November 22, 2010

Mongolian bloggers 2010

МОНГОЛ БЛОГЧИД 2010
Монголын шилдгийн шилдэг блогчдыг шалгаруулах үйл ажиллагаа

Интернэтийн хэрэглээ улам бүр хүрээгээ тэлж, блог нь интернэт орчин дахь хамгийн өргөн хүрээг хамарсан харилцааны хэрэгсэл болж байна. Блог нь хүмүүсийн мэдлэг, чадвараа хуваалцах хэрэгсэл болж мэдлэгийн баялагийг бүтээх нийгмийн харилцааны хэлбэр болон хөгжиж байна. Тэр тусмаа нийгмийн идэвхитэй хэсэг болсон мэдлэг боловсролтой, ажил хэрэгч хүмүүс интернэтийг өргөнөөр ашиглаж, блогоор дамжуулан өөрсдийн үзэл бодол, мэдээ мэдээлэл, санал бодлоо солилцож байна. Тиймээс хурдтай хөгжиж буй интернэт орчинг зөв зохистойгоор хүртээмжтэй ашиглах хэрэглээний соёлыг дээшлүүлэх хэрэгцээ шаардлага урган гарч ирсээр байна.

The New Media Marketing Agency санаачлан, интернэт хэрэглээний соёл болох блогоор дамжуулан өөрийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, иргэний сэтгүүл зүйг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй Монголын блогчдыг тодруулан, нийгэмд зөв үлгэр дууриалал болгож, мэдээллийн технологийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах "МОНГОЛ БЛОГЧИД - 2010" Монголын шилдгийн шилдэг блогчдыг шалгаруулах ёслолын ажиллагааг 2010 оны 12 сарын 3-ны 19:00 цагт iLoft Function House-д зохион байгуулахаар боллоо.

Ёслолын ажиллагаанд:
1. Оны Шилдэг Энтертайнмент Блог
2. Оны Шилдэг Нийгмийн сэдэвт Блог
3. Оны Шилдэг Бизнес Блог
4. Оны Шилдэг Олны таашаал хүртсэн Блог гэсэн 4 төрөл болон Оны Шилдгийн Шилдэг Блогийг тодруулж New Media цом, өргөмжлөл, ивээн тэтгэгчийн шагнал гардуулна.

Ёслолын ажиллагаанд Монголын нэрт нийтлэгч ноён Баабар, Зохиолч сэтгүүлч Амарсайхан, Монголын блогчдын холбооны тэргүүн Б.Батхүү,дэлхийг тойрон аялагч DJ Амай, Тэнгэр группын Ерөнхийлөгч Ч. Ганхуяг, шилдэг блогч Хантулга, Санэке, жааз дуучин Д.Цэцэнбилэг,"Алтан ураг", "Ванкуиш" хамтлаг зэрэг нийгэм, улс төр, урлаг, спортын зүтгэлтнүүд, мэдээллийн технологийн мэргэжилтнүүд, Монголын шилдэг 100 блогч урилгаар хүрэлцэн ирж Улаан хивсний ёслолын ажиллагаанд хүндэтгэлтэйгээр оролцоно.

Мөн Ёслолын ажиллагааны тасалбарын орлогоор NMMA, "Жиргээ" ТББ-тай хамтран Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан, мэдээллийн технологийн салбарт идэвхитэй ажиллах зорилготой хөгжлийн бэрхшээлтэй 2 иргэнд тусламж үзүүлэх хүмүүнлэгийн үйл ажиллагаа болно.

Блог бичдэг хүн бүр бүртгүүлж МОНГОЛ БЛОГЧИД 2010 шилдгийн шилдэгт өрсөлдөх боломжтой.

Та блогоо бүртгүүлэх бол ЭНД ДАРНА УУ


No comments:

Post a Comment