August 12, 2015

Сошил медиа сувгийг ашиглан сурталчилгаа хийх арга

Маш олон маркетерууд сошил медиа сувгийг яг л уламжлалт сурталчилгааны суваг мэт ашигладаг. Тэд өөрсдийн бүтээсэн телевизийн сурталчилгаа, гаднах самбарын сурталчилгаа зэргээ сошил медиад байршуулж хүмүүст хүргэхийг оролддог. Гэвч энэ нь бидний үзэж байгаагаар мэргэжлийн бус юм. Учир нь Твиттер, Фэйсбүүк зэрэг сошил медиа сувгууд нь гадна самбараас маш олон зүйлсээр давуу талтай байдаг. 

March 30, 2015

#‎Мэркадо‬ ‪#‎Зөвлөгөө‬

Одоо цагт хэрэглэгчид маш олон төрлийн сурталчилгаа, мэдээллийн дунд амьдарч байна. Энэ байдал нь хэрэглэгчдийг зарим тохиолдолд залхааж, худалдан авах шийдвэр гаргалтанд нь сөргөөр нөлөөлөх хандлага ч байдаг. Тиймээс маркетерууд орчин цагт хэн олон мэдээллийг, олон утгаар өгөхдөө гол нь бус хэрэглэгчдийг хамгийн сайн мэдэрсэн мэдээллийг хэрэглэгчдэд өгч чаддаг байх хэрэгтэй. Энгийнээр хэлбэл тэдний худалдан авах шийдвэр гаргалтанд нөлөөлөх бус туслах хэрэгтэй юм.

February 1, 2015

"Haul" төрлийн видеонуудыг хийх


Өнөөдөр Marketing Today Magazine сэтгүүлийн 22 дах дугаарыг уншиж байгаад маркетеруудад хэрэгтэй нэг санаа оллоо. 

Маркетерууд хэрэглэгчдэд зөвхөн мэдээлэл өгөөд зогсох биш тэднийг өөрсдийн мэдээллийн суваг болгон ашиглах нь Facebook, Youtube зэрэг сошил сувгууд хүчтэй байгаа энэ цаг үед маш сайн тохирхох зүйл билээ. Тэгвэл зүгээр нэг лайк цуглуулах зорилгоор гар хөлийн зургийн уралдаан зарлаад байх биш тэднээс өөрсдийн бүтээгдэхүүний талаар сонирхолтой гоё зөвлөмж эсвэл яагаад худалдан авдаг, ямар бүтээгдэхүүнтэй зохицож чаддаг гээд "haul" төрлийн видеонуудыг хийхийг санал болгох хэрэгтэй. Ялангуяа өсвөр насны охидууд бол энийг дор нь газар авахуулах байх. Ингэснээр ямар ашиг тус бий болох цаашид энэ нь юунд хэрэгтэй гэдгийг маркетерууд маань сайн мэдэж байгаа байлгүй дээ.

August 4, 2014

Мобикомд боломж байна















Удахгүй бид өөрсдийн утасны дугаараа эзэмшээд дуртай үүрэн холбооны оператороо сонгодог болох гэж байгаа билээ. Энэ бол манай үүрэн холбооны зах зээлийн өрсөлдөөнийг улам илүү болгох нь ойлгомжтой зүйл. Тэгвэл энэ өрсөлдөөнд Mobicom одоо байгаа зах зээлээ алдахгүйгээр гарах боломж их байгаа талаар би хаа сайгүй л бичээд байгаа билээ. Яагаад гэхээр,

December 11, 2013

Монгол маркетинг 2020 (Marketing 2020)

Сайн байна уу эрхэм хүндэт уншигчид минь. Удаан хугацаанд өөрийн блогийг хөтлөөгүй юм байна. Шинэ оноос эхлэн та бүхэнд сонирхолтой, бүтээлч санаа дэвшүүлсэн, зөвлөгөөт нийтлэл, бодрол, судалгаа зэргийг хүргэх болно. Харин одоо та бүхэндээ 2014 оноос эхлэн Үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй Монгол маркетинг 2020 хэмээх төслийн танилцуулах видеог хүргэж байна.

