August 4, 2014

Мобикомд боломж байна















Удахгүй бид өөрсдийн утасны дугаараа эзэмшээд дуртай үүрэн холбооны оператороо сонгодог болох гэж байгаа билээ. Энэ бол манай үүрэн холбооны зах зээлийн өрсөлдөөнийг улам илүү болгох нь ойлгомжтой зүйл. Тэгвэл энэ өрсөлдөөнд Mobicom одоо байгаа зах зээлээ алдахгүйгээр гарах боломж их байгаа талаар би хаа сайгүй л бичээд байгаа билээ. Яагаад гэхээр,
1990 онд Австралийн үүрэн холбооны зах зээлд гарсан өөрчлөлт, шинэчлэлтүүд нь маркетингийн асар том тулааныг Телстра, Оптус компаниудын хооронд бий болгож байсан юм. Тухайн үед Телстра хэдий үнэтэй, зах зээлд монополь, ихэнх хэрэглэгчид нь сэтгэл ханамжгүй байсан ч тэд одоог хүртэл зах зээлийн хамгийн том тоглогч, тэргүүлэгч хэвээрээ л байна. Учир нь тэд шилдэг маркетингийн компанитай хамтран "Хамгаалалтын маркетинг"-ийн стратегийг бий болгож, амжилттай хэрэгжүүлснээр нөхцөл байдлыг амжилттай даван гарч чадсан. Энэ кэйсийн талаар уншихыг хүсвэлMarketing Today Magazine сэтгүүлийн шинэ дугаарыг уншаарай.
Хэрвээ миний таамаглаж байгаа зөв бол, Мобиком үнэхээр сайн ажиллаж чадвал дугаараа эзэмших энэ үйл явдал Мобикомд л ашигтай.
Хэрэглэгчдийг ерөнхийд нь "Үнэнч", "Эмзэг" гэж хоёр ангилдаг. Ямар ч сэтгэл ханамжгүй хэрэглэгчдийг авч үлдэх маркетингийн олон аргууд байдаг.
Мобикомын нийт хэрэглэгчдийн ихэнх нь тэдний үнэ, үйлчилгээ хоёрт л сэтгэл ханамжгүй байдаг. Тийм биш гэж үү? Хэрвээ энэ асуултанд 70-с дээш хувь нь тийм гэж хариулбал Мобикомд асар том боломж харагдаад байна даа...

No comments:

Post a Comment