January 19, 2010

Чингис "KING SIZE" -д сэтгэгдэл хэрэггүй

Өнөөдөр gogo мэдэллийн сайтнаас мэдээ уншиж байгаад нэг ийм нэртэй "King size" мэдээ олж уншлаа. Мэдээний гол агууллга нь Спирт бал бурам ХК-ны Чингис брэндийн савалгаанд өөрчлөлт орсон талаар байлаа. Мэдээний хувьд ч ярих юм байхгүй маш сайн PR мэдээ болсон байна. Харин "Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгvй байна" гэсэн өгүүлбэрийг уншаад үнэхээр гайхав. Спирт бал бурам ХК-ны Чингис брэндэд болон gogo.mn-нд хэрэглэгчдийн санал шүүмжлэл үнэхээр хэрэггүй гэж үү? Эсвэл тэд хэрэглэгчдийн санаа бодол бидэнд огт хэрэггүй хэмээн үзэв үү. Ямартаа ч ийм асуудал байна гэдэг үнэхээр харамсалтай.
Бизнесийн байгууллагад тэр дундаа ийм олон жилийн түүхэн замналыг туулж ирсэн брэнд бүтээгдэхүүнд хэрэглэгчдийн үзэл бодол юугаар ч сольшгүй үнэ цэнэтэй байдаг. Хэрэглэгчдийн бодол санаа, үйл хөдлөлийг дагаж тухайн бүтээгдэхүүн хувьсан өөрчлөгдөж байх нь маркетингийн алтан дүрмийн нэг. Магадгүй Чингис брэнд хэрэглэгчдийн зан төлөв болон, сэтгэл ханамжийн судалгааг хийсний үр дүнд шинэ төрлийн савалгааг бий болгосон байх. Харин тэгвэл одоо шинэ савалгаа хэрэглэгчдэд хэр таалагдаж байгаа талаар санал шүүмжлэл яагаад авч болохгүй гэж? Нөгөө талаараа Монголын томоохон портал сайтны нэг gogo.mn ч мөн адил интернэт хэрэглэгчдийн хүсэл сонирхлыг ингэж дураараа хаах үндэс байхгүй. Интернэтийн орчин өндөр хурдаар хөгжиж байгаа үед Дэлхийд алдартай олон вэб сайтууд руу орж мэдээлэл авч байхад gogo.mn шиг хэрэглэгчдийнхээ сэтгэгдэл бичихийг шууд хаасан вэб сайт байдаггүй. Ихэнх сайт шууд бичих эсвэл тухайн сайтны хэрэглэгч болоод бичих гэсэн сонголтууд байдаг. Тиймээс gogo.mn ч мөн адил үүндээр анхаарах нь зүйн хэрэг юм. Логикоор бодоод үзвэл вэб сайтны гол зорилго бол олон байнгын хэрэглэгчтэй болох улмаар тэдний сэтгэгдлийг олноор нь авахад оршдог билээ. Эсвэл нөгөө Монгол зангаараа төлбөртэй мэдээнд сэтгэгдэл оруулж болдоггүй юм болов уу?

6 comments:

  1. угийн зөндөө судалгаа хийгээл гаргаад ирсэн нь тодорхой. чиний сэтгэгдлээр яадаг юм

    ReplyDelete
  2. tiim shu. ugiin sudalgaa hiidgee hiiged uildwerletsen hoino setgegdleer yahav.
    ene medee n zuvhun hereglegchded taniulah l uuregtei. ternees bish hen negnii ugiig sonsood, setgegdeliig n harah yamar ch shaardlagagui. setgegdel n hend ch hamaagui l baigaa biz dee! bod do! tegj bj bas hedn ursuldugchdiin har pr-aas hamgaalj bgaa um sh de! yer n uuruu bzines hiij uzcen u? marketing marketing gd hudlaa tseejee balbaad bh shinjteidegee.

    ReplyDelete
  3. нөгөө талаас харвал гаргасан бүтээгдэхүүн амьдрал дээр хэр хэрэгжиж байна гэдгийг харах хэрэгтэй байх.

    ReplyDelete
  4. хэн ч магтахгүй нь ойлгомжтой тэгээд л болиулсын боловуу

    ReplyDelete
  5. Ugasa l oilgomjtoi shd..Iiim PR hiij bhd setgegdel eroso ch hereggui,ternii orond iimerhuu shuumjlel avaad yvj bsn dr,tgd ch ene blogruu hichneehen hun ordog bilee ,oilgomtoi shuu dee,john huuhed ch medeh bh,setgegdel bichuuluul tiim Pr surtalchilgaa hiilged ch yadiin mungu tulj,tgd ene butegdehuun ni yu bilee dee ARHI shd...

    ReplyDelete