December 22, 2009

Хэрэглэгчийн зан төлөвт брэнд нөлөөх нь:

Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын эрдэмтдийн тодорхойлсноор хэрэглэгчдийн зан төлөв, тэдгээрийн шийдвэр гаргалт, сэтгэл зүйн нөлөө байнга хувьсан өөрчлөгдөж байдаг. Тиймээс бизнесийн байгууллагууд энэ нөхцөл байдалтай зохицон уян хатан үйл ажиллагаа явуулах шаардлага зайлшгүй тулгарсаар байна.  Орчин үеийн хэрэглэгчдийн тулгамдаж байгаа асуудал нь цаг хугацааны дутагдал бөгөөд ялангуяа зах зээл өндөр хөгжсөн орнууд, тэр дундаа нийгэмд тодорхой байр суурь эзэлсэн албан тушаалтнууд болон ажлын их ачаалалтай байгаа хүмүүс гэр орны асуудалдаа тэр бүр цаг хугацаа зарцуулах боломж маш бага байдаг. Эдгээр хүчин зүйлүүдтэй уялдан зах зээл бизнес эрхэлж байгаа пүүс компаниуд хэрэглэгчдийн цаг хугацааг хэмнэх үүднээс юун түрүүн тэдний хүсэл сонирхол эрэлт хэрэгцээнд нийцсэн, сэтгэл ханамжтай байдлыг бий болгож хэрэгтэй.

