December 9, 2009

Надад итгэ би бол оны шилдэг маркетер

Сүүлийн жилүүдэд Монголчууд бид маш олон төрлөөр оны шилдэг, оны үндэсний брэнд гэх мэт номинацуудад шалгаруулалт хийж шагнал гардуулах болсон. Монголчууд бид нэг хүн гавъяат авахаар туйлширлаа, шагналын үнэ цэнэ алга боллоо гэх мэтээр ярих болсон. Гэтэл үүнээс аюултай зүйл бид нар ил, далд хэлбэрээр оршин тогтнож байна. Оны шилдэг гэх зүйлээр бизнес хийдэг хүмүүс борооны дараах мөөг шиг л олширч байна. Та бүхэн санаж байгаа байх Монголын Маркетинг менежментийн хүрээлэнгээс зохион байгуулсан Гранд экспо хэмээх сүржин нэртэй даржин үйл ажиллагааг. Энэхүү үйл ажиллагааны 2009 оны үйл ажиллагааг би сайтар ажиглан хөндлөгөөс хараа хяналт тавин ажиллаа. Гэтэл миний итгэлийг дэндүү алдав. Шалгаруулалт ямар зарчимаар яаж хийгдэж байгаа нь нийтэд ил тод бус зөвхөн бараг 1 сарын дотор л санал асуулга гээч юмыг вэб хуудас ашиглан хийж хэдэн хүн энэ санал асуулгад оролцсон, ямар шалгаруулалтаар энэ номинацид нэр дэвшиж байгаа гэх мэт маш олон эргэлзээтэй асуудлууд гарч байна.
Хамгийн аюултай нь тухайн байгууллагууд энэ номинацийг авахын тулд мөнгө төлж түүгээрээ хэрэглэгчдийг хуурч байна. Саяхан нэг мэдээ уншиж байхад тус холбооны ажилтан байгууллагуудаар орж танайхыг энэ номинацид шалгаруулж өгий төлбөрөө яаж хийх вэ? гэх мэтээр хэрэглэгчид шалгаруулдаг зүйлийг хэдэн төгрөгөөр наймаалцаж байна. Энэ бол үнэхээр сүйрэл. Бизнес бол шудрага өрсөлдөөний зарчимаар л явагдаж байх ёстой үйл ажиллагаа. Хэн тухайн зах зээл дээр оны шилдэг байсан гэдэг зүйлийг зөвхөн хэрэглэгч та бид л тодоруулна бас өрсөлдүүлнэ. Энэ л зарчимаараа байх ёстой. Хэн нэгэн хүн үүнийг бизнес болгох ямар ч эрх байхгүй.

2 comments:

  1. manai neg naiz hurtel namaig manai kompanyd sanalaa uguuch geed bsan. tsaanaa bol shalgaruulalt boloh duhuud irehed avtomataar kompanyidaa songoson yum shig sanagdsan shuu.baga sanaltai bsan kompany 1 tsagiin dotor mash olon sanal avaad turuulchih yum geed gomdlood bsan.ene bol jinhene shalgaruulalt ugaasaa bishee.tend oroltsoj baigaa companyid neree bodmoor yum daa

    ReplyDelete
  2. neteer awch bga sanaliig olnoor ni boondoj uguh mash amarhanshde, ip avtomataar uurchluul boonoor ni darax. Ter tiim shudarga yawagddag gedegt itgehgui l bna

    ReplyDelete