Showing posts with label Судалгаа. Show all posts
Showing posts with label Судалгаа. Show all posts

December 30, 2012

2012 онд логогоо өөрчилсөн томоохон брэндүүд

Брэнд бүтээнэ гэдэг лого хэрхэн бүтэхээс л эхэлдэг. Өөрөөр хэлбэл брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээг бүтээхийн тулд таньд заавал энгийн эсвэл өвөрмөц зэрэг янз бүрийн хэлбэр хэмжээтэй лого хэрэг болох нь дамжиггүй юм. Лого бол бүтээгдэхүүнийг зарах, зах зээл дээр байршуулах, тогтворжилтыг бий болгодог амин чухал сурталчилгааны хэрэглэгдэхүүн юм. Ингээд логоны талаар илүү дэлгэрэнгүй бичлэгийг тун удахгүй хийх гэж байгаа учраас та бүхэнд сонирхолтой санагдах нэгэн зүйлийг хуваалцая. 2012 онд дэлхий даяар өөрийн зам мөрийг бүтээж чадсан алдартай зарим брэндүүд өөрсдийн дүр төрхийг олон жилийн турш бүтээсэн логогоо сольж, өөрчилөн 2013 онд илүү том тэсрэлтийг хийхээр төлөвлөөд байна. Тэгвэл ямар алдартай брэндүүд логогоо өөрчилсөн талаар дараах зургаас харана уу.

April 25, 2012

Өрсөлдөгчийн судалгааг үр дүнтэй хийх 5 арга

Бизнесийн ертөнцөд урт хугацаанд амжилттай оршин тогтнохын тулд зөвхөн хэрэглэгчээ байнга судлахаас гадна өрсөлдөгчийг судлаж тэдний үйлдэл бүрийг нарийн мэдэх нь маш чухал зүйл байдаг билээ. Энэ ч утгаараа маркетингийн ухаанд өрсөлдөгчөө судлах нь олон талын ач холбогдолтойг батлан харуулж байдаг.

July 25, 2011

Social media marketing-н өнгийг тодорхойлж буй ТОП 10 маркетинг сайт

Маркетингийн ухаанд сүүлийн хэдэн жил маш хүчтэй түрэн орж ирж буй Social media marketing-ийн өнгийг тодорхойлж буй топ 10 сайтыг Pivot conference-ийн багийхан нэгэн сонирхолтой судалгааг хийж дараах байдлаар тодруулсан байна.

March 4, 2010

Youtube сайтны хэрэглээ

Хөгжим бол Youtube сайтны хамгийн эрэлт ихтэй категори бөгөөд нийт тус сайтад хандаж буй хэрэглэгчдийн 30.7% нь хөгжим гэсэн категорийг сонгодог бол 14.6% нь чөлөөт видео, 10.8% нь хүмүүс ба блогууд гэсэн катигорийг сонгодог гэж Sysomos агентлагаас судалгаа гаргасан байна.

January 25, 2010

Google Дэлхийн №1 хайлтын систем харин Yahoo хоёрдугаар байранд

Google манай ертөнц дээрх №1 хайлтын систем хэвээр үлдэж чадлаа хэмээн comScore –ээс судалгааны үр дүнгээ танилцуулсан байна. Бидний мэдэх Google хайлтын системээр өдөрт 55 тэрбум ба түүнээс дээш хайлт хийгддэг байна. Энэ нь сүүлийн долоо хоногт хийгдсэн судалгаанаас даруй 17 хувиар өссөн дүн юм. Харин Yahoo-гийн хувьд хайлтын системээ 9.4 тэрбум (13% -р өссөн) , БНХАУ-ын Baidu хайлтын систем 8.5 тэрбум (7%-р өссөн) тус тус өссөн судалгааны дүн гарсан байна. Харин Microsoft-ийн хайлтын системийн хайлт сүүлийн үед маш сайн өсөж байгаа бөгөөд 70% буюу өдөрт 8.5 тэрбум хайлт хийгдэж байна хэмээн comScore-с мэдээллэсэн байна.

December 9, 2009

Хэн твиттерийг ашигладаг вэ?

Саяхан Pew Internet & American Life Project-с Твитерийг хэн ямар байдлаар, хэрхэн ашигладаг талаар америкчуудыгн дунд судалгаа хийсан байна. Энэхүү судалгаагаар твиттерийг ямар хүмүүс, хэдэн настай, гарал үүсэл, боловсрол, орлого, хаанаас яаж хоблогдож байгаа талаарх зүйлүүдийг гаргаж ирсэн байна. Ингээд олон үг нуршилгүй та бүхэнд судалгааны үр дүнг зураг хэлбэрээр танилцуулбал дараах байдалтай гарсан байна.

December 6, 2009

Монгол дахь жижиг бизнесийн өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага

Монгол улсын эдийн засаг зах зээлийн тогтолцоонд шилжих үйл явц эхэлсэн 1990 оноос хойш өмчийн харилцаа, эдийн засгийн бүтцэд язгуур өөрчлөлт орж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хүн амын хөдөлмөр эрхлэлтийн байдал зэрэг нийгэм , эдийн засгийн гол үзүүлэлтүүдэд энэ бүхэн тодорхой хэмжээгээр илэрч байгаагийн зэрэгцээ улс орны эдийн засаг бүтцийн хувьд шинэ элементүүдийг агуулах болов. Өмч хувьчлал, эдийн засгийн бодлогын үр дүнд хувийн хэвшил эдийн засагт өөрийн байр суурийг баттай эзэлж, нийгмийн амьдралын бүхий л харилцаанд идэвхитэй оролцох боллоо.