December 10, 2009

T-Mobile-ийн “Бүжиг” вайрал сурталчилгаа

Энэхүү T-Mobile-ийн вайрал сурталчилгаа нь Олон улсын сурталчилгааны Cannes Lions 2009 үзэсгэлэнгээс “Шилдэг вайрал сурталчилгаа” төрөлд Хүрэл медаль хүртжээ. Энэхүү вайрал сурталчилгааны гол агуулга нь 2009 оны 1-р сарын 15-нд өглөөний 11 цагт Англи улсын Ливерпүүл хотын метроны төв зогсоолд нэгэн хүн ганцаараа маш цоглог аян дээр бүжиглэж эхэлсэн бөгөөд хэдхэн хоромын дараа 100 гаруй хүн анхны бүжиглэж байсан хүнтэй нэгдэж хамтран бүжиглэж эхэлсэн байна.
Мөн тэнд тухайн бүжиглэж байсан хүмүүсийг харж зогссон зорчигчид бусадтайгаа болж буй үйл явдлын талаар утсаар, интернэтээр хуваалцаж байв.  Тэднээс мэдээлэл авсан шуурхай телевизийнхэн маш түргэн ирж газар дээрээс нь шууд сурвалжлагууд энд тэндгүй хийгдэж байсан ба ганц хоёр телевиз гэлтгүй Ливерпүүл хотын ихэнх хэвлэл мэдээллийн байгууллагууд энэхүү сонирхолтой үйл явдлыг сурвалжилж байсан юм. Үүний дараа тэр өдрийн орой өглөө болсон үйл явдлыг талаар үндэсний 14 ба гадаадын телевизүүд мэдээ гаргаж, маргааш өглөө нь сонингуудын эхний нүүрт тухайн үйл явдлын талаар мэдээ, мэдээллууд гарчээ. Энэ бол үнэхээр сенсааци байж чадсан хэмээн олон хүмүүс санал нэгтэйгээр хэлж байв. Мөн энэхүү кампанит ажил нь интернэтийн ертөнц дахь хамгийн том олон нийтийн харилцааны суваг болох Youtube сайтаар цацагдаж хүмүүс тэр бичлэгийг үзэн бүжгийн хөдөлгөөний сурч эхэлсэн юм. T-Mobile-ийн зүгээс хэлэхдээ “Бид энэхүү вайрал сурталчилгааг хүмүүс дэмжихийг мэдэж байсан боловч ийм болон хүн дэмжинэ гэдгийг төсөөлөөгүй. Биднийг дэмжсэнд баярлалаа” хэмээн мэдэгджээ.

Энэхүү T-Mobile-ийн вайрал сурталчилгааг үзэх гэж YouTube сайт дээр байрласан бичлэгийг 13 сая хүн үзэж, Youtube сайтны бүх цаг үеийн хамгийн их хүн үзсэн видеоны Англи дахь салбарт 12 дугаар байранд орсон байна. Мөн шилдэг олон нийтийн сайт болох Facebook дээр 43 ширхэг T-Mobile “Dance” групп нээгдэж 4.500 гаруй гишүүдийг эгнээндээ элсүүлсэн байна.  Мөн Viralvideochart.com сайтны хамгийн сүүлд 365 хоногт дотор үзсэн видео бичлэгүүдийг тэргүүлсэн байна.  Энэхүү сонирхолтой вайрал сурталчилгааг бусадтайгаа хуваалцах гэж 2.500 хүн өөрийн блог дээрээ бичлэг оруулжээ.

Ингээд энэхүү гайхалтай вайрал сурталчилгааг хүлээн авч үзнэ үү.



No comments:

Post a Comment