November 23, 2010

Хэрхэн үнэнч хэрэглэгчийг бий болгох вэ?

Шинэ хэрэглэгч олж хайхаас илүүтэйгээр хуучин хэрэглэгчдээ хамгаалж авч үлдэх нь худалдааны байгууллагын хувьд хамгийн үр дүнтэй арга бөгөөд бага хэмжээний мөнгө зарцуулж хэрэглэгчидээ авч үлдэх энгийн арга юм. Үүнд тийм ч их хүчин чармайлт гаргаад байх хэрэггүй. Учир нь таны үйлчилгээ болоод танай байгууллагын бүтээгдэхүүний чанар сайн байхад энэ нь тийм ч их хүчийг шаардахгүй байх болно.

Итгэлийг нь олж авах стратеги төлөвлөгөө боловсруул:
Танд урьд нь хэрэглэгчийн итгэлийг бий болгох ямар нэгэн онцгой төлөвлөгөө гэж байсан уу? Магадгүй та хийж бүтээж чадах ёстойгоосоо илүү ихийг хийж байгаагүй гэдэгт итгэлтэй байна. Яагаад гэвэл үнэндээ би ч бас илүү их хүчин чармайлт гаргаж хэрэглэгчдтэй харилцах аргыг ашиглаж чаддаггүй байсан юм. Стратеги төлөвлөгөө зохиохдоо өөрийн нөхцөл бололцоон дээрээ тулгуурлах шаардлагатай бөгөөд хамгийн гол хэрэглэгчдийн итгэлийг нь олж авах цаашлаад үнэнч хэрэглэгчдийг бий болгох төлөвлөгөө зохиогоорой. Өөрийн маркетингийн албаны менежерүүдтэй сайтар ярилцах хэрэгтэй ба хэрвээ байхгүй бол гадны судалгааны байгууллагад хандах нь зөв болов уу. Хэрэв та саяхан өөрийн хэрэглэгчдийнхээ 70% -ийг авч үлдэж байсан бол, та яагаад 80% болтол нь өсгөх хөтөлбөрөө эхлэж болохгүй гэж. Хэрвээ та чадвал дахиад өссөн үзүүлэлтдээ дахиад 10% г нэмэх хэрэгтэй гэж дотроо бодоорой. Ингэж чадвал таниар үйлчүүлж байсан бүх хэрэглэгчидээ авч үлдэж чадаж байна гэсэн үг. Дараа нь харин шинэ шинэ хэрэглэгчдийг бий болгох төлөвлөгөөгөө зохиогоорой. Өндөр өртөгтэй шинэ хэрэглэгчидтэй харьцуулахад үнэнч найдвартай хэрэглэгчид байнгын эргэх холбоотой байдаг юм.

Таны зах зээл, шинэ худалдан авагч:
Маш олон төрлийн идэвхижүүлэх хөтөлбөрүүдийг өөрийн маркетингийн төлөвлөгөөндөө оруулж суулгаж өгөх нь өөрсдийгөө хэрэглэгчидэд илүү ихээр таниулахаас гадна яг одоо таниар үйлчлүүлж буй хэрэглэгчдэд шинэ сонирхолтой худалдааны төрлийг таниулж сурталчилхаас гадна энэ нь үнэнч хэрэглэгчдийг бий болгох нэг хүчин зүйл болж байгаа юм. Хэрвээ та машин худалдан авахаар болоход худалдагч танд тухайн машины талаар дэлгэрэнгүй мэдээллийг танд өгөхөөс гадна тохиоллын систем суулгаж өгөх ч юм уу эсвэл хийгдсэн эд ангийн чанарыг хүртэл танд хэлж өгвөл танд ямар сэтгэгдэл төрөх вэ? Мэдээж сайхан л байж таарна. Магадгүй худалдан авах машины чинь хадалдааны дараах баталгаат үйлчилгээ болон даатгалд хамруулж нэмэлт маркетингийн нөхцөлүүд үзүүлвэл та сэтгэл хангалуун байх болно. Үргэлж ингэж тайлбарлавал тухайн борлуулалгч маш хялбар аргаар төвөггүй зарах бөгөөд борлуулагч бараг юу ч хийгээгүйтэй адил юм.

