December 30, 2012

2012 онд логогоо өөрчилсөн томоохон брэндүүд

Брэнд бүтээнэ гэдэг лого хэрхэн бүтэхээс л эхэлдэг. Өөрөөр хэлбэл брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээг бүтээхийн тулд таньд заавал энгийн эсвэл өвөрмөц зэрэг янз бүрийн хэлбэр хэмжээтэй лого хэрэг болох нь дамжиггүй юм. Лого бол бүтээгдэхүүнийг зарах, зах зээл дээр байршуулах, тогтворжилтыг бий болгодог амин чухал сурталчилгааны хэрэглэгдэхүүн юм. Ингээд логоны талаар илүү дэлгэрэнгүй бичлэгийг тун удахгүй хийх гэж байгаа учраас та бүхэнд сонирхолтой санагдах нэгэн зүйлийг хуваалцая. 2012 онд дэлхий даяар өөрийн зам мөрийг бүтээж чадсан алдартай зарим брэндүүд өөрсдийн дүр төрхийг олон жилийн турш бүтээсэн логогоо сольж, өөрчилөн 2013 онд илүү том тэсрэлтийг хийхээр төлөвлөөд байна. Тэгвэл ямар алдартай брэндүүд логогоо өөрчилсөн талаар дараах зургаас харана уу.

November 3, 2012

“Гуталчин” маркетингийн бяцхан үлгэр


Сайн байна уу? Эрхэм блогыг маань шимтэн уншигч нараа. Ойрын үед тун завгүй байсаар блогтоо бичлэг нэмж чадалгүй 2 сар болжээ. Ийм удаан хугацаанд бичлэг нэмэлгүй удсанд уучлаарай. Та бүхэндээ маркетингийн талаар өөрийн мэддэг, мэдсэн, сурсан зүйл болгоныг энэхүү блогоороо дамжуулан хуваалцахыг хүсдэг юм. Ингээд маркетингийн талаар нэгэн маш сонирхолтой, агууламжтай үлгэрийг хүргэж байна. Энэхүү үлгэрийн эх сурвалжыг олж чадаагүй учраас эх сурвалжгүйгээр хүргэж байна.

September 2, 2012

Дэлхийд алдартай бүтээлч уриа үгүүд

Зарим хэрэглэгчид тухайн бүтээгдэхүүнийг нэрийг харахгүйгээр уриа үгээр нь бүтээгдэхүүнийг таньж чаддаг. Энэ бол мэдээж тухайн бүтээгдэхүүний маш том давуу тал юм. Уриа үгийг амжилттай зохиох болон хэрэглэгчийн сэтгэл зүйд хэрхэн амжилтай байршуулах талаар би урьдны бичлэгээрээ хүргэсэн билээ.

July 26, 2012

100 дахь удаагаа...

Энэ бичлэг бол миний блогтоо оруулж буй 100 дахь бичлэг юм. Анх тэртээ 2008 оноос өөрийн дотны хэдэн найз нартайгаа Монголынхоо маркетингийг шинэ түвшинд гаргах, хөгжүүлэхэд өөрсдийн хувь нэмэрээ оруулах зорилготой маркетингийн зөвлөх үйлчилгээг бий болгон ажиллаж эхэлсэн тэр үеэс тус салбарын хөгжилд өөрийнхөө мэддэг чаддаг, мэдсэн сурсан бүхнийг хүргэхийг зорьж байгаа нь Монголын анхны маркетингийн мэргэжлийн сэтгүүл, миний энэ хөтлөж байгаа блог нь юм. Блог хөтлөх санаа маань анх 2007 онд гарсан боловч хэрхэн яаж хөтлөх, ямар мэдээллийг түлхүү оруулж байх зэрэг асуудлыг шийдэх гэж хэрэндээ л хугацаа орсон учир 2008 оны 11 сард блогоо нээн хэсэг хугацааны дараа анхны бичлэг болох "Үйлчлүүлэгчээ юуг хэлж байгааг мэдэр" гэсэн бичлэгийг оруулж байсан байна.Тэр цаг үеэс эхлэн блогтоо идэвхитэй болон идэвхигүй байсаар өдийг буюу нийтдээ 4 жил гаран хугацааг үдсэн байна.

