December 11, 2009

Хуурамч маркетинг (цуврал)

Манай бүтээгдэхүүн бол зах зээл дээрээ тэргүүлэгч, хамгийн шилдэг, №1 бүтээгдэхүүн, Бид зах зээл дээрээ хамгийн шилдэг нь, Монголын №1 брэнд бүтээгдэхүүн, Дэлхийн зах зээл дээр танигдсан Монгол брэнд гэх мэт маш олон тодотголтой бүтээгдэхүүн үйлчилгээ сүүлийн үед маш олон болох болсон. Гэтэл энэ үнэндээ ийм зүйл байдаг уу. Яагаад тэд зөвхөн өөрсдийгөө өөрсдийнхөө зүгээс тодорхойлоод байна вэ? Магадгүй тэд үүгээрээ хэрэглэгчдийн сэтгэл зүрхэнд хоногшин үлдэхийг л оролдож байгаа байх.
Гэтэл энэ бол хуурамч маркетинг юм. Зах зээл дээр хамгийн шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээг зөвхөн цаг хугацаа, хэрэглэгч нар л тодоруулдаг. Өөр хэн ч биш. Ялангуяа тэд өөрсдөө бол бүүр ч биш. Ингэж хуурамч маркетинг хийснээр магадгүй тэд одоохондоо зөв нүүдэл хийж байгаа мэт санагдавч хэсэг хугацааны дараа тэд өөрсдийн нүүдэлдээ мад тавиулах болно. Маркетингийн үйл ажиллагаа заавал шууд үр дүнгээ өгдөггүй. Магадгүй хэсэг хугацааны дараа өгч болно. Тиймээс хэрэглэгчдийн зүрх сэтгэлийг татахын тулд хуурамч маркетинг хийх шаардлага байхгүй. Хуурамч нэр томъёо өгөх эрх байхгүй. Тэртээ тэргүй таны бараа бүтээгдэхүүнийг үнэхээр шилдэг, зах зээл дээрээ тэргүүлэгч брэнд бүтээгдэхүүн гэдгийг хэрэглэгчид л батлаж өгөх болно. Хэрвээ үнэхээр сайн бүтээгдэхүүн, маркетингийн үйл ажиллагаатай бол тэд хэн нэгэнд санал болгоно, сурталчилна, худалдана. Тиймээс өөрсдийгөө хамгийн сайн гэж тодорхойлохын оронд хэрэглэгчдээ хамгийн түрүүнд тавьж байх нь бараа бүтээгдэхүүний амьдарлын мөчлөгийг уртасгаж байх болно. Бидэнд хуурамч маркетинг хэрэггүй. Энэ бол мэдээллийн эрин зуун... Үргэлжлэл бий.

2 comments:

  1. Marketing - g jinhene utgaar ni ard tumend hurgehiig zorij yavaad and chamdaa amjilt husii!

    Ene niitlel deer bodol sanaa devshuulbel :
    Uneheer Mongoliin tuvshin olon company pussuud maani marketing bolon zar surtalchilgaa buruu argaar urgun hereglej tuundeech bas huuli erhiin asuudliig hunduj bgaa bilee! Hereglegchided dutuu dulimag, buruu medeelel ugch uursdiin buteegdehuunee borluulah gesen enehuu uil ajilgaa ni companynii ireedui ashig orlogo bur tuunchlen orshin togtnoh bair suurid mash suruguur nuluulj hereglegchiin itgel naidvariig alddag bilee. Olnii heldegeer 80% orlogo ni 20% baingiin uilchluulegcheed burdene gej bdag. Huuramch marketing heregchuulseneer enehuu uyaldaa ugui boloh ayultai bdag aa!

    ReplyDelete
  2. #1 gej zarlaj baival borluulaltaaraa #1 gesen ug bish uu. Borluulalt #1 gedeg chin erelt hergtsee sain baigaagiin tod uzuulelt.Ternees bish tanaih manai blog bolon bid #1 gevel ene chin jinhene huuramch boloh baih. Buh buteegdehuun uilchilgee #1 gej zarlaad baigaa bish biz dee.Uneheer sain iluu bol #1 gej zarlahgui geed yahiin!

    ReplyDelete