March 12, 2010

Зөвхөн 32 хувь нь л худалдан авах төлөвлөгөөтэй

Та бүхэндээ урьд нь Apple компаниас 4 сарын 3 өдөр АНУ-н зах зээл дээр өөрийн шинэ технологид суурилсан iPad брэндээ худалдаанд гаргах гэж буй талаар мэдээллсэн билээ. Тэгвэл энэ удаад www.OneNewspage.com сайтаас явуулсан нэгэн онлайн судалгааны талаар танилцуулж байна. Энэхүү онлайн судалгааны санал асуулгын асуулт нь “Танд iPad-ийг худалдан авах төлөвлөгөө байгаа юу?” гэсэн байсан бөгөөд энэхүү санал асуулгад нийт 420 гаруй хүн оролцосоноос 32% нь л худалдан авахаар сонирхож байгаа хэмээн хариулсан байна.
Дээрх сайтны нийт хандалтын ихэнх хувийг АНУ эзэлдэг учраас Apple компанийхан энэхүү санал асуулгыг маш идэвхитэй ажигласан хэмээн мэдэгдсэн байна. Хэдийгээр энэхүү санал асуулгад тийм их хүн оролцоогүй боловч санал асуулгыг шүүж үзэхэд 420 гаруй хүнээс 90% орчим нь АНУ-ын IP хаягаар холбогдож санал асуулгад оролцсон нь Apple-д томоохон мэдээлэл болох нь ойлгомжтой юм хэмээн тус вэб сайтын зүгээс мэдэгдсэн байна. Харин Apple-н зүгээс бид үргэлж эцсийн мөчид өөрчлөлтийг хийж чаддаг тул энэ 32 хувийг бид илүү өсгөх боломжтой хэмээн мэдэгдсэн байна.

No comments:

Post a Comment