Санал хүсэлтийг хүлээн авч бизнесээ хөгжүүл:
Хэрвээ хэрэглэгчид тань таны бизнест сэтгэл хангалуун бус байвал тэд танд өөрсдийн хэлхийг хүсэж байдаг санал хүсэлтээ хэлдэггүй юм байна. Хэрвээ танд ямар нэгэн байдлаар санал хүсэлт шүүмж ирвэл та аль болох тухайн хэрэглэгчдийн үгийг сонсож хэрэгжүүлж байх хэрэгтэй. Таны бизнес өргөжиж хөгжихийн хэрээр таниар үйлчлүүлдэг хэрэглэгчид танд санал хүсэлт ирүүлсээр л байх болно. Харин та тэр болгонд нь хариу болгон хэрэглэгчдээ сэтгэл хангалуун байлгахын тулд санал хүсэлт шүүмжийг тэр дор нь засаж залруулж чадах байх юм бол танд ирэх санал хүсэлт багасах болно. Ингэж чадвал таны бизнес гарцаагүй төгсөрч буйн илрэл юм. Ихэнх бизнесийн нөхцөл байдалд хэрэглэгчид худалдаа, үйлчилгээ авсаныхаа дараа маш их харилцааны үйл явц өрнөдөг бөгөөд хэрэглэгчид худалдаа хийсэн хүнээсээ илүүтэйгээр худалдааны дараах үйлчилгээг илүүтэйгээр сонирхож байдаг.

Хэрэглэгчиддээ урилга явуул:
Харилцаа... харилцаа .... Энэ нь одоогийн хэрэглэгчидтэйгээ холбоотой байснаар итгэлцэлийг төрүүлэх сайхан боломжыг бүрдүүлж өгдөг. Өөрийн үйлдвэрийн бүтээгдэхүүнээ тэдэнд бэлэглэснээр дараагийн удаад тэдэнд сайхан сэтгэгдэл төрүүлэх болно. Мөн баяр наадмын захидал, онцгой худалдааны мэдээлэл зэргийг илгээснээр бүх зүйлд таны хэрэглэгчид сэтгэл хангалуун байх болно. Та өөрийн үйлдврэийн шинэ бүтээгдэхүүн болон зарим нэг бүтээгдэхүүний зааварчилгаа, мөн ойрын хугацаанд болох гэж буй гайхалтай зүйлийн талаар хэрэглэгчиддээ энгийн байдлаар мэдээлэл түгээх хэрэгтэй. Реклам сурталчилгаагаа ч илгээж болно. Ингэснээр таны үйлдвэр, худалдааны байгуулгын чинь талаар хэрэглэгчид илүү сайн мэдээлэл очиж ойлголттөрүүлэх ба танд мөн хэрэгтэй мэдээлэл болон мэндчилгээ илгээх болно. Магадгүй таниас өөр газар үйлчлүүлхээ болиж таны үнэнч хэрэглэгч ч болж магадгүй.

Үнэнч хэрэглэгчид ба үнэнч ажиллах хүч:
Энэ нь байгуулгын хувьд хамгийн чухал асуудлын нэг юм. Хэрвээ танд итгэл даах үнэнч ажиллах хүч байвал үнэнч хэрэглэгчидийг би болгох нь маш хялбар юм. Хэрэглэгчидтэй харилцах албаны мэдээлж байгаагаар нийт үйлчлүүлж байгаа хэрэглэгчдийн дийлэх хувь нь худалдааны дараах үйлчилгээ буюу техникийн засвар, баталгаат хугацаа, нэмэлт урамшуулал гэх мэт маркетингийн үйлчилгээнүүдийг ихээр сонирходог нь ажиглагдсан байна. Иймээс танай байгуулгын үнэнч ажилчид чинь үнэнч үйлчлүүлэгчдийг бий болгоход маш чухал үүрэг роль эүлэх болно. Маш олон компаниуд үнэнч ажилчидаа авч үлдхийн тулд тэдэнд анхаарлаа ихээр хандуулж байдаг. Тэдний ажилах орчин, нийгмийн нөхцөл байдал, цалин урамшуулал зэргийг ихээр дэмжиж байдаг. Та ч мөн адил өөрийн ажилчдыг урамшуулж, шагнаж байх хэрэгтэй гэдгийг мэдхэд илүүдэхгүй болов уу. Харин ажилчиддаа тавих шаардлага бол хэрэглэгчидтэйгээ харилцах харилцаан дээр нь анхаарч уу. Энэ нь үнэнч хэрэглэгчдийг авч үлдэх хамгийн нэг номерийн асуудал юм.

Шинэ үйлчлүүлэгчидэд хэрэгцээтэй байгаа зүйлээр хангаж тусалж байх нь үнэнч хэрэглэгчдийг бий болгох нэг гол эхлэл нь юм.

No comments:

Post a Comment