May 2, 2012

Youtube сайтны тухай сонирхолтой баримтууд

Та бидний сайн мэдэх өдөр бүр шахам ашигладаг Youtube сайтны сонирхолтой баримтууд
  • Youtube.com гэсэн домэйн нэрийг анх 2005 оны гэгээн хайрын баярын өдрөөр авсан байдаг байна.
  • Хамгийн анхны видео нь үүсэн байгуулагч Jawed Karim-ийн “Me at the Zoo” гэсэн бичлэг байдаг байна. Энэхүү бичлэг нь 2005оны 08 сарын 23 өдөр тус сайтад орсон байна.
  • Google 2006 оны 11 сард тус сайтыг 1.65 тэрбум доллараар худалдан авчээ
  • Хамгийн урт видео нь 48 цаг буюу 2 өдөр үргэлжилдэг байна
  • Хамгийн эрэлттэй катигор нь How буюу яаж хэрхэн гэсэн катигор байдаг байна.
  • Одоогийн байдлаар 490 сая хэрэглэгчтэй
  • Сард дунджаар тус сайтад нэг хэрэглэгч 14 удаа ордог байна.
  • Нэг хэрэглэгч дунджаар 25 минут орчим тус сайтад байдаг байна.
  • Нийт хандалтын 70-с дээш хувь нь Америкийн нэгдсэн улсаас гадуур ирдэг байна.
  • Одоогийн байдлаар 10.000 гаруй зар сурталчилгааны түнш байгууллагуудтай. Үүнд: Disney, Turner, Univision and Channel 4 and Channel 5
  • Бүх бичлэгийн ердөө 10% нь л HD форматаар байдаг
  • Тус сайтыг өдөрт 100 сая хүн гар утаснаасаа ямар нэгэн бичлэг үздэг байна.
  • 1 минутанд дунджаар 400 жиргээ тус сайтын линктэй жиргэдэг гэнэ.
  • Хамгийн их хүн үзсэн видео нь (хөгжимийн биш) “Charlie Bit My Finger” юм.

No comments:

Post a Comment