December 28, 2009

Coca cola vs Pepsi

Coca cola, Pepsi. Мэдээж энэ хоёр бол хоёулаа дэлхийд алдартай брэндүүд. Мөн энэ хоёр брэндийн дотоод болон олон улс дахь өрсөлдөөнөөр маркетингийн ухааны хөгжил тодорхойлогдож байдаг гэвэл хэлэсдэхгүй байх. Үнэхээр энэ хоёр алдартай брэнд хэрхэн маркетинг хийж байгаа түүгээрээ ямар хэмжээний өрсөлдөөн гаргаж байгаа гэдгийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Энэ өрсөлдөөн тун удахгүй Монголд ч бас эхлэх гэж байна. Харин хэн нь үнэхээр шилдэг нь байж хэн нь үнэхээр хэрэглээ болж чадах вэ гэдгийг цаг хугацаа л харуулна. Ингээд та бүхэндээ зорилж урьд өмнө нь энэхүү хоёр брэнд олон улсын зах зээл дээр хэрхэн бие биентэйгээ өрсөлдөж байгааг илэрхийлсэн сурталчилгааны хуудас болон видео сурталчилгааг зарим нэгийг нь үзүүлье.

Гэхдээ дараах сурталчилгаа нь зөвхөн энэ хоёр брэнд бие биентэйгээ өрсөлдөх биш нэг нь байхгүй бол түүгээрээ тутаж байдаг гэдгийг зарим нэг сурталчилгаан дээрээс харж болно. Мөн 2008 онд Forbes сайтад энэ хоёр брэндийн алийг нь илүүд үздэг талаар олон нийтийн дунд нээлттэй санал асуулга явуулсан байна. Энэхүү судалгаанд нийт 303.024 хүн оролцосн бөгөөд судалгааны дүн дараах байдалтай гарсан байна. Үүнд:

Which brand do you prefer?
Coca-Cola
   58%
Pepsi
   42%


Дээрх судалгааны дүнээс харахад 100 жилийн түүхтэй Кока колаг хэрэглэгчид арай илүүд үздэг болох нь ажиглагдаж байна. Гэхдээ энэ бол зөвхөн Forbes сайтад хандсан хүмүүсийн судалгаа. Магадгүй энэ дүн өөр улсад өөр байх хандлагтай билээ.
За ингээд та бүхэн олон улсын маркетингийн дайныг хүлэээн авч үзнэ үү.







 
 




No comments:

Post a Comment