February 1, 2010

Nike-ийн Токио дахь салбар дэлгvvр from Caak.mn

Монголын томоохон портал сайтын нэг www.caak.mn вэб хуудсаар аялаж яваад нэгэн сонирхолтой бөгөөд санаа авч болохоор бичлэгийг олж уншаад өөрийнхөө блогт  оруулж та бүхэнд сонирхуулхаар шийдсэн юм. Алдарт дизайнер Масамиши Катаяма (Masamichi Katayama) тэргvvтэй Wonderwall дизайны студийн багийнхан Их Наран улсын нийслэл хот Токиогийн Хараюки дvvрэгт Nike-ийн нэгэн салбар дэлгvvрийг маш сонирхолтойгоор бvтээж, нээлтийн vйл ажиллагааг нь улирагч оны сvvлчээр хийжээ. Энэхvv бутик нь гурван давхараас бvрдсэн бvхэл бvтэн их дэлгvvрийн хэмжээний тєв болсон байна. Бvхэлдээ эрх чєлєєг илэрхийлсэн євєрмєц дотоод засалтай ажээ. Жишээлбэл тааз нь л гэхэд зуу зуун Nike-ийн пvvзэн “унжлагатай” байгааг та харж байна. Єєр олон сонирхолтой интерьерийн шийдлvvдийг энэхvv дэлгvvрээс та олж харж болно. Ингээд манай дизайнерууд болон барилгын салбарынханд, тэр бvv хэл бизнес эрхлэгчдэд хvртэл ашигтай санааг дамжуулж, vлгэр дууриал болох болов уу гээд энэхvv дэлгvvрийн талаархи фото мэдээллийг оруулсныг маань уншигч та хvлээн авна уу.
Дизайнер Масамиши Катаяма нь юуны ємнє байнгийн хєдєлгєєнд оршдог Токио хотын ажил хэрэгч байдлыг Nike-ийн онцлогтой уялдуулахыг хичээсний vндсэн дээр уг дэлгvvрийг доорхи байдлаар тохижуулжээ. Vнэхээр энэхvv дэлгvvрээр ороод гарсан Токиогийн иргэн тєрєлх хотынхоо нэгээхэн хэсгээр аялаад харисан мэт сэгтэгдэлтэй буцахаар ажээ. 
















































No comments:

Post a Comment