Showing posts with label Сурталчилгаа. Show all posts
Showing posts with label Сурталчилгаа. Show all posts

December 28, 2009

Best Buy funny O.M.G. 2008 Holiday Season Commercial


Coca cola vs Pepsi

Coca cola, Pepsi. Мэдээж энэ хоёр бол хоёулаа дэлхийд алдартай брэндүүд. Мөн энэ хоёр брэндийн дотоод болон олон улс дахь өрсөлдөөнөөр маркетингийн ухааны хөгжил тодорхойлогдож байдаг гэвэл хэлэсдэхгүй байх. Үнэхээр энэ хоёр алдартай брэнд хэрхэн маркетинг хийж байгаа түүгээрээ ямар хэмжээний өрсөлдөөн гаргаж байгаа гэдгийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Энэ өрсөлдөөн тун удахгүй Монголд ч бас эхлэх гэж байна. Харин хэн нь үнэхээр шилдэг нь байж хэн нь үнэхээр хэрэглээ болж чадах вэ гэдгийг цаг хугацаа л харуулна. Ингээд та бүхэндээ зорилж урьд өмнө нь энэхүү хоёр брэнд олон улсын зах зээл дээр хэрхэн бие биентэйгээ өрсөлдөж байгааг илэрхийлсэн сурталчилгааны хуудас болон видео сурталчилгааг зарим нэгийг нь үзүүлье.

December 17, 2009

Шатыг ашиглан гайхалтай хийсэн сурталчилгаанууд

Зар сурталчилгааны ертөнц бол өөрөө тэр чигээрээ бүтээлч үйл ажиллагаа байдаг. Хэн ямар зүйлийг хэрхэн ашиглаж өөрийн брэндээ амжилттай сурталчилах боломжтой талаар маш олон төрлийн санаа, боломжууд байдаг. Ялангуяа Дэлхийд алдартай брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд хүний санаанд оромгүйгээр өөрсдийн брэндээ сурталчилж олонд хүргэж чадаж байдаг. Харин өнөөдөр би та бүхэндээ Дэлхийд алдартай шилдэг брэндүүд шатыг ашиглан хэрхэн өөрсдийгөө амжилттай сурталчилж байгаа талаар хүргэхээр шийдлээ. Энэхүү сурталчилгаа нь зүгээр нь өвөрмөцөөр сэтгэж хийгдээгүй бөгөөд тухайн брэндийн онцлогт тохируулан бүтээж байгаад сурталчилгааны гол агуулга, өвөрмөц  байдал оршиж байна. Ингээд та бүхэн шилдэг сурталчилгааг хүлээн авч үзнэ үү.

December 11, 2009

Evian-Baby Break Dance

2009 оны шилдэг вайрал видео шалгаруулалтын хамгийн мэдрэмжтэй, хамгийн чадварлаг бүтээгдсэн вайрал видеогоор шалгарсан Evian-ний "Live young" буюу "Залуу амьдар" кампанит ажлын хүрээнд хийгдсэн бас нэгэн видеог та бүхэндээ хүргэж байна. Энэ үнэхээр гайхалтай сайн сэтгэж, гайхалтай сайн хийгдсэн видео болж чадсан байна гэж өөрийнхөө зүгээс дүгнэж байна. Харин та юу гэж дүгнэх бол?

Би зөвхөн шилдэг зар сурталчилгаанд л итгэдэг

Энэ бол Дэлхийд алдартай McDonald’s-ийн нэгэн сурталчилгааны самбар. Тэд энэхүү сурталчилгааны самбараа ‘Hot Yacht Pie’ буюу “Халуун дарвуулт онгоцон бялуу” хэмээн нэрэлжээ. Мөн тус сурталчилгааны гол зорилго нь шинэ төрлийн сонголт хийх боломжтой хэрэглэгчдэд зориулсан менюг сурталчилгах юм. Энэ менюнд зургаан төрлийн бүтээгдэхүүн багтсан байна нь бусад менюг бодвол хамаагүй сонголт ихтэй сайн меню болсон хэмээн хэрэглэгчид дүгнэсэн байна.