June 29, 2010

Надад ч бас ийм асуудал зөндөө л тохиолдсон

Энэхүү бичлэгийг оруулж байгаа шалтгаан нь надад ч бас доорхи асуудлууд зөндөө тохиолдож байсан учраас орлуулж байгаа юм. Миний бодлоор Скайтел компаний хүний нөөц, маркетингийн алба энэ асуудал дээрээ маш хариуцлагагүй ханддаг. Олон удаа санал гомдол гаргасан ч алийг нь ч шийдэж байгаагүй. Тийм ч учраас би 2010 оноос эхлэн Юнител компаний хэрэглэгч болсон юм. За ингээд олон зүйлийг нуршилгүйгээр Shuud.mn дээр байсан нэгэн мэдээг өөрийн блогт оруулж байна.

Үүрэн холбооны оператор “Скайтел компани” хэрэглэгчдийн эрх ашгийг хохироосоор байна. Энэ компанийн ажилтан албан хаагчид ажлаа мэддэггүй нь нотлогдлоо. Хоорондоо уялдаа холбоо муутай ажилладгаа жирийн хэрэглэгчийн утасны төлбөр төлөгдөөд хагас сар болчихоод байхад төлөгдөөгүй гэсэн үндэслэлээр дугаарыг нь хааснаар илрэв. 

Иргэн Ж Скайтелийн дараа төлбөрт дугаарын хэрэглэгч. Тэрбээр энэ сарын 15-ны өдөр утасныхаа төлбөрийг хийжээ. 

Харин өнөөдөр өглөө утас нь хаагдсан байна. Цаг тухайн үед нь утасныхаа төлбөрийг хийдэг иргэн Ж Скайтел компанийн лавлах утас болох 319191 рүү залгасан  байна. Скайтелийн үйлчилгээний утас ажлын өдөр 09 цагаас ажиллах учиртай ч 09 цаг 10 минутанд арайхийн холбогджээ. Лавлахын ажилтан эрэгтэй: –Та төлбөрөө төлөөгүй байна гэж хэлсэн гэнэ.

Иргэн Ж төлбөрөө хийснийг нотлох имэйл 2010 оны 06 сарын 15-нд ирсэн боловч өнөөдөр лавлахын ажилтан нь мэдэхгүй сууж байна.

Скайтелийн холболт хамгийн муу, нээлттэй хэрнээ “Холбогдох боломжгүй байна” гэдэг алдаа бол энүүхэнд. Хоёр гар утастай хүн Скайтелийнхаа  дугаарыг нүдээрээ харж сууж байгаад Мобиком, Юнител, Цахилгаан холбооны дугаараас залгахад “Таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна” гэж хэлдэг нь энгийн үзэгдэл. Дээр нь тус компанийн лавлах утас руу хичнээн  ч залгасан  авна гэж үгүй.

Бас нэгэн хэрэглэгч утас нь асаалттай хэрнээ гаднаас дуудлага авахгүй байхаар нь лавлахаас нь асуух гэж 10 гаруй удаа залгаад тусыг эс олжээ.

Хэрэглэгч Скайтелийн төв дээр очиж: –Та нар утсаа ав л даа, яагаад авдаггүй юм бэ? Би маш олон удаа залгасан. Олон залгаад холбогдож чадахгүй байгаа хэрэглэгч рүүгээ эргээд залгаж болдоггүй юм уу? хэмээжээ. Гэтэл үйлчилгээний ажилтан нь "Би таныг залгасныг яаж мэдэх юм, манай утсан дээр клип гардаггүй, хаанаас залгасныг мэдэх аргагүй" гэжээ.

Скайтел компанийн иргэдийг хохироон ажлыг нь алдуулж байгаа энэ увайгүй байдал хэдий болтол үргэлжлэх вэ. Хэрэглэгч хаан гэдэг, гэтэл Скайтелийн хувьд уриа нь "Хэрэглэгчээ ХААН боогдуулна" болжээ.

Ж.Батхишиг

6 comments:

  1. захиалгат мэдээг өөрөө өлгөөд авсан байна.

    ReplyDelete
  2. ali n ch bai. iim aldaag davtahgui baih ystoi

    ReplyDelete
  3. iim yum bichih shaardlaga bsiimuu ene aygv sonin medee bolson bna sain sudalj bj iim yum gargah heregteildee zugeer l 1 2 hunii yarisniig dawslaad l bichtsen yum shig haragdjiin

    ReplyDelete
  4. Iim uchraas Mobicom xamgiin shildeg ni baisaar irsen yum tsaashdaa ch bx bolno

    ReplyDelete
  5. Minii huvid ene medeelel orgui bish ortoi medeelel gj bi uzej baina.Hamgiin suuld Slytel company deer ochij uilchilgee avah getel uilchilgeeniih ni ajiltan nadtai mash buduulgeer haritssan..Ene talaar yag yu gj helhee medehgui baigaach.Tuhain ajiltan YAG L GERTEE SUUJ BAIGAA MET L AASHILSAN.Bi ehendee mash ih gaihaj bailaal daa,gehdee iim muudtalaa skytel company iin hunii nuuts bolon ahlah ajilchid ni ajillaj baina gejuu? . Getel Unitel company ene baidlaara busdaas tes uur.Ug ni Unitel company iin zarim neg uilchilgee ni nadd buhimdaltai sanagddag ch tedgeer uilchilgeenii ajilchidiin hariltsaa nadad Unitel iinhee dugaariig ahin ashiglahad 100% nuluulj chadsan ..Gaihaltai bish gejuu.Teheer l ene Customer care management mash chuhal zuil yumshuu gedgiig l heleh gesen yum...

    ReplyDelete
  6. Mobicom iin yavuulsan PR l bna....

    ReplyDelete