March 28, 2010

Маркетингийн концепц өөрчлөгдөж байна

М.Ю.Ж ХХК-иас эрхлэн гаргаж буй Монголын анхын маркетингийн мэргэжлийн Маркетинг сэтгүүлийн шинэ дугаар худалдаанд гарлаа. Маркетинг сэтгүүлийн энэ удаагын дугаарын маркетер хүн ярилцлагын буланд Голомт банкны маркетингийн газрын захирал Б.Энхтуяа "Хэрэглэгдчийн төлөв байдал янз бүр, тэдэнд тохирох маркетинг ч янз бүр байх ёстой" хэмээх сонирхолтой ярилцлага өгсөн бол тус дугаарын онцлох нийтлэлээр МУИС-ийн багш, доктор /Ph.D/ Я.Отгонсүрэн "Маркетингийн концепц өөрчлөгдөж байна" нийтлэл, стратеги хөгжил буланд “Маркетингийн 101 стратеги”, "Шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх стратеги" зэрэг орсон бол маркетингийн хууль эрх зүйн буланд СЭЗДС-н багш Б.Дэлгэрмаа -“Монголд бизнес хийх хууль эрх зүйн орчны тухай” 
зэрэг сонирхолтой болон хэрэгцээт нийтлэлүүд орсон байна. Мөн сэтгүүлийн маркетингийн онол, практик буланд "Монгол хэрэглэгчдийн зан төлөвт нейромаркетинг нөлөөлөх нь", "Маркетингийн 42 зарчим", "Брэндүүдийн алдаа", "Volvo брэндийн и-мэйл маркетингийн кампанит ажил", "Маркетинг ба сэтгэл зүй", "Өөрийнхөө хийж буй маркетингэд маркетинг хийх", "SPSS программын хичээл" зэрэг нийтлэлүүд орсон байна. Хэрэв та Маркетинг сэтүүлээ захиалан уншиж амжаагүй байгаа бол захиалгаа Монгол шуудангын 200 619, Улаанбаатар шуудангын 200 619 тоот индексээр болон илүү хурдан захиалгаа өгөхийг хүсвэл 96654157 утсаар өгөөрэй. Дэлгэрэнгүй мэдээллийг 9665 4157 утсаар аваарай.

“Хэзээд хэрэг болох тийм л зүйлийг худалдан ав” Маркетинг сэтгүүл

4 comments:

  1. goe setguul garsan bnalee amjilt husii

    ReplyDelete
  2. Shine gugaar gej xelex gesiin :-)

    ReplyDelete
  3. sain bna u
    yunii umnu tanai hamt olond talarhaj ajiliin undur amjilt husye
    bi MBA marketing chigleleer hamgaalj bga oyutan bnaa.
    mongoldoo bish bolohoor ene setguuliig zahialj unshina gehed bolomj muu bga tul setguulee neteer content helbereer borluulah bolomj bna u.
    nadtai adil iim huseltei gadaadad suraltsaj bga oyutnuud ikh bga bha
    hediigeer olon ornii marketeruudiin bichsen nom setguuliig unshij sudalj bgaach manai ulsiin maani marketingiin tuvshin hereglegchdiin ontslogo ni sudalgaand ch ter mun marketingiin uye shat hugjliin huvid uur untsuguus harahad iluu tulhuu oir bh bolov u gj bodogdoj bna
    tiimees bidnii adil zaluu marketeruuded bolomj olgoh uudnees setguulee online helbereer zahialj unshij boloh taliig bodoltsoj uzne u
    ta buhend bayarlalaa

    ReplyDelete
  4. Амжилт хүсье

    ReplyDelete