October 18, 2010

Жижиг дунд бизнес эрхэлэгчидэд зориулсан маркетингийн зөвлөмөж (Орчуулга)

Хэрэв та жижиг дунд бизнес эрхлэгч бол магадгүй та өөрийн маркетингийн үйл ажиллагаандаа хангалттай цаг зав зарцуулж чаддагүй байх. Олон жижиг дунд бизнес эрхэлэгчид өөрсдийн бизнесийн давуу тал боломжуудыг бусдад таниулж чаддаггүй. Эдгээр бүх боломж давуу талыг та бага зардлаар таниулж чадах маркетингийн зарим аргууд байдаг. Эдгээр маркетингийн аргуудыг та ашигласнааар өөрийн бизнесийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ давуу талыг хэрэглэгчидэд таниулж зах зээлээ өргөжүүлэх боломж бүрдэнэ. Үүнд хэд хэдэн аргууд байдаг.

1. Бизнес карт: Таны бизнес карт ямар ч хэлбэртэй ямар ч загвартай байж болно. \Нэрийн хуудас, танилцуулах материал, зарлалын хуудас гэх мэт\ Хамгийн гол та өөрийн бизнес картандаа бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ давуу талыг сурталчилсан байх ёстой. Зарим бизнес картууд нь өөсдийн вэб хуудсаа тэр чигээр нь жижигрүүлсэн загвартай байдаг бол зарим нь өөрсдийн талаарх бүрэн мэдээлэл, юу хийдэг гэх мэт цөөхөн бөгөөд эмх цэгцтэй байдлаар хийсэн байдаг байна. Магадгүй таны бизнес картанд таны бүтээгдэхүүн үйлчилгээг хөнглөлтэй хүртэх эрхийн бичиг байсан ч болно. Эрхийн бичигтэй бизнес картын хамгийн том давуу тал нь хэрэглэгчид өөрсдийн биедээ байнга авч явч таны бизнесийн бүтээгдэхүүн үйлчилгээг бусдад байнга сурталчилах боломжтой болох юм. Хамгийн гол өөрийн бинесийн картанд агуулах мэдээлэл мөн тэдгээрийн хүнд харагдах байдал гэх мэт зүйлсийг маш сайн бодож хийх ёстой.

2. И-мэйл: Таны бараа бүтээгдэхүүн үйлчилгээг сонирхож болох үйлчилүүлэгчдийнхээ и-мэйл хаягыг та цуглуулж лист үүсгэх хэрэгтэй. Ингэснээр танд өөрийн бараа бүтээгдэхүүнээ үнэгүй шууд маркетинг хийх боломж бүрдэх юм. Хэрэглэгчид рүүгээ явуулах и-мэйл тань маш энгийн ойлгомжтой байх хэрэгтэй. Та и-мэйл дээрээ өөрийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчилсан материал болон урамшууллын хөтөлбөр гэх мэт янз бүрийн мэдээллийг тавьж болно. Нэг удаагийн явуулсан мэйл тань таныг хэрэглэгчидтэй тань маш энгийн замаар холбож өгөх бөгөөд та цаашдаа бизнесийнхээ хүрээг тэлж өргөжүүлэх маш том боломжийг бүрдүүлэх юм. Мөн таны явуулсан мэйлийг хүлээн авсан хэрэглэгчдэд цааш нь олон хэрэглэгчдэд дажуулсан бөгөөд энэ нь таны хэрэглэгчдийн тоо нэмэгдэх магадлалтай юм.

3. “Үйлчилүүлэгч таньд баярлалаа” гэсэн зурвас хийх: Зарим жижиг бизнес эрхлэгчдэд үйлчилүүлэгчидтэйгээ маш нягт харилцаа үүсгэсэн байдаг. Тэд өөрсдийн бараа бүтээгдэхүүн үйлчилгээг авч байгаа хэрэглэгчиддээ байнга “Үйлчилүүлэгч таньд баярлалаа” гэсэн зурвас бичиг явуулж байдаг. Та ч бас үүнийг хийх хэрэгтэй. Үйлчилүүлэгчид таны бүтээгдэхүүнийг хэрэглэж таниас талархалын үг соносноор дахин таны бүтээгдэхүүнийг хэрэглэх магадлал өндөр бөгөөд мөн та үйлчилүүлэгчтэйгээ урт хугацааны харилцаа үүсгэх боломжтой болох юм.

4. Онлайнаар үйлчилүүлэгчидтэй санал тавь: Үүнийг хийхийн тулд та эхлээд өөрийн бизнесийн тухай мэдээлэл агуулсан блог нээх хэрэгтэй болно. Та өөрийн гэсэн блогтой болсноор нэг дор маш олон хэрэглэгчидэд өөрийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах мөн тэдэнд зориулсан онцгой саналуудыг тавих боломжтой. Блог тань таны бараа бүтээгдэхүүн үйлчилгээний онцлогийг харуулсан байх хэрэгтэй. Блог нээхдээ та аль болох маш олон хандалттай вэб сайтыг сонгох нь ашигтай.

5. Бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэгүй загвар: Бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ үнэгүй загварыг бий болгох нь өнөөгийн байдлаар маркетингийн маш ашигтай тактикуудын нэг болоод байна. Хэрэв та үйлчилгээний бизнес эрхэлдэг бол шинэ үйлчилүүлэгчиддээ нэг удаагийн үнэгүй үйлчилгээ үзүүлэх боломж олгох нь ирээдүйн маш олон үйлчилүүлэгчдийг нэмэх боложийг бүрдүүлэх болно. Бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болон борлуулдаг компаниуд ч мөн нэг удаагийн үнэгүй загвар гаргадаг. Томоохон команиуд бүтээгдэхүүн үйлчилгээний үнэгүй загварыг нэг үйлчилүүлэгчдэд Хүргэснээр цаашдаа тэр нь 10 хэрэглэгчдэд хүрдэг гэсэн тооцоо судалгааг гаргасан байна.

6. Аман яриа тархаах: Жижиг дунд бизнес эрхлэгчид өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчилсан аман яриа гаргаж өөрсдийгөө сурталчилж байдаг. Аман яриагаар дамжуулан өөрсдийгөө сурталчилах нь хүчтэй сурталчилгааны нэг бөгөөд хэрэглэгчидэд худалдан авалт хийхэд урам зориг, итгэл өгдөг байна. Аман яриаг гаргахдаа та ямар замаар ямар яриа гаргахуу гэдгээ маш сайн тооцоолох хэрэгтэй. Хамгийн түгээмэл ашигладаг арга нь та бизнесийн хамтрагчдаа эсвэл орлуулах бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэгч компаниудтай хамтран ажиллаж тус тусын үйлчилүүлэгчдийн дунд аман яриа өдөөх хэрэгтэй. Жишээ нь хэрэв та эмийн сан ажиллуулдаг бол зарим нэг эмнэлгийн эмч нартай хамтран ажиллаж тэдний үйлчилүүлэгчдэд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчилсан аман яриа дэлгэрүүлэх хэрэгтэй.

Та өөрийн маркетингийн үйл ажиллагаандаа дээрх аргуудыг ашигласнаар бага зардлаар өөрийн бизнесийхээ үйл ажиллагааг үйлчилүүлэгчдээ таниулж зах зээлээ өргөжүүлэх, байнгын үнэнч хэрэлэгчидтэй болох боломжийг өөртөө бүрдүүлж болох юм.

No comments:

Post a Comment