April 15, 2013

Самбар түрээслэх урлаг

Маркетерууд бидний сурталчилгааны хамгийн чухал хэрэгслийн нэг бол мэдээж гадна самбар байдаг билээ. Харин хэрэглэгчдэд бол гадна самбарууд нь мэдээлэл авах хэрэгсэл. Тэгвэл маркетерууд биднийг хэрэглэгчтэй холбож өгч байдаг энэхүү самбарыг ямар нэгэн сурталчилгаагүйгээр удаан хугацаанд хотын өнгө үзэмжид муугаар нөлөөлж харагдуулсаар байна гэж үү.  Маркетерууд тэр дундаа бид хүлээн зөвшөөрч, бас тэсч чадсангүй ээ. Тиймээс энэ самбарыг, цаашлаад самбар түрээслэж байгаа байгууллагууд санаа авахаар гурван зөвлөгөөг манай мэргэжилтнүүд өгч байна.

  • Юуны өмнө түрээслэх гэж буй самбарын тухай сонирхолтой тоо баримт цуглуул. Жишээ нь, таны самбарын эргэн тойронд өдөрт дунджаар хэдэн машин явж өнгөрдөг. Хүний эргэлтийн тоо гэх мэт. Үүний дараа түүнийгээ санал тавьж буй байгууллагад сонирхолтой хэлбэрээр танилцуул.
  • Бүтээлч (Creative) танилцуулга бэлтгэ. Танилцуулгандаа яагаад маркетер бид энэ самбар дээр сурталчилгаа тавих ёстой, ямар байдлаар тавьж болох гэх зэрэг. Магадгүй та яагаад тэдний сурталчилгааг бүтээлч хэлбэрээр бүтээж өгөх санааг тэдэнд танилцуулж болохгүй гэж.
  • Самбараа түрээслэх утас болон хаягийг сонирхолтой хэлбэрээр байршуул. Жишээ нь, хүн бүхний сонирхолыг татаж буй зүйлийн сурталчилгааг самбар дээрээ байршуулах.

Дээрх гурван зөвлөгөө нь таны бизнест амжилт авчирна гэдэгт бид итгэж байна.

Таны бизнесийн амжилт биднийг урамшуулна #Мэркадо

Та Мэркадо компаний талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://www.mercadocompany.com хаягаар аваарай.

No comments:

Post a Comment