Зах зээлийн өрсөлдөөн ширүүсч байгаа өнөө үед тухайн байгууллагын брэнд бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа худалдан авагч нэг хүсэл зорилго, нэг шийдвэртэй байх нь тун ховор байдаг учраас маркетерууд эдгээр олон хүчин зүйлсийг нэг цэгт төвлөрүүлж, өөрийн компанийн байнгын, үнэнч тууштай хэрэглэгчтэй болохын тулд брэндчилэх үйл явцыг дэс дараатайгаар оновчтой явуулах шаардлага тулгарч байна.  Бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгч худалдан авахдаа дараах 5 үе шатыг дамждаг байна. Үүнд:- 
  1. Хэрэгцээгээ мэдэрнэ 
  2. Мэдээллүүдийг хайна 
  3. Хувилбаруудыг үнэлнэ 
  4. Худалдан авах шийдвэр гаргана 
  5. Худалдан авсны дараах сэтгэл ханамж  
Эдгээр шийдвэр гаргалтын үе шатуудад идэвхижүүлэлтийн арга хэлбэрүүд шууд нөлөөлдөг учраас бизнесийн байгууллагууд эдгээр 5 үе шатуудын эхний үе шатнаас нь эхлэн сэтгэл ханамж хүртэл брэндчилэх бодлого, зарчим, арга замуудыг оновчтой хэрэгжүүлж хэрэглэгчдийн ой тоонд хоногштол брэндээ хүргэх хэрэгтэй. Хэрэглэгч хэрэгцээгээ мэдэрсний дараах мэдээллийг хайхдаа хэд хэдэн сувгуудаас хайдаг бөгөөд хамгийн түгээмэл нь телевиз болон интернэт. Энэ нь мэдээллийг хайхад маш хүчтэй хэрэгсэл болж өгдөг байна. Дараа нь фм   радио, сонин хэвлэл, сурталчилгааны материал, найд нөхөд ордог байна. Хэрэглэгч мэдээллээ хайж эхлэх энэ үе шатанд компаниуд зар сурталчилгаа болон таниулга буюу PR-ыг оновчтой явуулж хэрэглэгчдэд брэнд бүтээгдэхүүнийхээ талаар ойлголтыг өгөх хэрэгтэй. Гэхдээ хамгийн гол нь хий дэмий зар сурталчилгаа явуулж брэндээ хамгаалах биш харин хэрэглэгчдийн сонголт хийхэд шууд нөлөөлөхүйцээр тухайн брэндийн нэр, хаяг лого, ашиг тус зэргийг нь тодотгон тэдний сэтгэлд хоногшуултал үлдээж нь чухал. Ингэснээр хэрэглэгч тухайн брэндийн талаар мэддэг болж эерэг хандлагатай болж чадна. Хувилбаруудыг үнэлэхдээ хэрэглэгч маш олон хувилбаруудаас сонголт хийдэг учраас тэд сэтгэлд хоногшсон сайн гэсэн брэндээ л сонгох болно.  Манай улсын зах зах зээлд бизнес эрхлэгч байгууллагууд худалдан авалтын 5-р үе шатыг тоодоггүйдээ том алдаа гаргадаг байна. Хэрэглэгчийн судалгаа явуулж байхад судлах ёстой гол асуудлын нэг нь хэрэглэгчийн худалдан авалтын шийдвэр гаргалтын процесс юм. Хэрэглэгчийн шийдвэр гаргалтанд дараах хүчин зүйлүүд нөлөөлдөг байна Үүнд:-
  1. Маркетингийн 4Р ( бараа бүтээгдэхүүн, үнэ, хуваарилалт, идэвхижүүлэлт ) 
  2. Сэтгэл зүйн нөлөөлөл (Хэрэглэгчийн хувийн зан төрх, бодол санаа, амьдралын нөхцөл байдал, орлогын түвшин гэх мэт) 
  3. Нийгэм соёлын хүчин зүйлс (хувь хүний нөлөөлөл, гэр бүлийн нөлөө, нийгмийн давхарга, боловсролын түвшин гэх мэт) 
  4. Тухайн нөхцөл байдлаас шалтгаалан нөлөөх хүчин зүйлс (худалдан авах зорилго, нийгмийн хүрээлэл, гэнэтийн орчны нөлөөлөл) 
  5. Урьд өмнөх амьдралын хэв маяг Манай улсын хувьд бизнес эрхлэгч байгууллагууд зах зээлийнхээ үйл ажиллагаатай уялдуулан цар хүрээ нь өргөжин улмаар тус тусын маркетингийн албадуудтай болж менежерүүдээрээ дамжуулан хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхлыг судлаж түүнд тохирсон маркетингийн стратеги, загваруудыг боловсруулан үйл ажиллагаагаа явуулж байна. Гэхдээ энд менежерүүд маркетингийн стратеги төлөвлөгөөндөө брэндчилэх бодлого зарчмуудыг илүү нарийвчлан тусгаж ажиллах нь үр дүнтэй юм. 
Байгууллагаас ирж байгаа бүтээгдэхүүний талаари мэдээлэл нь хэрэглэгчдэд хүрэхдээ 6 үе шатыг дамждаг байна. Үүнд:
  • Мэдээлэл авна 
  • Мэддэг болно 
  • Эерэг талтай болно
  • Эрхэмлэж үзнэ 
  • Итгэл үнэмшилтэй болно 
  • Худалдаж авна Эдгээр үе шатуудад брэндчлэлийн зарчим, арга хэлбэрүүд шууд нөлөөллөө үзүүлж байна. Өөрөөр хэлбэл брэндийн нэрнээс эхлээд хаяг, лого, эмблем, чанар, дүр төрх, нэр хүнд зэрэг нь хэрэглэгчийн худалдан авалтанд хүчтэй нөлөө үзүүлж байдаг учраас маркетерууд брэндчилэх арга хэлбэрээ оновчой хэрэгжүүлэх хэрэгтэй.   
Хэрэглэгчдийн судалгаа явуулахад цаг хугацаа, хөрөнгө мөнгө их шаардагддаг боловч байгуллагад маш олон давуу талыг бий болгодог байна. Хэрэглэгчдийн нас хүйс, орлого, боловсролын түвшин, тэдний хүсэл сонирхол, тухайн бүтээгдэхүүнд хандаж байгаа хадлага зэргийг судлаж мэдэх нь брэндчилэх үйл явцыг оновчтой явуулахад тус дөхөм болдог байна.  Зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа бизнесийн байгууллагууд хувьсамтгай, зах зээлийн орчин нь өөрөө хувьсамтгай, хувьсамтгай болгож байгаа хүчин зүйл хэрэглэгч байдаг учраас хэрэглэгчээ цаг ямагт судлан тандаж байх нь маркетингийн менежерүүдийн гол үүрэг болоод байна.   Хэрэглэгдийн судалгаа авах зорилго нь тухайн бизнесийн байгууллагын хэрэгжүүлж байгаа мотиваци, идэвхижүүлэлтийн арга хэлбэр болон бусад маркетингийн арга хэмжээг хэрэглэгчид хэрхэн хүлээж авч байгаа, цаашид ямар дэс дараатай маркетингийн үйл ажиллагаа явуулбал үр дүнтэй болох зэрэг ерөнхий хандлага төлөв байдлыг олоход оршдог байна.   Тухайн бизнесийн байгууллага зах зээл дээр амжилттай үйл ажиллагаа явуулахад компанийн брэндийг бий болгох шаардлагатай байдаг байна.  Зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа аливаа бизнесийн байгууллага нь дараах хоёр чиглэлээр брэндчлэлийг тогтоодог байна. Үүнд:
  1. Компанийн нэр хүндээр 
  2. Зөвхөн нэг төрлийн бүтээгдэхүүнээр 
Дэлхийн томоохон хэмжээний корпорациудын туршлагаас харахад зах зээлд удаан хугацаанд оршин тогтнох үндэс нь компанийн нэр хүндээр олсон брэндчлэл байдаг байна. Компанийн нэр хүндээр брэндчлэлийг тогтоохдоо хэрэглэгчийн зан төлөвөө сайтар судлан, тэдгээрийн хүсэл зорилгод нийцүүлэх замаар бий болгодог байна. Компанийн брэндийг бий болгоход тухайн компанийн захирлын нэр хүнд, хувийн шинж, PR нөлөөлдөг бөгөөд сүүлийн үед нийгмийн тулгамдаж байгаа асуудалд чиглэн өөрсдийн PR-ыг хийж брэндийг бий болгох асуудал нэмэгдсээр байна.  Дөнгөж байгуулагдаж байгаа пүүс компаниуд нь зах зээл дээр чанартай ганц брэнд бий болгож, сэтгэл ханамжтай хэрэглэгчидтэй болох нь амжилтанд хүрнэ гэж үздэг байна. Ингэснээр хэрэглэгчид тухайн бараа бүтээгдэхүүний талаар ам сайтай байж, дахин худалдан авалт хийж, өөр бүтээгдэхүүний зар сурталчилгаанд анхаарлаа хандуулахгүй сайн талтай байдаг байна.

No comments:

Post a Comment