August 12, 2015

Сошил медиа сувгийг ашиглан сурталчилгаа хийх арга

Маш олон маркетерууд сошил медиа сувгийг яг л уламжлалт сурталчилгааны суваг мэт ашигладаг. Тэд өөрсдийн бүтээсэн телевизийн сурталчилгаа, гаднах самбарын сурталчилгаа зэргээ сошил медиад байршуулж хүмүүст хүргэхийг оролддог. Гэвч энэ нь бидний үзэж байгаагаар мэргэжлийн бус юм. Учир нь Твиттер, Фэйсбүүк зэрэг сошил медиа сувгууд нь гадна самбараас маш олон зүйлсээр давуу талтай байдаг. Хүмүүс сошил медиагаас хэрэглэгчдийн санал сэтгэгдэл, бүтээгдэхүүн үйлчилгээний илүү нарийн мэдээллийг авахыг илүүд үзсээр байна. Мөн компанийн албан ёсны сошил сувгаас илүү сонирхолын бүлгээр нэгдсэн сошил сувгаас бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээллийг илүү авахыг хэрэглэгчид хүсэж байна. Сошил медиа сувагт уламжлалт сурталчилгааны сувгаас олон өөр дүрэм үйлчилдэг билээ. Сошил медиа сувгийг ашиглан маркетинг хийх тийм ч амархан зүйл биш юм. Учир нь ямар стратеги боловсруулах, хэрхэн түүнийг хэрэгжүүлэх зэрэг нь зөвхөн бизнес эрхлэгчид, маркетеруудаас хамаарч байддаггүй. Тийм ч учраас хэрэглэгчийн бодол санаа, үйлдэл бүрийг сайтар танин мэдэж байх нь таныг цахим ертөнцөд амжилттай ажиллахад тань туслах болно. Та өөртөө таалагдах уу эсвэл хэрэглэгчдэд таалагдах уу…


#Таны бизнест маркетингийн зөвлөх үйлчилгээ шаардлагатай байна уу? Тийм бол бидэнтэй холбогдоорой

www.mercadocompany.com #77457717 #88062226

No comments:

Post a Comment