December 29, 2009

Юнителийн вайрал сурталчилгаа

Маркетингийн ухаанд сүүлийн үед вайрал хэмээх вирус мэт хурдан дамжуулах зорилготой сурталчилгааны нэгэн шилдэг арга хүч түрэн орж ирж байна. Энэхүү вайрал маркетингийг Дэлхийд алдартай олон брэндүүд өөрийн маркетингийн үйл ажиллагаандаа амжилттай ашиглаж байгаа бол Монголын томоохон брэнд байгууллагууд ч мөн цаг үетэйгээ хөл нийлүүлэн маркетингийн хамгийн сүүлийн үеийн аргуудыг өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээндээ ашиглаж байна. Үүний нэгэн тод жишээ нь Юнител корпорацийн хийсэн вайрал сурталчилгаа юм. Энэхүү мэдээллийг http://batjaa-aboutmarketing.blogspot.com - с авсан болно. Дээрх вайрал сурталчилгааг үзээд надад маш их таалагдсан бөгөөд анхных гэхэд маш амжилттай хийсэн байна. Харин нэг бодол төрсөн нь Юнителийнхэн энийг допин үйлчилгээндээ биш Live үйлчилгээн дээрээ хийсэн бол илүү амьд болох боломжтой байсан байх. Гэхдээ энэ нь муу хийсэн гэсэн үг огт биш юм. Тэдний дараа дараагийн үйл ажиллагааг маш сонирхолтой байна гэдэгт итгэж байна. За ингээд ямар нэгэн тайлбаргүйгээр дээрх блогоос авсан бичлэгийг хүргэж байна.
 Эх сурвалжыг: http://batjaa-aboutmarketing.blogspot.com:

UNITEL BRAVO! BRAVO!

Өнгөрсөн бичлэг дээр флэш моб-ын талаар бичиж байсан даа. Тэгээд Вокзал дээр бүжиглэж буй залуусын бичлэг тавиад л. Тэрхүү бичлэгийн сүүлд энэхүү санааг манай үүрэн телефоны операторууд ашиглаасай гэж бичиж байсан даа. Харин тэгсэн... Энэхүү бүжиг нь ЮНИТЕЛИЙН өөрийн ДОПИН үйлчилгээг дэмжихээр зохион байгуулсан зүйл юм байна. Тиймээс би үгээ буцааж авлаа. Хэхэ. Манайхан ашигласан л байна ш дээ, тээ. Ингээд та бүхэнд түүний 2дах бичлэгийг толилуулъя.





No comments:

Post a Comment