December 6, 2009

Монгол дахь жижиг бизнесийн өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага

Монгол улсын эдийн засаг зах зээлийн тогтолцоонд шилжих үйл явц эхэлсэн 1990 оноос хойш өмчийн харилцаа, эдийн засгийн бүтцэд язгуур өөрчлөлт орж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хүн амын хөдөлмөр эрхлэлтийн байдал зэрэг нийгэм , эдийн засгийн гол үзүүлэлтүүдэд энэ бүхэн тодорхой хэмжээгээр илэрч байгаагийн зэрэгцээ улс орны эдийн засаг бүтцийн хувьд шинэ элементүүдийг агуулах болов. Өмч хувьчлал, эдийн засгийн бодлогын үр дүнд хувийн хэвшил эдийн засагт өөрийн байр суурийг баттай эзэлж, нийгмийн амьдралын бүхий л харилцаанд идэвхитэй оролцох боллоо.
Эдийн засгийн хөгжлийг хангах зорилтын хүрээнд дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хүн амын хөдөлмөр эрхлэлтийн түвшинг сайжруулах, нийгмийн тогтвортой байдлыг хангах асуудалд жижиг бизнесийн (жижиг дунд үйлдвэрлэлийн) хөгжлийг дэмжих нь томоохон ач холбогдолтой бөгөөд энэ нь нийгэм эдийн засгийн хөгжлийн бодлогын хувьд төр, засгийн үйл ажиллагааны чухал хэсэг болж байна. Манай орны хувьд хувийн хэвшлийн жижиг бизнес сүүлийн 3-4 жилийн хугацаанд жинхэнэ өөрийн агуулгаар үүсэн бүрэлдэж ялангуяа хөдөө орон нутгийн зах зээлийн эрэлт хэрэгцээг хангахад чухал үүрэг гүйцэтгэж байна. Өмч хувьчлалын үр дүнд, мал аж ахуй, газар тариалангийн салбар үндсэндээ хувийн хэвшлийн жижиг бизнесийн бүтцэд шилжсэний зэрэгцээ жижиглэн худалдаа, хүн амын ахуйн үйлчилгээ, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, оёдол, сүлжмэл зэрэг хөнгөн үйлдвэрлэлийн салбарт хувийн хэвшлийн жижиг бизнес эрхлэгчид олноор бий боллоо. ТАСИС хөтөлбөрийн хүрээнд явуулсан судалгаанаас үзэхэд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн 62.5 хувь нь 5 хүртэлх ажиллагсадтай, 32 хувь нь 5-аас 20 хүртэл ажиллагсадтай байгаа бөгөөд 6.5 хувь нь 20-иос доош ажиллагсадтай байна. Тэдгээр нь тодорхой бүс нутаг болон эдийн засгийн цөөхөн салбарт төвлөрсөн байна. Энэ нь манай орны эдийн засгийн тогтолцоо эрүүл бус байгааг харуулж байна. Тухайлбал 69.4 хувь нь Улаанбаатар хот, Дархан – уул, Орхон, Сэлэнгэ, Төв зэрэг аймгуудад ногдож байна. Үүнээс 54.6 хувийг зөвхөн Улаанбаатар хотын аж ахуйн нэгжүүд эзэлж байна. Мөн тэдгээрийн 55 хувь нь худалдаа, үйлчилгээ, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллаж байна.
Үргэлжлэлийг Маркетинг сэтгүүлийн Аравдугаар сарын дугаараас уншина уу!

1 comment:

  1. "Би Атла Зээлийн Хөтөлбөр, Рон Холдинг компаниудтай хоёр тусдаа зээл дээр ажиллаж байсан. Тэд гайхалтай зүйл биш юм! Тус баг нь маш мэргэжлийн бөгөөд нэмэлт хөрөнгө нь манай бизнесийг өргөжүүлэхэд тусалсан. Өндөр зөвлөж байна. "
    холбоо барих Atlasloanfirm@outlook.com/ Whatsap / Hangout / +1 (443) 345 9339

    ReplyDelete