May 17, 2012

Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг хэрхэн амжилттай хийх вэ?

Бизнест хамгийн чухал, хамгийн сайн хийх ёстой зүйл бол мэдээж шинэчлэлт байдаг. Шинэчлэлтийг цаг хугацаа, хэрэгцээ шаардлага, орчин нөхцөл гээд олон зүлээс хамаарч хийдэг. Хэдий олон хүчин зүйлс нөлөөлдөг ч хамгийн үр нөлөөтэй нь шинэчлэлтийн хэлбэр юм. Өөрөөр хэлбэл шинэчлэлтийг ямар давтамжаар, орчин нөхцөлөөс хийхдээ бус ямар хэлбэрээр хийх нь хамгийн чухал байдаг. Орчин цагийн бизнест тэр дундаа бүтээгдэхүүн, үйлчилгээнд хэрхэн хөгжүүлэлтийг хийж амжилт олох талаар маш олон нийтлэл, зөвлөмж, судалгаа зэрэгүүд энд тэндгүй л байдаг. Энэ ч утгаараа би таньд бүтээгдэхүүн хөгжүүлэлт гэж юу болох гэдгийг онолын үүднээс тайлбарлахын оронд практик дээр тайлбарлах нь илүү зөв зүйтэй байх.

Kinder-ийн гайхалтай шинэчлэлт:
Хүн бүхэн л энэ өндөгөн шоколадыг мэдэх байх. Хамгийн анхны өндөгөн шоколодыг 1968 онд алдарт шоколадны хаан гэгдэх Ferrero нь Италиулсад анх танилцуулсан билээ. Үүнээс хойш энэхүү бүтээгдэхүүн тус улсын зах зээл дээр болоод Европын зах зээл амжилт гаргаж эхэлсэн юм. Гэвч энэхүү амжилт удаан үргэлжлээгүй бөгөөд хүмүүс тун удалгүй тухайн бүтээгдэхүүнээс залхаж борлуулалт буурч эхэлсэн байна. Энэ байдлыг мэдээж тус компанийхан удаан хараад сууж чадаагүй бөгөөд үүний эсрэг нэгэн гайхалтай арга хэмжээ авсан нь KINDER SURPRISE буюу тоглоомтой өндгөн шоколадыг гаргаж ирсэн явдал билээ. 1974 анх Герман улсын зах зээл танилцуулагдсан энэхүү бүтээгдэхүүн нь Европ болоод Америкын зах зээлд олон ч ололт амжилт, рекордуудыг тогтоосон юм. Энэ бол бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг амжилттай хийж хэрхэн борлуулалтыг өсгөж болдогын гайхалтай нэгэн жишээ байдаг билээ.


Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг амжилттай хийх олон аргын нэг бол хэрэглэгчийн хэрэгцээг үнэлэх арга билээ. Хэрэглэгчийн хэрэгцээг үнэлэнэ гэдэг ямар бүтээгдэхүүнийг ямар байдлаар таашаахыг илүү их хүсэж байгааг мэдэх явдал юм. Өөрөөр хэлбэл хэрэглэгчийн хүсэл шаардлагыг үнэлэж хамгийн их үнэлгээ авсан хэрэгцээг бий болгох явдал юм. Үүнийг та өөрөө эсвэл таны менежер таамаглаж огт болохгүй. Учир нь энэ нь маш аюултай юм. Үүний нэг тод жишээ бол мэдээж утаагүй тамхи (электрон тамхи биш) байсан билээ.Технологи болон шийдлийн хувьд гайхалтай байсан ч хэрэглэгчдийн хүсэж байгаа зүйл биш байсан учир тэрхүү бүтээгдэхүүн он цагийн эрхээр зах зээл дээр үгүй болсон юм.


Харин манай орны хувьд бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг амжилттай хийсэн жишээ бол АПУ компаний брэндүүд болох Экс, Болор зэрэг бүтээгдэхүүний түүхээс харж болдог. Сайн шинэчлэлт, хөгжүүлэлтийг хийж чадсанаар тухай бүтээгдэхүүний амьдарлын мөчлөгийг улам илүү уртасгаж олон жил зах зээл дээр тогтвортой байх нөхцөл нь бодлог билээ.


Олон төрлийн судалгааны үр дүнгээс харахад хэрэглэгчдийн дийлэнхи хувь нь өөрийн хэрэглэгч дадсан бүтээгдэхүүнийгамжилттай шинэчлэгдээсэй хэмээн хүсдэг нь харагдаж байдаг. Тиймээс та өөрийн хэрэглэгчдээс оновчтой судалгааг авч, өрсөлдөгч байгууллагын бүтээгдэхүүнийг судлан үзэж өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээнд амжилттай шинэчлэлт, хөгжүүлэлтийг хийхийг зөвлөж байна.


Таньд амжилт хүсье...

No comments:

Post a Comment