December 6, 2009

Үйлчлүүлэгчийнхээ юуг хэлж байгааг мэдэр

Таны үйлчлүүлэгчийн хэлж буй зүйлийн гол утга санааг ойлгож байх хэрэгтэй. Жишээ нь: Хэн нэг нь зүгээр л “Би энэ өмдөнд багтахыг хүсэж байна.” гэж хэлэхэд үнэндээ энэ үгний цаад утга санаа нь “Миний хувьд жаахан жин хасах хэрэгтэй байна даа” гэсэн ойлголт байдаг. Та үйлчлүүлэгчээ танд мэдээллээ өгөхөөс өмнө ямар үйлдэл хийхээр төлөвлөж байгааг нь тодорхойлох нь чухал юм. Бүх хүн л юм болгоны цаана шалтгаан байгаа гэж ярьдаг шүү дээ. Та агуу менежерийн хувьд энэ шалтгааныг олдог байх нь чухал. Мөн яагаад үйлчүүлэгч нар чинь тодорхой асуулт тавиад байдгийг ойлгодог байх хэрэгтэй. Энэ нь та дараа дараагийнхаа худалдаанд бэлтгэлтэй байхад хэрэг болно. Таны хамгийн гол зорилго бол хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхлыг урьдчилан мэдэх шүү дээ.

Таны үйлчлүүлэгчийн хэлж буй зүйлийн гол утга санааг ойлгож байх хэрэгтэй. Жишээ нь: Хэн нэг нь зүгээр л “Би энэ өмдөнд багтахыг хүсэж байна.” гэж хэлэхэд үнэндээ энэ үгний цаад утга санаа нь “Миний хувьд жаахан жин хасах хэрэгтэй байна даа” гэсэн ойлголт байдаг. Та үйлчлүүлэгчээ танд мэдээллээ өгөхөөс өмнө ямар үйлдэл хийхээр төлөвлөж байгааг нь тодорхойлох нь чухал юм. Бүх хүн л юм болгоны цаана шалтгаан байгаа гэж ярьдаг шүү дээ. Та агуу менежерийн хувьд энэ шалтгааныг олдог байх нь чухал. Мөн яагаад үйлчүүлэгч нар чинь тодорхой асуулт тавиад байдгийг ойлгодог байх хэрэгтэй. Энэ нь та дараа дараагийнхаа худалдаанд бэлтгэлтэй байхад хэрэг болно. Таны хамгийн гол зорилго бол хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхлыг урьдчилан мэдэх шүү дээ. Хэрэв та хэн нэгэнд шууд худалдаа хийж байгаа тохиолдолд зарим нэг зүйлийг туршиж үзэх хэрэгтэй. Та тэдний үйл хөдлөлийг ажиглан юу хүсэж байгааг мэдэж болно. Үйлчлүүлэгчдийнхээ гарын хөдөлгөөн зэргийг ажиглаж чухам тэд юуг илэрхийлэх гээд байгааг олж харах нь хамгийн сайн арга зам юм. Хүмүүс хуруу гарынхаа хөдөлгөөнөөр үгийнхээ утгийг илэрхийлэхээс гадна хүслээ илэрхийлэх гэж оролддог. Та үйлчүүлэгчтэйгээ харьцахдаа тэдний анхаарлыг 100% өөртөө татах хэрэгтэй. Энэ нь таны бараа бүтээгдэхүүн үйлчилгээний талаар бүрэн төгс мэдээлэл тэд авах болно. Тэд ярьж байхдаа ямар нэгэн юм орхих дутуу хэлэх үед та зарим нэг зүйлийг дахин тайлбарлаж ойлгуулах “Та зөв ярьж байна.” гэх мэтээр ойлголцох нь хамгаас чухал юм. Ингээд та дараагийн удаа үйлчлүүлэгчтэйгээ ярихдаа “би хүсч байна.” эсвэл “Надад энэ л хэрэгтэй” гэх мэт үгнүүдийн үнэнхүү утга шинж чанарыг нь цаагуур нь ойлгодог болох, үйлчлэгчид юу ярьж байгаагаас нь урьдчилаад мэдэх нь хамгаас чухал юм.

No comments:

Post a Comment