January 28, 2010

Та бидний сайн мэдэх YAHOO

Та бидний өдөр тутмын хэрэглээ и-мэйл хаягны Yahoo компанийн захирал Жерри Янг өдгөө дэлхийн хамгийн залуу тэрбумтнаар шалгарчээ. Түүнийг хэрхэн баяжсан түүхээс танилцуулъя. Тэрбээр 1968 онд Тайваньд төрсөн бөгөөд хоёр настай байхад нь эцэг нь нас барж, их сургуульд англи хэлний багш мэргэжилтэй ээж нь гэр бүлийн хамт АНУ-ын Калифорни муж дахь Сан Хосе хотод шилжин суурьшжээ. Жерри Янг хичээлдээ маш сайн оюутан байсан бөгөөд Станфордын Их сургуульд дөрвөн жил сурах хугацаандаа цахилгааны инженерийн мэргэжлээр бакалавр, магистрын зэрэг хамгаалжээ. Түүний багш болох АНУ-ын Висконсин мужид 1966 онд төржээ. Бага насаа аав, ээжийнхээ хамт Луизана мужийн коммунд өнгөрөөсөн тэрээр Туланы их сургуульд орж, компьютер инженерийн мэргэжил эзэмшсэн байна.
Дараа нь Станфордын их сургуульд орж магистрын зэргээр суралцаж, хичээлийн хажуугаар туслагч-ассистент багшаар ажиллаж байжээ. Аз болоход түүний шавь нарын нэг Жерри тэр хоёрын нөхөрлөл эхэлж, энэ нь тэр хоёрыг 1992 онд хичээлийн солилцооны шугамаар Япон руу зургаан cap яваад ирэх хугацаанд улам бэхжжээ.

1993 онд Жерри, Дэвид хоёр Станфордод өөрсдийн докторын зэргийн судалгааны ажил дээр "Компьютерийн дизайн" сэдвээр ажиллаж байх ёстой байсан хэдий ч оронд нь тэд өөрсдийн хамаг цаг заваа тухайн үед шинэхэн нээгдээд байсан "WORLD WIDE WEB"-h ертөнцөөр аялж, арвин их мэдээллийг нь ухаж суухад зарцуулж байв. Тэдний энэ талаар хийсэн анхны төсөл нь интернэтээс NBA-ын тоглогчдын талаар мэдээлэл хайж олдог программ байжээ.

Жерригийн хийсэн анхны вэб сайт нь ч гэсэн түүний спортын их дур сонирхлыг илэрхийлж байв. Ингээд удалгүй Жерри, Дэвид хоёр вэб ертөнц дэх асар өргөн хэмжээний мэдээлэлтэй харьцаж ажиллах нь тэдний амжилт олох гол түлхүүр бөгөөд эдгээр мэдээллийг эмхлэн зохион байгуулах явдал юм гэдгийг ойлгосон байна. Анхандаа тэд өөрсдийн дуртай вэб хуудаснуудын хаягийг ангилан цуглуулж, "World Wide Web" дэх "Жерригийн лавлах" гэсэн нэрээр найз нартаа и-мэйл явуулж, вэб хуудас болгон гаргаж байжээ.

Энэ нэр нь өөрсдөд нь төдийлөн таалагдаагүй тул "ҮАНОО!" гэсэн богинохон бөгөөд содон нэр бодож олсон байна. Тэдэнд энэ нэрнийх нь "бүдүүлэгдүү этгээд бөгөөд хэлэхэд амьд аялгуу" нь таалагдсан бөгөөд дараа нь энэндээ тааруулсан дараахь албаны нэрийг бодож олжээ. “Yet Another Hierarchical Official Oracle”.

1994 он гэхэд хэдэн мянган хүн "Yahoo!"-г ашиглан интернэтээс хэрэгтэй мэдээллээ олж авч байв. Энэ онд хэрэглэгчдийн тоо cap тутамд хоёр дахин нэмэгдэж байлаа. Жерри, Дэвид хоёр ч гэсэн өөрсдийн шинэ хоббидоо цаг заваа бүрэн зарцуулж, ангилсан вэб хаягнуудаасаа хэрэглэгч дурын үг хэрэглэн хайлт хийх, өөрийн хүссэн вэбийн хаягийг нэмэх зэрэг олон боломжуудыг нэмж, тухайн үед хамгийн их хүн ханддаг вэб сайтны нэг болсон учир их ачааллыг даах чадвартай "вэб" сервер программ хангамжийг нь хүртэл өөрсдөө зохион хэрэглэж байв.

Энэ үед тэд Станфорд их сургуулийнхаа интернэт холбоосыг хэрэглэж уйл ажиллагаа явуулж байсан бөгөөд удалгүй сургуулийнх нь сүлжээ дэлхийн өнцөг булан бүрээс өдөр тутам сая саяараа холбогдох их хэрэглэгчдийн ачааллыг даахаа больж эхэлжээ.

Энэ үед Жерри, Дэвид хоёрт хандан үйл ажиллагаанд өөрийнхөө компьютер, интернэт холболтыг үнэгүй хэрэглүүлэх хүсэлтэй MCI, WORLD COM, AOL, NETSCAPE гэх мэт олон том компаниудын төлөөлөгчид Жерри, Дэвид хоёртой ирж уулзсан бөгөөд 1995 онд тэд NETSCAPE -ын саналыг хүлээн авч үйл ажиллагаагаа тэднийх pүү нүүлгэжээ. Эцэст нь 1995 онд Жерри, Дэвид хоёр өөрсдийнх нь вэб хуудсаа хайх хобби нь бизнесийн нэлээдгүй ашиг олох үйл ажиллагаа болж болох юм гэдгийг бүрэн ухаарчээ. Тэд хөрөнгө оруулалтын SEQUOLA пүүсээс 4 сая доллар зээлж өөрсдийн гэсэн компанийг байгуулав.

Өөрсдөд нь бизнесийн үйл ажиллагаа явуулах туршлага дутмаг гэдгийг ойлгож, ижилхэн Станфорд их сургуулийн бас нэг төгсөгч болох Тим Кугл (тухайн үедээ 400 сая $-н хөрөнгөтэй компани ажиллуулж байв) -ийг өөрсдийн дарга болгож хөлсөлж байжээ.

1995-1999 оны хугацаанд "Yahoo!"- ийн жил тутамд олж байсан орлогын хэмжээ нь 35 хувиар нэмэгдэж байв. Ихэнх ашгаа тэд вэб хуудсан дээр байрлуулсан төлбөртэй баннер сурталчилгаанаас олж байжээ. Мэдээж баннерийг хүн л үздэг юм болохоор вэб хуудсанд хандах хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлэхээр менежментийн арга, залиудыг хэрэглэсээр байна.

1995 онд "Yahoo"- ийн вэб хуудсанд өдөрт дунджаа 145 сая хэрэглэгч 625 сая удаа ханддаг гэсэн аварга үзүүлэлттэй болжээ. Ингээд тэдний компанийн нэр Yahoo! нь өнөөдөр интернэт дэх хамгийн том хайлтын системийн нэг болж чадсан байна. Жерри, Дэвид хоёр ч өнөөдөр дэлхийн хамгийн баян залуусын жагсаалтанд зүй ёсоор ордог болжээ.

Эх сурвалжыг: Business Times

No comments:

Post a Comment