May 2, 2012

Youtube сайтны тухай сонирхолтой баримтууд

Та бидний сайн мэдэх өдөр бүр шахам ашигладаг Youtube сайтны сонирхолтой баримтууд
  • Youtube.com гэсэн домэйн нэрийг анх 2005 оны гэгээн хайрын баярын өдрөөр авсан байдаг байна.
  • Хамгийн анхны видео нь үүсэн байгуулагч Jawed Karim-ийн “Me at the Zoo” гэсэн бичлэг байдаг байна. Энэхүү бичлэг нь 2005оны 08 сарын 23 өдөр тус сайтад орсон байна.

April 26, 2012

Хэрхэн амжилттай уриа үгийг (Slogan) бүтээх вэ?

Уриа үг гэдэг бол брэнд бүтээхэд болон түүнийг удаан хугацаагаар зах зээл дээр амжилттай оршин тогтноход гол үндэс нь болж байдаг хамгийн чухал, хамгийн нөлөөтэй зүйл юм. Энэ ч утгаараа бизнесменүүд болон маркетерууд зах зээл дээр шинэээр брэндийг бий болгохдоо уриа үгэн дээр анхаарч сайн уриа үгийг бүтээхийн төлөө ажиллаж байдаг. Харин сайн уриа үг гэж юу вэ? Түүний талаар товчхон авч үзье. Сайн уриа үг гэдэг бол мэдээж хэрэглэгчдэд таашагдсан, тухайн цаг үеэ болон цаашдын ирээдүйн хандлагыг мэдэрсэн, хүнийг залхаах болон хэт нуршсан байталтай бус, бусад орны хэл дээр чөлөөтэй орчуулагдаж болдог, цээжлэхэд амар, бүтээгдэхүүнийг суралтчилсан гэх мэт олон шалгуурыг давсан байх ёстой байдаг. Мэдээж бүх уриа үг нь анх бүтээгдэхдээ дээрхи хүчин зүйлсийг нь өөртөө агуулсан байдаггүй. Учир нь энэ бол маш хэцүү зүйл шүү дээ. Тиймээс сайн уриа үгийг бүтээхэд хамгийн голлох хүчин зүйл нь юу байдаг талаар өөрийн туршлага болон бусад олон улсын болоод дотоодын амжилттай хэрэгжсэн туршлага дээрээ үндэслэн боловсруулсан хэд хэдэн зарчимыг авч үзье.

April 25, 2012

Өрсөлдөгчийн судалгааг үр дүнтэй хийх 5 арга

Бизнесийн ертөнцөд урт хугацаанд амжилттай оршин тогтнохын тулд зөвхөн хэрэглэгчээ байнга судлахаас гадна өрсөлдөгчийг судлаж тэдний үйлдэл бүрийг нарийн мэдэх нь маш чухал зүйл байдаг билээ. Энэ ч утгаараа маркетингийн ухаанд өрсөлдөгчөө судлах нь олон талын ач холбогдолтойг батлан харуулж байдаг.

April 7, 2012

Хэрхэн сайн борлуулагч болох вэ?


Сайн борлуулагч болохын гол түлхүүр нь түүний борлуулалтын үйл явцаас шууд хамааралтай байдаг. Хэдийгээр бид тодорхой заасан хэмжээ бүхий бараа бүтээгдэхүүн борлуулах зорилготой  байдаг ч түүний ард ямарваа нэг арга барилыг бий болгох нь чухал юм. Энэхүү тодорхойлолт буюу зөвлөмж нь борлуулалтын эцэст шууд гарах үр дүнгээс үл хамааралтай юм. Мөн энэ зөвлөмжөөр борлуулалтын эцсийн үр дүнг амжилтанд хүргэх гол арга барилыг холбохыг зорилоо.

March 4, 2012

Муу үйлчилгээ ямар үр дагавартай вэ?

Бизнесийн байгууллагад хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээ худалдан авалт хийхийн өмнө болон дараах үе шатуудад хамгийн чухал нөлөөтэй байдаг билээ. Бизнесийн амжилтын амин чухал хуулийн нэг бол нэг ч гэсэн хэрэглэгчдэд өндөр түвшний бараа болон үйлчилгээ худалдахад оршидог. Хэрвээ та болон таны ажилтанууд тань энэхүү хуулийг зөрчин нэг ч гэсэн худалдан авагчдыг үл хайхарвал ямар үр дагвар авчирдагыг дараах Дэлхийд алдартай хүүхэлдэйн киногоос харах болно.

February 1, 2012

Яагаад маркетингийн зөвлөх үйлчилгээг сонгох хэрэгтэй вэ?


Маркетинг гэдэг бол тухайн байгууллагыг зах зээл дээр хэрхэн амжилттай оршин тогтнох, хэрэглэгчтэйгээ хэрхэн холбоо тогтоох гол үндэс суурь нь болдог билээ. Өнөөдөр манай бизнесийн байгууллагууд өөрсдийн байгууллагын маркетингийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулахын тулд  хүчтэй маркетингийн багийг бүрдүүлэхийн төлөө томоохон хэмжээний тулааныг явуулсаар байна. Сайн маркетертай байгууллага хэдий өндөр потенциалаар ажиллах боломжтой болдог боловч төдий хэмжээгээр өндөр зардал гаргаж тухайн багийг бүрдүүлэх шаардлага гардаг. Энэ ч утгаараа зах зээл дээр маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компаний зах зээл бий болсон. Бизнесийн байгууллага маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудтай хамтран ажиллах нь дараах давуу болон сул талыг бий болгодог байна. Үүнд:

December 4, 2011

Зөвхөн мөнгөөр бус өөр замаар ажилтнаа идэвхижүүлэх 5 арга


Манай бизнесийн ертөнцөд томоохон ч бай жижиг ч бай аль ч салбарт үйл ажиллагаагаа явуулж буй бизнесийн аж ахуйн нэгжүүдийн хамгийн том толгойн өвчин бол мэдлэг чадвар, сэтгэл зүрх сайтай боловсон хүчнийг ажлын байран дээр нь тогтвортой байлгах асуудал юм.  Нэгэн цагт сайн боловсон хүчний төлөө тэмцэлддэг байсан бол одоо үед сайн боловсон хүчнээ хэрхэн урт хугацаанд өндөр үр өгөөжтэй байлгах тал дээр дайн хийж байна гэж хэлэхэд болно. Энэ тал дээр манай зарим нэг томоохон бизнесийн байгууллагууд үнэхээр үр дүнтэй сайн ажиллаж байгаа бөгөөд бусад нь тэднээс сайн суралцах хэрэгтэй гэдэг нь ч бас харагдаж байгаа юм.