December 10, 2009

Facebook, Twitter зэрэг олон нийтийн томоохон сайтуудуудаас бэлгээ сонгоорой

Олон нийтийн томоохон сайтууд дундаас хамгийн өргөн цар хүрээтэй, хамгийн нөлөө бүхий сайтууд бол яахын аргагүй Facebook, Twitter юм. Эдгээр томоохон сайтуудаас худалдан авагчид шинэ жилийнхээ бэлгийг сонгон авч байна хэмээн саяхан Bloomberg мэдээллээ. АНУ-н худалдан авагчдын 28 хувьд нь эдгээр томоохон сайтууд худалдан авалтын шийдвэрт нөлөөлж байдаг гэсэн судалгааг ComScore компаниас гаргасан байна. 

Худалдан авагчид эдгээр сайтуудад бичсэн бараа бүтээгдэхүүний талаарх мэдээллийг хайж ямар бүтээгдэхүүн ямар хэрэглэгчид хэрхэн таалагдаж буй талаар судалгаа хийж, бусдын санал бодлыг сонсон худалдан авалтын эцсийн шийдвэрийг гаргаж байна хэмээн ComScore компаний захирал Gian Fulgoni хэлжээ.  


Мөн судалгаагаар олон нийтийн томоохон сайтуудыг ашиглан өөрсдийн маркетингийг хийж бусдад нөлөөлж чадаж буй байгууллагуудыг тодоруулахад J.C. Penney Co болон Eastman Kodak Co зэрэг компаниуд олон нийтийн сайтыг ашиглан худалдан авагчдад нөлөөлж чадаж байна хэмээн үзсэн байна. Үүнээс Penney Co компани нь гэхэд Facebook сайт дээр 627.000 фентэй ба Твиттер дээр 3200 дагагчтай бол харин Kodak нь 47.000 фентэй 13.000 дагагчтай байна. Kodak нь Facebook сайтыг ашиглан хэрэглэгчдэд фото албом үүсгэх санал тавьж мөн өөрсдийн зургыг хуваалцах (share pictures) боломжийг олгосон байна.

Харин J.C Penny нь өөрсдийн фенүүдэд өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг санал болгож  мөн тэднээр бараа бүтээгдэхүүнээ сайшаалгах, магтуулах гэх мэт үйл ажиллагааг амжилттай хийж чаджээ.

1 comment:

  1. тун сонирхолтой шүү.харин манайд яагаад хөгжихгүй байна аа

    ReplyDelete