February 24, 2011

Их зантай "ЛАГ" маркетер чамд...

Уучлаарай өөрт чинь хандаж хэдхэн шүүмжлэл, зөвлөгөөг өгье!

Өнөөдөр Монголд олон төрлийн зах зээл дээр маш олон бизнесийн байгууллагууд өөр өөрийн арга барил, мэдлэг, мэдээлэлтэй маркетеруудаа ашиглан хүчтэй, хүчгүй, ширүүн, сулхан гэх мэт өрсөлдөөнүүдийг гаргаж байна. Энэ ширүүн өрсөлдөөн дундаас хэн нь мэдрэмжтэй, хэн нь мэдээлэлтэй, хэн нь мэдлэгтэй тэр нь л хожиж дараагийн алхам бүрээ амжилттай хэрэгжүүлсээр байна. Гэвч бүгд биш... Өнөөдөр манай зарим томоохон бизнесийн байгууллагуудын зарим маркетерууд хэтэрхий их зантай байна. Ялангуяа ганц, хоёрхон маркетингийн үйл ажиллагаануудыг амжилттай болгосон "ЛАГ" маркетерууд маань өнөөдөр манай бүтээгдэхүүнд ямар нэгэн идэвхижүүлэлт хэрэггүй, Facebook, twitter, Biznetwork, Asuult.net гэх мэт social network-н бид анхаарах ямар ч хэрэггүй тэнд бидний page байсан ч, байгаагүй ч адилхан, тэнд болж буй хэлэлцүүлгээс ямар ч үр дүн гарахгүй  гэж ярьдаг олон маркетерууд үзэгдэж, сонсогдох боллоо.
Гэтэл үнэн хэрэгтээ тэдний хэрэглэгчид нь тэнд л цуглаж тухайн байгууллагын бараа бүтээгдэхүүний талаар ярилцаж бие биенээ уруу татаж, өөр хоорондоо нөлөөлж байна шүү дээ. Тиймээс өнөөдөр та тэднийг анхаарахгүй өнгөрч болно гэвч маргааш тэд таныг, танай байгууллагыг анхаарахгүй өнгөрч болно шүү гэдгийг маш сайн ойлгох цаг нь болсон шүү Их зантай "ЛАГ" маркетеруудаа...

Хүсвэл яг одоо миний дурьдсан болон дурьдаагүй Social network сайтууд руу орж хэрэглэгчид чинь танай бүтээгдэхүүний талаар юу гэж ярилцаж байгааг сонирхож үзээрэй.

Маркетинг бол зөвхөн зар сурталчилгаа төдийхөн биш...

Амжилт хүсье!

Хүндэтгэсэн, Б.Амаржаргал

5 comments:

  1. Хаха, гоё хэлсэн.

    ReplyDelete
  2. Asuult.net deer profile tavij boloh goe sanaa ogsond bayarlalaa. 2 dah paragraph-tai sanal ih niillee.

    ReplyDelete
  3. Зөв хэлжээ. Энэ сайтууд дээр л жинхэнэ халуухан хэлэлцүүлгүүд өрнөдөг. Аливаа байгууллага, бүтээгдэхүүн үйлчилгээнүүд, энэ бүхий л амьдарлын талаарх, ард иргэдийн санал сэтгэгдэл энд л өрнөдөг.

    ReplyDelete