August 4, 2011

Маркетингийн мэдээллийн санг хэрхэн бүрдүүлэх вэ?

Маркетингийн мэдээллийн санг үүсгэн бий болгоно гэдэг өөрийн компанидаа хамгийн үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг. Мэдээллийн санг хэрхэн зөв бий болгох, хэрхэн бүрдүүлэхээс маркетингийн үйл ажиллагааны бүхий л хэсэг эхэлдэг гэж хэлж болно.
Маркетингийн мэдээллийн санг бий болгоно гэдэг зарим тохиолдолд маш хэцүү, хугацаа их орсон, зардал өндөртэй үйл ажиллагаа байдаг боловч хэрэв та нэг удаадаа маш сайн мэдээллийн санг бүрдүүлж чадвал цаашдын үйл ажиллагаанд тань маш их тус дөхөм болох болно. Тэгвэл одоо маркетингийн мэдээллийн сан гэж юу болох талаар авч үзье.

Маркетингийн мэдээллийн сан гэдэг нь тухайн байгууллагын зорилтот зах зээл, хэрэглэгч, өрсөлдөгч, суваг гэх мэт маркетингийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л зүйлсийн мэдээллийн иж бүрдэлийг хэлнэ. Өөрөөр хэлбэл танай байгууллагын хэрэглэгчдийн мэдээлэл, зах зээлийн мэдээлэл, өрсөлдөгчийн мэдээлэл, боруулалтын болон сурталчилгааны сувгийн талаарх мэдээлэл гэх мэт маш олон төрлийн мэдээллүүдийн нийлбэрийг маркетингийн мэдээллийн сан гэдэг.

Маркетингийн мэдээллийн сантай болсноор та болон танай байгууллагад дараах давуу талууд гарах болно. Үүнд:
  • Шууд зах зээлтэйгээ харьцах боломж бүрдэнэ
  • Хэрэглэгчтэй харилцах менежментийн (CRM) үйл ажиллагаа сайжрана
  • Өрсөлдөгчийн үйл хөдлөлийг урьдчилан тааварлаж болно
  • Өөрийн гэсэн сурталчилгааны борлуулалтын сувгийг бий болгоно
Маркетингийн мэдээллийн санг хэрхэн сайн бүрдүүлэх вэ?
  1. Мэдээллийг цуглуулах арга хэрэгслийг зөв сонгох. Зарим тохиолдолд энэхүү үйл ажиллагаа нь маркетингийн мэдээллийн санг бүрдүүлэхэд хамгийн чухал зүйлсийн нэг нь байдаг. Зарим маркетерүүд маркетингийн мэдээллийн санг бүрдүүлэх арга хэрэгслээ буруу сонгосноор үр зардал маш их гаргаж, буруу мэдээллийг олж авах тохиолдол бий. Нөгөөтэйгөөр тэд зөвхөн хуучны уламжлалт маркетингийн аргуудыг ашиглан мэдээллийг цуглуулах гэж оролддог нь маш их зардлыг араасаа дагуулах тохиодолдууд гардаг. Хэрвээ танай байгууллагад өөрийн гэсэн зах зээл болон, хэрэглэгчтэй харилдаг суваг бий бол түүнийгээ ашиглан мэдээллийг цулуулах нь хамгийн зөв арга юм.
  2. Цуглуулсан мэдээллийг ангилах. Та өөрийн цуглуулсан мэдээллийг өөрийн бизнесийн онцлогоос нь хамааран төрөл зүйл болгон ангилах нь дараа нь таны маркетингийн үйл ажиллагаанд үр ашигаа өгөх болно.
  3. Мэдээллийн санг байнга хөгжүүлж байх. Зарим тохиолдолд маркетерүүд маш сайн мэдээллийн санг бүрдүүлж чадсан байдаг боловч түүнийгээ хөгжүүлээгүйн улмаас хоосон мэдээлэл болгох нь олонтаа тохиолдог зүйл юм. Тиймээс та өөрийн хүч хөдөлмөр, цаг хугацааг үрэн байж цуглуулсан мэдээллээ байнга шинэчилж байх хэрэгтэй гэдгийг мартуузай.
  4. Мэдээллийн санг маркетингийн бүхий л үйл ажиллагаандаа байнга ашигладаг байх. Мэдээж та маш зөв маркетингийн мэдээллийн санг бүрдүүлж чадсан бол таны хийх гэж буй маркетингийн үйл ажиллагаанд тань ямар нэгэн төвөг саад учирахгүй гэдэгт би 110% итгэлтэй байна.
  5. Нууцлалын зэргийг өндөрт байлгах. Мэдээж хөрөнгө зарж олж авсан мэдээллээ бусдаас хамгаалах нь зүйн хэрэг билээ.
Танд амжилт хүсье.

    1 comment:

    1. Хэт ерөнхий юмаа.

      Mail-in Rebate бол харилцагч, хэрэглэгчийн мэдээллийг мэдээллийг цуглуулах нэгэн үр дүнтэй арга юм.

      ReplyDelete