February 16, 2010

Засгийн газар бизнест хэрхэн нөлөөлдөг вэ?

М.Ю.Ж ХХК-иас эрхлэн гаргаж буй Монголын анхын маркетингийн мэргэжлийн Маркетинг сэтгүүлийн шинэ дугаар худалдаанд гарлаа. Маркетинг сэтгүүлийн энэ удаагын дугаарын маркетер хүн ярилцлагын буланд MCS-APB компаний маркетинг хариуцсан захирал Б.Солонго уригдан “Маркетинг бол брэнд бүтээж түүндээ хэрэглэгчийг дурлуулах үйл ажиллагаа” сонирхолтой ярилцлага өгсөн бол тус дугаарын онцлох нийтлэлээр “McKinsey” группын хийсэн “Засгийн газар бизнест хэрхэн нөлөөлдөг вэ?” олон улсын судалгааны тайлан нийтлэгдсэн байна. Мөн стратеги хөгжил буланд “Маркетингийн 101 стратеги”, McKinsey матрикс, Ээжүүд рүү чиглэсэн маркетинг зэрэг орсон бол маркетингийн хууль эрх зүйн буланд “Хэрэглэгчийн эрх, эрх зүйн зохицуулалт ба хамгаалалт” зэрэг сонирхолтой болон хэрэгцээт нийтлэлүүд орсон байна. Мөн сэтгүүлийн маркетингийн онол, практик буланд олон улсын маркетинг, маркетингийн 42 зарчим, брэндүүдийн алдаа, Т-Мобайлын “Дуучин” олон улсын кампанит ажил, итгэлийг бий болгох таван арга, SPSS программын хичээл зэрэг нийтлэлүүд орсон байна.
Хэрэв та Маркетинг сэтүүлээ захиалан уншиж амжаагүй байгаа бол захиалгаа Монгол шуудангын 200 619, Улаанбаатар шуудангын 200 619 тоот индексээр болон илүү хурдан захиалгаа өгөхийг хүсвэл 96654157 утсаар өгөөрэй.Дэлгэрэнгүй мэдээллийг 9665 4157 утсаар аваарай.

“Хэзээд хэрэг болох тийм л зүйлийг худалдан ав” Маркетинг сэтгүүл

No comments:

Post a Comment