January 3, 2010

Та өөрийгөө худалдсан уу?

Таны бүтээгдэхүүн үйлчилгээг худалдах гол хэрэгсэл тань та өөрөө байдаг. Томоохон тайлан тооцоо, шинэ зорилго зорилтууд тийм ч чухал нөлөөтэй бус. Хэрэглэгчдэд бүтээгдэхүүн үйлчилгээгээ худалдаалахаас өмнө та өөрийгөө тэдэнд хамгийн түрүүнд худалдсан байх хэрэгтэй. Үүний шалтгаан нь маш энгийн зүйл байдаг. Хэрэв та өөрийн бараа бүтээгдэхүүнийг хэн нэгэнд худалдаалах гэж байгаа бол эхлээд та өөрийгөө хамгийн түрүүнд тэдэнд ойлгуулж, таниулж байх хэрэгтэй. Хэрэв ингэж чадах юм бол хэрэглэгчид таны бүтээгдэхүүн үйлчилгээг дуртай худалдаж авах болно. 

Өөрийгөө худалдах гол шалгуур бол хэрэглэгчдэд бүрэн төгс мэдээлэл өгч чаддаг байх юм.  Хэрэв үүнтэй санал нийлэхгүй байгаа бол  та өөрөөсөө даарх зүйлийг асууж үзэх хэрэгтэй. “Та урьд өмнө нь бүтээгдэхүүн үйлчилгээ худалдаалж байх үед хэрэглэгчд таны бараа бүтээгдэхүүнийг үл тоомсролсон байдалтай байсан уу?” Хэрвээ байсан бол та хэрэглэгчдэд өөрийгөө худалдаж чадаагүй учраас л тэд таны бараа бүтээгдэхүүнийг үл тоомсролсон хандлагатай байсан гэсэн үг. Таны худалдаалж буй бараа бүтээгдэхүүн хичнээн сайн чанартай, нэр хүндэй ч бай хамгийн гол нь та түүнийг л хэрэглэгчдэд таниулж мэдүүлэх шаардлагатай юм. 

Хэрэв та бараа бүтээгдэхүүн худалдаалж эхлэх гэж буй бол хамгийн түрүүнд хийх алхам тань тухай бараа бүтээгдхүүнийг өөр дээрээ туршиж үзэх явдал юм. Туршиж үзсэнээр та тухай бүтээгдэхүүний шинж чанар, ашиг тус, сул талыг илүү их ойлгож бүрэн мэдээлэлтэй болно. Ингэснээр та өөрийн бараа бараа бүтээгдэхүүнийг бусдад худалдан борлуулах үед тэдэнд илүү их мэдээлэл өгч тэдний итгэл үнэмшилийг төрүүлэн худалдан авах эцсийн шийдвэрт нөлөөлөх болно.  Судалгаанаас үзхэд хэрэглэгчид худалдан авалт хийж байх үедээ 2 зүйлийг давхар худалдан авч байдаг. Энэ нь худалдан авах гэж буй бараа бүтээгдэхүүнээс гадна худалдааны төлөөлөгчийн өгч буй мэдээллийг давхар худалдан авдаг нь батлагдсан байна. 

Тиймээс та бүтээгдэхүүн үйлчилгээгээ худалдаалах гэж оролдох бус өөрийгөө хэрэглэгчдэд борлуулах гэж оролдох хэрэгтэй. Таны хамгийн түрүүнд санаж явах зарчим тань “Хэрэглэгч таны бараа бүтээгдэхүүнийг худалдан авах үе шат нь зөвхөн та тэдэнд өөрийгөө худалдаалсанаас эхлэнэ.” юм.

1 comment: