January 25, 2010

Google Дэлхийн №1 хайлтын систем харин Yahoo хоёрдугаар байранд

Google манай ертөнц дээрх №1 хайлтын систем хэвээр үлдэж чадлаа хэмээн comScore –ээс судалгааны үр дүнгээ танилцуулсан байна. Бидний мэдэх Google хайлтын системээр өдөрт 55 тэрбум ба түүнээс дээш хайлт хийгддэг байна. Энэ нь сүүлийн долоо хоногт хийгдсэн судалгаанаас даруй 17 хувиар өссөн дүн юм. Харин Yahoo-гийн хувьд хайлтын системээ 9.4 тэрбум (13% -р өссөн) , БНХАУ-ын Baidu хайлтын систем 8.5 тэрбум (7%-р өссөн) тус тус өссөн судалгааны дүн гарсан байна. Харин Microsoft-ийн хайлтын системийн хайлт сүүлийн үед маш сайн өсөж байгаа бөгөөд 70% буюу өдөрт 8.5 тэрбум хайлт хийгдэж байна хэмээн comScore-с мэдээллэсэн байна.
comScore  компаний гүйцэтгэх захирал Jack Flanagan хэлэхдээ: Олон улсын хайлтын систем дахь хандалт өдрөөс өдөрт маш их хурдацтайгаар хөгжиж байгаа нь үүнийг даган бизнесийн байгууллагуудыг ашиг орлого ч мөн адил нэмэгдэж байна гэжээ. Мөн тэрээр хэлэхдээ дэлхий даяар өдөрт 131 тэрбум ба түүнээс дээш хайлт хийгдэж байгаа бөгөөд энэхүү хайлтыг 15 ба түүнээс дээш насны хүмүүс хийж байгаа нь өнгөрсөн жилийн бидний хийсэн судалгаанаас даруй 46 хувиар нэмэгдсэн байна гэжээ.  

Мөн энэхүү судалгаанаас харахад АНУ-д өдөрт 22.7 тэрбум хайлт хийгддэг бол БНХАУ-д 13.3 тэрбум, Япон улсад 9.2 тэрбум, Их Британи улсад 6.2 тэрбум хайлт хийгдэж байдаг байна.

1 comment:

  1. Хайлтын систем бол дээр үеийнхээр шуламсын шидэт толь юм шүү дээ гсн :P

    ReplyDelete