сав баглаа боодолд дизайнар Yves Behar-р нэгэн шинэ дизайныг хийлгэжээ. Энэхүү сав баглаа боодол нь сүүлийн үед эрчимтэй яригдаж буй Эх дэлхийгээ аварцгаая буюу ногоон бизнес, ногоон маркетинг гэсэн үйл ажиллагааг дэмжсэн бөгөөд ямар нэгэн байгальд хортой үйл ажиллагаанд бид дахин оролцохгүй хэмээн Puma брэндийн худалдаа хариуцсан захирал Stefano Caroti мэдэгдсэн байна. Ингээд та бүхэн шинэ дизайн, шинэ мэдрэмжийг сонирхоно уу?

April 9, 2010

500’000 билет зарагдаагүй байна.

Дэлхийн №1 спорт, хүн төрөлхтний эв нэгдлийн баталгаа болсон Хөл бөмбөгийн Дэлхийн аврага шалгаруулах тэмцээн нээлтээ хийхэд ердөө 62 өдөр үлдсэн байна. Магадгүй энэ тэмцээнийг үзэх нь нэр төрийн баталгаа, хүний хүсэл мөрөөдөл байдаг бол 2010 оны Африк тивд анх удаа болох энэхүү тэмцээнийг үзэх тасалбар зарагдаагүй 500’000 ширхэг үлдсэн байгаа нь гайхалтай байна хэмээн Хөлбөмбөгийн Холбооноос (FIFA) мэдэгдсэн байна.

April 5, 2010

Coke-ийн шинэ хувьсал

Бүтээгдэхүүний сав баглаа боодол гэдэг  тухайн бүтээгдэхүүнийг сурталчилах болон хэрэглэгчийн худалдан авах шийдвэрт нөлөөлөх чухал ач холбогдолтой зүйл билээ. Дэлхийд алдартай Coca-Cola брэндийн шинэ савалгааг дизайнер Andrew Kim "Байгаль ээлтэй эко савалгаа" нэрийн дор хийж бүтээсэн байна. Магадгүй энэхүү загвар нь батлагдаж худалдаанд гарахаар бол Coca-Cola брэнд өөрийн савалгаанд дахин нэг шинэ содон хувьсал хийх болж байна. Ингээд та бүхэн шинэ савалгаатай Coke-г харна уу. 

March 12, 2010

Зөвхөн 32 хувь нь л худалдан авах төлөвлөгөөтэй

Та бүхэндээ урьд нь Apple компаниас 4 сарын 3 өдөр АНУ-н зах зээл дээр өөрийн шинэ технологид суурилсан iPad брэндээ худалдаанд гаргах гэж буй талаар мэдээллсэн билээ. Тэгвэл энэ удаад www.OneNewspage.com сайтаас явуулсан нэгэн онлайн судалгааны талаар танилцуулж байна. Энэхүү онлайн судалгааны санал асуулгын асуулт нь “Танд iPad-ийг худалдан авах төлөвлөгөө байгаа юу?” гэсэн байсан бөгөөд энэхүү санал асуулгад нийт 420 гаруй хүн оролцосоноос 32% нь л худалдан авахаар сонирхож байгаа хэмээн хариулсан байна.

February 1, 2010

Nike-ийн Токио дахь салбар дэлгvvр from Caak.mn

Монголын томоохон портал сайтын нэг www.caak.mn вэб хуудсаар аялаж яваад нэгэн сонирхолтой бөгөөд санаа авч болохоор бичлэгийг олж уншаад өөрийнхөө блогт  оруулж та бүхэнд сонирхуулхаар шийдсэн юм. Алдарт дизайнер Масамиши Катаяма (Masamichi Katayama) тэргvvтэй Wonderwall дизайны студийн багийнхан Их Наран улсын нийслэл хот Токиогийн Хараюки дvvрэгт Nike-ийн нэгэн салбар дэлгvvрийг маш сонирхолтойгоор бvтээж, нээлтийн vйл ажиллагааг нь улирагч оны сvvлчээр хийжээ. Энэхvv бутик нь гурван давхараас бvрдсэн бvхэл бvтэн их дэлгvvрийн хэмжээний тєв болсон байна. Бvхэлдээ эрх чєлєєг илэрхийлсэн євєрмєц дотоод засалтай ажээ. Жишээлбэл тааз нь л гэхэд зуу зуун Nike-ийн пvvзэн “унжлагатай” байгааг та харж байна. Єєр олон сонирхолтой интерьерийн шийдлvvдийг энэхvv дэлгvvрээс та олж харж болно. Ингээд манай дизайнерууд болон барилгын салбарынханд, тэр бvv хэл бизнес эрхлэгчдэд хvртэл ашигтай санааг дамжуулж, vлгэр дууриал болох болов уу гээд энэхvv дэлгvvрийн талаархи фото мэдээллийг оруулсныг маань уншигч та хvлээн авна уу.