June 13, 2013

Маркетинг бө Өнөөдөр сэтгүүлд бичсэн зурвас

Маркетинг бө Өнөөдөр сэтгүүлийн нийт уншигч, захиалагчдад сэтгүүлийн 20 дахь дугаараар уламжлан дараах зурвасыг дамжуулсан юм.

20 ДАХЬ УДАА. ХАМГИЙН ТҮРҮҮНД БАЯРЛАЛАА 
Уншигч таны гарт сэтгүүлийн шинэ дугаар очих тэр өдрийн мэндийг хүргэж, ажилд тань, амьдралд тань хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Уншигч та магадгүй бусад сэтгүүл дээр тогтмол байдаг эрхлэгчийн зурвас хэмээх зүйлийг энэ сэтгүүл дээр яагаад гардаггүй юм бол хэмээн гайхдаг байх. Надад ч олон удаа уншигч захиалагч, сэтгүүлийн хүндэт зөвлөгчид, редакцийн зөвлөлийн гишүүд, хамтран ажилладаг байгууллагын хүмүүс маань хэлдэг байлаа. Миний хувьд ч олон удаа сэтгэгдэлээ та бүхэнд хүргэхийг хүсдэг байсан боловч гаргалгүйгээр өнөөг хүрчээ. Гэвч энэ учиртай. Учир нь одоог хүртэл эрхлэгчийн зурвас гэдэг зүйлийг бичиж амжихгүй сэтгүүлийн хөгжүүлэлт, сайжруулалт гэсэн асуудлуудад анхаарлаа хандуулсаар явлаа. 

May 12, 2013

Өнгөөр маркетинг хийх нь


Та сурталчилгааны тараах материал, компанийхаа лого, салбаруудынхаа дотоод орчинд ямар өнгийг ихэвчлэн ашигладаг вэ? Та тухайн сонгосон өнгөө ямар учир шалтгаанаар, ямар мессежийг хэрхэн илэрхийлэх гэж байгаагаа судлан үзэж байсан уу? Миний мэдэх маш олон маркетерууд өнгө сонголтон дээр зүгээр л өөртөө таалагдсан өнгийг сонгож орхидог. Энэ нь заримдаа онох нь ч бий гэхдээ ихэнхидээ зөвхөн өөртөө таалагдаад л үлддэг. Тиймээс өнгө сонголт гэдэг бол орчин үед сэтгэл судлал болсон гэдгийг ойлгох цаг нь болжээ. Өнгөөр бизнес хийж, өнгөөр маркетинг хийн хэрэглэгчдийг татдаг цаг аль хэдийн үүсэн бий болсон. Магадгүй уншигч та үүнийг мэддэг байж болох. Гэвч энэ тал дээр олон буруу сонголтууд гарсаар байгаа учир энэхүү нийтлэл хуучин биш зарим уншигчдад мэдээлэл сэргээх, зарим уншигчдад мэдлэг болох нь гарцаагүй юм.

April 15, 2013

Самбар түрээслэх урлаг

Маркетерууд бидний сурталчилгааны хамгийн чухал хэрэгслийн нэг бол мэдээж гадна самбар байдаг билээ. Харин хэрэглэгчдэд бол гадна самбарууд нь мэдээлэл авах хэрэгсэл. Тэгвэл маркетерууд биднийг хэрэглэгчтэй холбож өгч байдаг энэхүү самбарыг ямар нэгэн сурталчилгаагүйгээр удаан хугацаанд хотын өнгө үзэмжид муугаар нөлөөлж харагдуулсаар байна гэж үү.  Маркетерууд тэр дундаа бид хүлээн зөвшөөрч, бас тэсч чадсангүй ээ. Тиймээс энэ самбарыг, цаашлаад самбар түрээслэж байгаа байгууллагууд санаа авахаар гурван зөвлөгөөг манай мэргэжилтнүүд өгч байна.