June 20, 2011

Сүүлийн үед Facebook дээр гарч буй гаж үзэгдэлүүд

Сайн байцгаана уу залуусаа? Нэг сэдвээр өөрийн санал бодлоо та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ. Сүүлийн үед манай олон бизнесийн байгууллагууд Facebook сайт дээр өөрийн нэрийн албан ёсны Page хуудас нээж байгаа нь үнэхээр сайшаалтай үйл явц болж байна. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр хэд хэдэн зүйл дээр тоомжиргүй хандаж байгаа нь ажиглагдаад байгаа юм. Энэ нь дараах хэдэн зүйлс дээр юмаа.


1. Зүгээр л олон Like цуглуулах зорилго агуулсан

Энэ дээр хэдий чинээ олон Like цуглуулах нь үр дүнтэй боловч яг тухайн бизнесийн зорилтот хэрэглэгчид болж чадаж байгаа эсэх дээр анхаарлаа төдийлөн хандуулахгүй байна. Тиймээс олон like -тай болох нь чухал бус зөвхөн өөрийн потенциал хэрэглэгчдийг цуглуулах нь хамгийн чухал юм. 


2. Холбоо тогтоосон хэрэглэгчдээ үл тоох

Энэ бол хамгийн том асуудал болоод байна. Хамгийн сүүлд би хэд хэдэн байгууллагуудын албан ёсны хуудас руу ороход асуулт асуусан, гомдол нэхсэн олон хэрэглэгчид хариултгүй үлдэж байгаа нь анзаарагдаж байсан юм. Тиймээс хэн хамгийн ойр байсан нь, хэн хамгийн шуурхай үр дүнтэй байсан нь хэрэглэгчиддээ үнэлэгдэх болно. 

Агуулга хэдий чухал боловч харилцаа түүнээс ч илүү чухал ... 

3. Маш олон давхардсан мэдээ, мэдээллийг түгээх

Facebook сайтын хаа сайгүй байгаа мэдээ, мэдээллүүд өөрийн хуудас дээрээ тавьж байгаа байгууллагууд бас цөөн бус их байгаа нь ажиглагдаж байна. Тиймээс өөрийн хэрэглэгчиддээ зориулсан шинэ соргог бүхнийг аль болох бага давхардалтайгаа хүргэж байх нь илүү үр дүнтэй байна.

Дээрх гурван зүйлс нь сүүлийн үед гарч байгаа гаж үзэгдэл гэж хэлж болохоор зүйл байгаад байна. Одоо харин Facebook Page-ийг ашиглан хэрэглэгчийн мэдээллийн сангаа хэрхэн сайжруулах талаар өөрийн зүгээс дараах зөвлөмжийг хүргэж байна.

1. Та өөрийн Facebook page дээр Like дарсан хэрэглэгчдийн хувийн профайлаар нь нэг ороод үзэхэд болохгүй зүйл байхгүй шүү дээ? Хэрвээ нэг бүрчилэн ороод үзвэл тэдний сонирхол, хүсэл, хандлага, хаана байдаг, хэнтэй найз, хэдэн настай, ямар бүтээгдэхүүнийг ихэвчлэн хэрэглэдэг гэх мэт маш олон төрлийн мэдээллийг авч болно. Ингэснээр таны хэрэглэгчдийн мэдээллийн сан төгөлдөржиж илүү нарийвчлалтай болох болно. Энэ үйл ажиллагааг хийхдээ заавал тэмдэглэл, эсвэл профайл хуудсыг хэвлэж авах хэрэгтэй.  

Амжилт хүсье :-)

2 comments:

  1. Асуулт асууж, гомдол мэдүүлж, шүүмж хэлхээр тэр дор нь устгачихаад байдаг нь нилээн бүдүүлэг санагддаг. Ялангуяа Ситинет, Be хоёр

    ReplyDelete
  2. Be тэгдэг гэж үү? Би аймар сайн юм байна гэж боддог байсаншд. Нялх арга хэрэглэдэг байсан юм байна даа.
    Амаржаргал ахын бичсэнтэй үнэхээр их санаа нийлж байна. Би бас нэг байгууллагад дадлага хийж байгаа юм. Тэгээд тухайн байгууллагын фэйсбүүк, твиттэр, блогуудад хяналт хийн шалгах даалгавар авахад үнэхээр таны хэлж байгаа алдаанууд гарч байсан. Даан ч би хичнээн мэдэгдсэн ч намайг дадлагын оюутан гээд тоохгүй байна өө. Бизнесийн байгууллагуудын хүнд сурталтай, өөрсдийгөө хэт томоор бодсон маркетингийн менежерүүд даан ч их байна. Энэ нь байгууллага хэрэглэгч хоёрын хоорондох зайг холдуулж байгаа гэж бодож байна.

    ReplyDelete