January 28, 2010

Та бидний сайн мэдэх YAHOO

Та бидний өдөр тутмын хэрэглээ и-мэйл хаягны Yahoo компанийн захирал Жерри Янг өдгөө дэлхийн хамгийн залуу тэрбумтнаар шалгарчээ. Түүнийг хэрхэн баяжсан түүхээс танилцуулъя. Тэрбээр 1968 онд Тайваньд төрсөн бөгөөд хоёр настай байхад нь эцэг нь нас барж, их сургуульд англи хэлний багш мэргэжилтэй ээж нь гэр бүлийн хамт АНУ-ын Калифорни муж дахь Сан Хосе хотод шилжин суурьшжээ. Жерри Янг хичээлдээ маш сайн оюутан байсан бөгөөд Станфордын Их сургуульд дөрвөн жил сурах хугацаандаа цахилгааны инженерийн мэргэжлээр бакалавр, магистрын зэрэг хамгаалжээ. Түүний багш болох АНУ-ын Висконсин мужид 1966 онд төржээ. Бага насаа аав, ээжийнхээ хамт Луизана мужийн коммунд өнгөрөөсөн тэрээр Туланы их сургуульд орж, компьютер инженерийн мэргэжил эзэмшсэн байна.

December 21, 2009

2009 оны Youtube-ийн хамгийн их хүн үзсэн видео шалгарлаа

Та бидний сайн мэдэх Дэлхийд алдартай Youtube видео сувгийн 2009 онд хамгийн их хүн үзсэн видеог Google-ийнхан шалгаруулсан байна. Энэхүү сувагт өдөрт маш олон хүмүүс хандалт хийдгээрээ томоохон олон нийтийн суваг болдог бөгөөд тус сувгийг ашиглан өөрсдийн маркетингийн үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж чадаж байгаагын нэгэн илрэл бол хамгийн их хүн үзсэн 5 бичлэгт хоёр ч төрлийн сурталчилгааны чанартай бичлэг орсон байна. Ингээд 2009 оны хамгийн их хүн үзсэн видеог танилцуулбал: 

December 10, 2009

Facebook, Twitter зэрэг олон нийтийн томоохон сайтуудуудаас бэлгээ сонгоорой

Олон нийтийн томоохон сайтууд дундаас хамгийн өргөн цар хүрээтэй, хамгийн нөлөө бүхий сайтууд бол яахын аргагүй Facebook, Twitter юм. Эдгээр томоохон сайтуудаас худалдан авагчид шинэ жилийнхээ бэлгийг сонгон авч байна хэмээн саяхан Bloomberg мэдээллээ. АНУ-н худалдан авагчдын 28 хувьд нь эдгээр томоохон сайтууд худалдан авалтын шийдвэрт нөлөөлж байдаг гэсэн судалгааг ComScore компаниас гаргасан байна. 

T-Mobile-ийн “Бүжиг” вайрал сурталчилгаа

Энэхүү T-Mobile-ийн вайрал сурталчилгаа нь Олон улсын сурталчилгааны Cannes Lions 2009 үзэсгэлэнгээс “Шилдэг вайрал сурталчилгаа” төрөлд Хүрэл медаль хүртжээ. Энэхүү вайрал сурталчилгааны гол агуулга нь 2009 оны 1-р сарын 15-нд өглөөний 11 цагт Англи улсын Ливерпүүл хотын метроны төв зогсоолд нэгэн хүн ганцаараа маш цоглог аян дээр бүжиглэж эхэлсэн бөгөөд хэдхэн хоромын дараа 100 гаруй хүн анхны бүжиглэж байсан хүнтэй нэгдэж хамтран бүжиглэж эхэлсэн байна.

Evian-ийн бяцхан дугуйчид Геннесийн онлайн видео сурталчилгаа төрлийн рекорд амжилтыг тогтоолоо

Evian-ийн бяцхан дугайчид вайрал сурталчилгаа Геннесийн дээд амжилтыг тогтоосон байна. Энэхүү вайрал сурталчилгааг 2009 оны Арван нэгдүгээр сарын 9 өдөр 45,166,109 хүн үзэснээр шинэ рекорд амжилтыг тогтоожээ.  Evian-ийн бяцхан дугуйчид вайрал сурталчилгаа нь “live young” буюу “Залуу амьдар” уриан доор бяцхан хүүхдүүдийг компьютер график ашиглан цуврал хэлбэрээр бүтээсэн байна. Ингээд шинэ рекорд амжилтыг тогтоосон вайрал сурталчилгааг хүлээн авч үзнэ үү. Хэзээ манайхан ингэж сэтгэж сурах болдоо ...