April 9, 2010

500’000 билет зарагдаагүй байна.

Дэлхийн №1 спорт, хүн төрөлхтний эв нэгдлийн баталгаа болсон Хөл бөмбөгийн Дэлхийн аврага шалгаруулах тэмцээн нээлтээ хийхэд ердөө 62 өдөр үлдсэн байна. Магадгүй энэ тэмцээнийг үзэх нь нэр төрийн баталгаа, хүний хүсэл мөрөөдөл байдаг бол 2010 оны Африк тивд анх удаа болох энэхүү тэмцээнийг үзэх тасалбар зарагдаагүй 500’000 ширхэг үлдсэн байгаа нь гайхалтай байна хэмээн Хөлбөмбөгийн Холбооноос (FIFA) мэдэгдсэн байна.
Одоогийн байдлаар нийт зарагдаагүй үлдсэн 500’000 билетээс 63 тоглолтын билет байгаа бол үүн дотроо хагас шигшээ болон финалын тоглолтын тасалбар ч хүртэл байгаа юм байна. Мөн тэмцээний ерөнхий зохион байгуулагч Danny Jordaan хэлэхдээ одоогийн байдлаар билет борлуулалт муу байгаа ч бид үүн дээр санаа зовохгүй байна.
Бидний зүгээс анхаарлаа хандуулж байгаа гол зүйл бол тэмцээнийг маш сайн зохион байгуулахад л оршиж байна хэмээжээ. Тэрээр мөн хэлэхдээ “Хэрвээ та үнэхээр хөл бөмбөгийн хорхойтон мөн л бол тэнд заавал байх ёстой ” гэдгийг хэлмээр байна гэжээ. Хэрвээ билетийн боруулалт энэ хэвээрээ муу байх юм бол магадгүй энэ агуу нэр хүндтэй тэмцээнийг 450’000 –с доош хүн буюу хамгийн цөөхөн үзэгчтэй хөлбөмбөгийн дэлхийн аврага шалгаруулах тэмцээн болж магадгүй юм.

No comments:

Post a Comment