July 26, 2012

100 дахь удаагаа...

Энэ бичлэг бол миний блогтоо оруулж буй 100 дахь бичлэг юм. Анх тэртээ 2008 оноос өөрийн дотны хэдэн найз нартайгаа Монголынхоо маркетингийг шинэ түвшинд гаргах, хөгжүүлэхэд өөрсдийн хувь нэмэрээ оруулах зорилготой маркетингийн зөвлөх үйлчилгээг бий болгон ажиллаж эхэлсэн тэр үеэс тус салбарын хөгжилд өөрийнхөө мэддэг чаддаг, мэдсэн сурсан бүхнийг хүргэхийг зорьж байгаа нь Монголын анхны маркетингийн мэргэжлийн сэтгүүл, миний энэ хөтлөж байгаа блог нь юм. Блог хөтлөх санаа маань анх 2007 онд гарсан боловч хэрхэн яаж хөтлөх, ямар мэдээллийг түлхүү оруулж байх зэрэг асуудлыг шийдэх гэж хэрэндээ л хугацаа орсон учир 2008 оны 11 сард блогоо нээн хэсэг хугацааны дараа анхны бичлэг болох "Үйлчлүүлэгчээ юуг хэлж байгааг мэдэр" гэсэн бичлэгийг оруулж байсан байна.Тэр цаг үеэс эхлэн блогтоо идэвхитэй болон идэвхигүй байсаар өдийг буюу нийтдээ 4 жил гаран хугацааг үдсэн байна.

Би блогтоо аль болох өөрийн бодол санаа, мэдсэн сурсан зүйлийг найруулан бичихыг илүү  их оруулахыг эрмэлздэг юм. Гэвч тэр бүр миний бичлэг гэхээсээ илүүтэйгээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг баримт материал, сонирхолтой түүхүүд, зөвлөхүүдийн нийтлэл зэргийг орчуулан тавих нь олонтаа. Энэ ч миний хүсэл болох Монголын маркетингийг шинэ түвшинд гаргах хүсэл тэмүүлэлтэй шууд холбоотой юм. 

Мэдээж өдий 4 жил гаруйн хугацаанд блогыг хөтлөх хүсэл, сонирхолыг хамгийн их төрүүлсэн зүйл бол намайг болон блогыг маань үргэлж дэмжин ажиллаж байдаг найз нөхөдөөс гадна надад хамгийн том, хамгийн их хүч энериг өгч байдаг зүйл бол блогыг маань байнга уншиж байдаг уншигч та минь билээ. Таны санал сэтгэгдэл, шүүмж эрэгцүүлэлээр би үргэлж хөгжиж дараа дараагийн бичлэг бичих санаа, бодлыг тунгааж байдаг юм. Тиймээс цаашдаа ч гэсэн уншигч та миний блогыг зөвхөн унших бус надтай санал сэтгэгдэлээ хуваалцаж, намайг шүүмжилж байна гэдэгт итгэж байна.

Саяхан би өөрийн блогын нэрийг буюу хандах интернэт хаягыг Монгол маркетер болгон өөрчилсөн нь цаашид би өөрийн энэхүү блогыг зөвхөн миний ертөнц бус Монгол маркетер хүн болгоны ертөнц байгаасай гэсэн хүсэл тэмүүлэл юм.

Та бүхэнд дахин баярлалаа. Би маркетингийн шинжлэх ухаанаар аялахаар 100 дахь босгыг давлаа.....

3 comments:

  1. Bayar hurgey. Ulam ilyy ihiig byteej mundag noloologch bolooroi

    ReplyDelete
  2. Бичлэг чинь их, чанартай байх тусам хүмүүс чамтай харилцаж эхлэнэ

    ReplyDelete