December 17, 2009

Хэрэглэгчийн худалдан авах зан төлөвийн үе шат

Сайн байна уу. Юуны өмнө миний блогоор байнга зочилж байгаад маш их баярлалаа. Блогтоо сүүлийн хоёр хоног бичлэг нэмээгүй болохоор бас уучлал гуйж байна. За ингээд өнөөдөр манай маркетерүүд мэддэг мөртлөө маркетингийн үйл ажиллагаандаа төдийлөн ашиглаж чаддаггүй нэгэн зүйлийг оруулж байна. Бизнесийн байгууллагын амжилтын үндэс бол мэдээж үнэнч буюу байнгын худалдан авагчийг бий болгох байдаг. Тиймээс хэрэглэгчийн зан төлөв гэдэг зүйлийг маркетер хүн байнга судлаж байх шаардлагатай байдаг. Хэрэглэгчийн зан төлөв тухайн улс, соёл, гэр бүл, нийгмийн нөлөө гээд маш олон хүчин зүйлээс хамаарч байдаг боловч хэрэглэгчийн худалдан авах зан төлөвийн үе шат гэдэг зүйл дээрх хүчин зүйлсээс хамаарахгүйгээр адилхан байдаг байна. Тиймээс манай маркетерүүд олон улс болон дотоодын зах зээл дээр байгаа хэрэглэгчийн худалдан авах зан төлөвийн үе шат бүрийг анхааралтай судлаж тэрхүү үе шат бүр дээр тохирсон маркетингийн үйл ажиллагааг хийж байх хэрэгтэй.

За ингээд хэрэглэгчийн худалдан авах зан төлөвийн талаар товчхон авч үзье. Хэрэглэгчийн худалдан авах зан төлөвт 6 үе шат байдаг.  Тийм боловч эцсийн үр дүн буюу худалдан авах шийдвэр нэг байдаг.  Гэхдээ бүх хэрэглэгчид энэ 6 үе шатад хамаарагдана гэсэн үг биш юм. Энэ нь тэдний мэдлэг, боловсрол гэх мэт олон зүйлээс шалтгаалдаг.
Даараахи 6 үе шатанд хэрэглэгчийн худалдан авах зан төлөв хуваагддаг. Үүнд: 
  1. Асуудлыг танин мэдэх. \танин мэдэхүйн үе шат\ Энэ үе шат нь 2 төрөлд хуваан авч үздэг. Хүсэл төрөх – бодит нөхцөл. Жишээ нь: Өлсөх-Хоол идэх. Үүнд өлсөх үйл явц нь хэрэглэгчийн худалдан авах зан төлвийг өдөөж өгдөг.  Энэ үйл явц дээр маркетингийн менежер хүн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ мэдээллийг хэрэглэгчдийн сэтгэл санаанд суулгаж өгсөн байх шаардлагатай. Жишээ нь: Худалдааны байгууллагад ажиллаж байгаа маркетер дараах мессежийг хэрэглэгчидэд хүргэсэн байдаг. Хэрэв таны гутал элэгдэж хуучирвал манайх танд таны хүсэл сонирхолд нийцсэн гутлыг нийлүүлэх болно. 
  2. Мэдээллийг эрж хайх.  ·         Өөрийн дотоод ой санамжаас хайх  ·         Хэрэв илүү дэлгэрэнгүй мэдээлэл хэрэг болвол гадаад эх үүсвэрээс хайж олох. Найз нөхөд болон аман яриа \цуу яриа\ болон бусад эх сурвалжаас хайж эхэлдэг.  Хэрэглэгчидэд амжилттай таниулж чадсан мэдээлэл нь хэрэглэгчдийн худалдан авалтын шийдвэрт маш том нөлөө үзүүлдэг. 
  3. Сонголтыг үнэлэх. Хэрэглэгчид өөрийн хайж олсон мэдээллүүдээсээ сонголт хийж үнэлэлт хийх болно. Энэ үе шатанд маркетерууд хэрэглэгчдийг өөрийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнд татах үйл ажиллагааг түлхүү хийдэг.  
  4. Худалдан авах шийдвэр гаргах. Энэ үе шатанд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах шийдвэр гаргадаг.  Худалдан авах шийдвэрт бүтээгдэхүүний сав баглаа боодол, дэлгүүр, түүний орчин байдал гэх мэт олон зүйлээс шалтгаалж худалдан авах шийдвэрээ гаргана.  
  5. Худалдан авалт хийх. Хэрэглэгч сонгосон бараа бүтээгдэхүүнийг худалдан авах үе шат юм. Энэ шийдвэр зарим нэг хүчин зүйлээс хамаарч өөрчилөгдөж болдог. Тухайн худалдан авч байгаа бараа бүтээгдэхүүний чанар, үйлчилгээ гэх мэт. 
  6. Худалдан авсны дараах үе шат. Энэ үе шат нь хэрэглэгчдийн худалдан авсны дараах сэтгэл ханамжтай, ханамжгүй байдал зэргийг тодорхойлдог. Энэ үе шатанд маркетерүүд бүтээгдэхүүн үйлчилгээнд баталгаа гаргах, борлуулалтын дараах урамшуулал гэх мэт үйл ажиллагаануудыг авч хэрэгжүүлдэг. Энэ нь хэрэглэгчдийг тухайн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг дахин худалдан авах шийдвэртэй шууд хамааралтай чухал үе юм.           

No comments:

Post a Comment