1. Microsoft. Компьютерийн ертөнцөт хамгийн алдартай брэндүүдийн нэг бол мэдээж Microsoft билээ. Тэд энэхүү хуучин логотойгоо нийт 25 жилийг үдсэн бөгөөд 2012 онд Windows 8 шинэ үйлдэлийн системийг зах зээлд нэвтрүүлсэнтэй холбоотойгоор өөрсдийн дүр төрхийг ч мөн адил ийнхүү өөрчилжээ.
2. Domino's. Ихэнхи Америкчуудаас таны хамгийн идэх дуртай пицца тань юу гэвэл Domino's нийлээд хувийг нь эзлэнэ гэдэгтэй би мөрийцөхөд ч бэлэн байна. Харин тэд өөрсдөд нь энэхүү үнэ цэнийг авчирсан логог ингэж өөрчилсөн байна. Таньд таалагдаж байна уу?
3. ebay. Интернэт худалдааны томоохон төлөөлөгч, томоохон ертөнц ebay маань мөн л өөрсдийн дүр төрхийг ийнхүү өөрчилсөн байна.
4. Universal. Энэ бол бидний хамгийн сайн мэдэх брэнд. Магадгүй одоог хүртэл энэ брэндийн лого гарч эхэлхэд өө үзсэн кино байна гэх хүн байдаг байх :-). Харин энэхүү алдартай брэнд маань өөрсдийн 100 жилийн ойгоороо дүр төрхөө улам сайжруулан шинэчилсэн байна. Надад бол таалагдаж байна. Харин таньд?
5. Wendy's. Энэхүү түргэн хоолны сүлжээ нь өөрийн хуучин логотой 1983 оноос хойш хамт байсан бөгөөд тэд ийнхүү 2012 онд анх удаагаа логондоо өөрчлөлтийг ингэж хийсэн байна.
6. Twitter. Жиргээ. Энэ үгийг мэдэхгүй цахим ертөнцөд донтогчид ховор байх. 140-хөн тэмдэгтэд багтаан өөрийн үзэл бодлыг илэрхийлдэг энэхүү агуу цахим ертөнцөт өнөөдөр аль хэдийн 500 гаруй сая хэрэглэгч бүртгэлтэй байдаг байна. 2006 онд анх үүсгэн байгуулагдсан жиргээ маань 2012 онд өөрсдийн логог ийнхүү өөрчилжээ.
7. USA Today. Дэлхийн мэдээллийн урсгалд хамгийн хүчирхэг нөлөөлөгч цахим хуудас бол мэдээж USA Today. Тэд логогоо ингэж өөрчилжээ.
8. Jaguar. 2012 онд энэхүү брэндийнхэн маань логогоо өөрчилсөн гэхээсээ илүүтээгээр жаахан засч сайжруулаад авчээ.
9. JCPenny. Бэлэн хувцасны нэр хүндтэй алдартэй брэнд дэлгүүр маань 2012 онд мөн л өөрсдийн өнгө төрхийг шинэчилсэн бөгөөд гайхалтай нь маш олон мэргэжилтэнгүүдээс муу гэсэн үнэлгээг авсан байна. Та ямар үнэлгээ өгөх вэ?
Мэдээллийн эх сурвалж# Business Week, Wikipedia
Ebay, USA today, JCP-giin shine logo ontsgyi boljee. Busad ni dajgui shy.
ReplyDelete