January 18, 2010

Блог хөтлөх долоон шалтгаан

Магадгүй та урьд өмнө нь блог гэдэг зүйлийн талаар сонсож, түүнээс зарим нэг зүйлийн талаар уншиж байсан байх гэвч блогыг хэзээч хөтлөж үзээгүй юу? Тэгвэл танд блог хөтлөж байхыг зөвлөж байна. Яагаад гэдэгийг би танд тайлбарлаж өгье. Блог нь интернэтийн орчинг ашиглан ихэнхдээ ямар нэгэн зүйлийн талаар бусадтай санаа бодлоо хуваалцах, өөрт байгаа мэдээ, мэдээллийг бусдад түгээх, өөрийн бодлыг бусадтай хуваалцах томоохон хэмжээний талбар юм. Энгийн  блог нь дотроо текст, зураг, бусад блог болон вэб сайтруу хандах линк гэх мэт зүйлсийг агуулсан байдаг.
Блогуудыг дотор нь:

  • Текстэн блог 
  • Зурган блог 
  • Видео болон анимайшн блог хэмэн төрөл болгон хуваан авч үздэг. 
Дэлхий нийтээрээ глобалчлагдаж байгаа өнөө үед блог нь хамгийн их глобалчлагдаж байгаа зүйлийн нэг болоод байна. Блог хөтлөх нь бизнесийн орчинд томоохон хэмжээний олон нийттэй харилцах суваг болж байна.  Блог хөтлөх нь маш олон төрлийн давуу талыг бий болгож байдаг бөгөөд үүнээс цөөхөн хэдийг дурьдвал:
  1. Блогыг нээж ажлуулахад маш амархан. Та блогыг нээж ажлуулахад вэб сайт шиг хүндрэлтэй гэж ойлгож болохгүй. Блогыг нээхэд цөөхөн хэдэн минут л болох болно. Мөн блог нээхэд вэб сайт шиг энд тэнд мөнгө өгөхгүй. Та блогоо нээж ажлуулахдаа хамгийн түрүүнд ямар сайт дээр блогоо нээх вэ гэдэгээ сайн бодож үзэх хэрэгтэй. Аль болох төрлөх хэл дээрээ хөтөлж болох тийм блогсайтыг сонгох хэрэгтэй.
  2. Блог нь ирээдүйд өөрийн хэрэглэгч болон найз нөхөд, түншүүдтэйгээ харилцах шинэ суваг болно. Өнөө үед блог нь харилцааны томоохон суваг болоод байна. Та өөрийн найз нөхөд болон түншүүлдтэйгээ өөрийн санаа бодлоо хуваалцах, бизнесээ сурталчилах, харилцан ашигтай ажиллах, мэдээ мэдээллийг хуваалцах гэх мэт боломжуудыг танд олгох болно. Учир нь блог нь вэб сайт шиг сардаа болон жилдээ ганц нэг шинчлэгдэж байдаггүй өдөр бүр бодит зүйлсээр шинчлэгдэж байдаг.
  3. Бусдаас суралцах боломжтой. Та өөрийн блог дээрээ сурахыг хүсэж буй зүйлийнхээ талаар мэдээлэл оруулж бусдаас зөвөлгөө авах суралцах боломжийг блог танд олгоно. Мөн бусад блогоос та өөрийн хүсэж байсан мэдээ мэдээллээ олж авах боломжтой. 
  4. Хэрэв та вэб сайттай бол блог таны вэб сайтыг  хөтлөх болно. Блогийг ашигласанаар таны вэб сайтны хандалт нэмэгдэх болно. Та блогоо хэрхэн өөрийн вэб сайттайгаа холбохоос таны вэб сайтны хандалт нэмэгдэх болно. 
  5. Блогыг хаанаас ч, хэзээ ч долоо хоногийн 24 цагын турш мэдээ, мэдээлэл нэмэх боломжтой уян хатан байдаг. Хэрвээ та интернэттэй газар байгаа л бол өөрийнхөө блогыг хаанаа ч, хэзээ ч хөтлөн явуулах боломтой байдаг. Зарим нэг блог өөрийнхөө мэйл хаягнаас пост (мэдээ, мэдээлэл) нэмэх боломжтой байдаг.
  6. Өөртөө зөвлөхийг үүсгэх боломжтой. Таны бичсэн зүйлийг янз бүрийн салбарын, янз бүрийн мэргэжилтэй хүмүүс үзэж сэтгэгдэлээ үлдээх бөгөөд түүн дээрээс та туршлага хуримтлуулах бүрэн боломжтой болно. Мөн бусдын блог дээр байгаа постод өөрийн сэтгэгдэлээ үлдээж бусдад зөвлөгөө өгч зөвлөх болох боломжтой. 
  7. Сурталчилгаанаас орлого олох боломж. Хэрвээ та блогоо амжилттай хөтлөж өдөр бүр шинчлэн блогт хандах хандлагыг байнга нэмэгдүүлж байвал таны блог дээр хүмүүс өөрсдийн бизнесийн сурталчилгааг тавих саналыг тавих болно. Мөн та Гоогле-н сурталчилгааг ашиглан даралт бүрээс мөнгө олох боломжтой.  Дээр долоон шалтгаан нь блог хөтлөх давуу талыг өчүүхэн хэсэг нь бөгөөд та өөр маш олон шалтгааны блог хөтлөж байхдаа олж мэдрэх болно. 
Би бол маркетингийн чиглэлийн блог хөтөлдөг бөгөөд би өөрийнхөө блог дээр бичсэн бусад хүмүүсийн сэтгэгдэлээс маш их зүйлийг өдөр болгон суралцаж байдаг. Танд одоо хүлээх шалтгаан байхгүй, та яг одоо блог нээн хөтлөхийг зөвлөж байна. Амжилт хүсье.

6 comments:

  1. үнэтэй зөвөлгөө өгсөнд баярлалаа

    ReplyDelete
  2. Баярлалаа. Би блогтой хөтлөх нь жаахан төвөгтэй мэдээлэл нэмэх гэж жаахан тийм байдаг. Хамгийн гол нь хүний мэдээлэл хулгайлж тавихгүй байхыг хичээдэг. Болж өгвөл орчуулж сонин содон юм оруулахыг л боддог. Амжилт хүсье

    ReplyDelete
  3. Баярлалаа, үүнийг уншаад их сайхан сэтгэгдэл төрлөө. Би блоггүй. Харин одоо блогтой болж, хөтлөх хүсэл төрж байна. Танд амжилт хүсье

    ReplyDelete
  4. баялалаа сайхан зөвлөгөө бас санаа байна. Таны ажилд тань амжилт...

    ReplyDelete
  5. Баярлалаа. Энэ зөвлөгөөг дагаж блог нээв. Зураг бичлэг тавьж үзсэн болж байна. Гэхдээ нэг асуудал гараад байна. Зөвлөгөө өгнө үү. Бичлэгээ төрөлжүүлэх категор бий болгож мэддэггүй. category гэсэн бэлэн цонх олохгүй байх юм.

    ReplyDelete