March 4, 2010

Youtube сайтны хэрэглээ

Хөгжим бол Youtube сайтны хамгийн эрэлт ихтэй категори бөгөөд нийт тус сайтад хандаж буй хэрэглэгчдийн 30.7% нь хөгжим гэсэн категорийг сонгодог бол 14.6% нь чөлөөт видео, 10.8% нь хүмүүс ба блогууд гэсэн катигорийг сонгодог гэж Sysomos агентлагаас судалгаа гаргасан байна.


Тус сайтад Дэлхий даяр хамгийн их хэлэлцүүлэг явагдаж байгаа хоёр сэдэв бол алдарт дуучин Michael Jackson болон Эрүүл мэндийн тухай видео зэрэг байна.Мөн Sysmos агентлагаас Дэлхий дээр ойролцоогоор 2.5 сая хүн Youtube сайтад хэрхэн дүрс бичлэгээ хэрхэн суулгах, блогтоо яаж хийх гэх мэт зүйлсийг мэддэг гэсэн судалгааны үр дүн гарсан байна.Дундаж үнэлгээYoutube сайт дээр хамгийн их хүмүүс үзэж буй дүрс бичлэг дунджаар 2-3 (нийт 5) гэсэн үнэлгээ авч байгаа боловч 3-4 гэсэн үнэлгээтэй бараг ижилхэн хувьтай байна.














Мэдээж хамгийн их үнэлгээ авч буй дүрс бичлэгийг Youtube сайтныхан тухайн өдөртөө болон сардаа эсвэл тухайн жилдээ онцлох видео гэсэн хэсэгт байршуулдаг учир олон хэрэглэгчид өөрсдийн дүрс бичлэгээ үнэлүүлэхийн тулд тэдний сонирхолыг эсвэл хэрэгцээг хангасан дүрс бичлэгийг оруулахыг хүсдэг байна.Шилдэг видео бичлэгийг насны бүлэгтэй харьцуулан үзвэлYoutube сайтаас дүрс бичлэг үзэгчдийн ихэнх хувийг буюу 57.3 хувийг 20-35 насны залуучууд сонирхож байгаа бол, 21% нь 36-60 насны, 1.4% нь 60-с дээш насны хүмүүс байна. Харин үлдсэн 20.3 хувь нь багачууд буюу 13-19 насныхан байдаг байна.61-дээс насны хүмүүс ихэвчлэн улс төрийн дүст мэдээг үздэг бол эсэргээрээ 13-19 насны багачуудын ердөө 5 хувь нь л улс төр гэсэн категорийг сонгон үздэг байна.










Youtube сайтад байршиж буй нийт видеоны үргэлжлэх дундаж хугацаа 4 минут 12 секунд байгаа бол нэг видеог дунджаар 99.169 хүн үздэг байна.

Эх сурвалжыг Sysomos агентлагын мэдээллийн сан.

No comments:

Post a Comment