July 19, 2012

Creative advertisement буюу бүтээлч сурталчилгааг бүтээх нь

Орчин үеийн маркетингийн чиг хандлага бол мэдээж хамгийн боломжит сувгаар, зардалыг хэмнэж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа билээ. Энэ ч утгаараа харилцааг илүү чухалчилан үзэж байна. Харилцаа гэдэг бол та болон таны бараа бүтээгдэхүүн хэрэглэгчтэй харилцаж тэдэнд зөв ойлголтыг төрүүлэх замаар үнэнч хэрэглээг бий болгож байдаг зүйл билээ. Таны бүтээгдэхүүн хичнээн алдартай, хичнээн сайн зах зээл дээр байршсан ч бай харилцаа л байхгүй бол хоромхон зуурт л зах зээлээс арчигдах болно гэдгийг хатуу санах хэрэгтэй. Хэрэглэгчтэй үүсгэх харилцааг маш олон төрөл, арга замаар хийж болдог.

July 16, 2012

Спрайтын бүтээлч шүршүүр

Дэлхийд бүтээлч зар сурталчилгаагаараа толгой зохидог Coca Cola брэндийнхэн дахин нэг гайхалтай бүтээлч сурталчилгааг олны хөлд байнга дарагддаг Бразил болон Израйлын далайн эрэгүүдэд бүтээсэн байна. Энэхүү бүтээлч сурталчилгааны гол зорилго өгч буй санаа нь мэдээж халуун зуны аагим өдрүүдэд Спрайт ундаа л таныг сэрүүцүүлнэ гэсэн санааг агуулж байна.

May 20, 2012

Алдартай брэндүүдийн нэрний утга учир (цуврал №1)

Магадгүй та сайн брэнд бүтээнэ гэдэг зөвхөн тухайн брэндийг тодорхойлох бүтээгдэхүүн үйлчилгээ л хэмээн ойлгож байж магадгүй. Тэгвэл сайн брэнд гэдэг зөвхөн харагдах байдал байдаггүй. Өөрөөр хэлбэл брэндийг удаан хугацаагаар зах зээл дээр тогтвортой байлгадаг зүйл бол мэдээж харагдах, уншигдах, сонсогдох байдал билээ. Энэ утгаараа сайн брэндийг бүтээх хамгийн эхний шалгуур бол тухайн брэндийн нэр болон лого байдаг. Агуу бүхэн энгийн зүйлээс эхэлдэг шиг таны заавал агуу бүхнийг агуулсан байх албагүй харин хэнд ч ойлгомжтой энгийн л байх ёстой. Харин дэлхийд олон жил ноёрхож байгаа агуу брэндүүд хэрхэн энгийнээс эхэлсэнийг та дараах алдартай брэндүүдийн нэрний утга учираас харж болно.

May 17, 2012

Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг хэрхэн амжилттай хийх вэ?

Бизнест хамгийн чухал, хамгийн сайн хийх ёстой зүйл бол мэдээж шинэчлэлт байдаг. Шинэчлэлтийг цаг хугацаа, хэрэгцээ шаардлага, орчин нөхцөл гээд олон зүлээс хамаарч хийдэг. Хэдий олон хүчин зүйлс нөлөөлдөг ч хамгийн үр нөлөөтэй нь шинэчлэлтийн хэлбэр юм. Өөрөөр хэлбэл шинэчлэлтийг ямар давтамжаар, орчин нөхцөлөөс хийхдээ бус ямар хэлбэрээр хийх нь хамгийн чухал байдаг. Орчин цагийн бизнест тэр дундаа бүтээгдэхүүн, үйлчилгээнд хэрхэн хөгжүүлэлтийг хийж амжилт олох талаар маш олон нийтлэл, зөвлөмж, судалгаа зэрэгүүд энд тэндгүй л байдаг. Энэ ч утгаараа би таньд бүтээгдэхүүн хөгжүүлэлт гэж юу болох гэдгийг онолын үүднээс тайлбарлахын оронд практик дээр тайлбарлах нь илүү зөв зүйтэй байх.