February 1, 2012

Яагаад маркетингийн зөвлөх үйлчилгээг сонгох хэрэгтэй вэ?


Маркетинг гэдэг бол тухайн байгууллагыг зах зээл дээр хэрхэн амжилттай оршин тогтнох, хэрэглэгчтэйгээ хэрхэн холбоо тогтоох гол үндэс суурь нь болдог билээ. Өнөөдөр манай бизнесийн байгууллагууд өөрсдийн байгууллагын маркетингийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулахын тулд  хүчтэй маркетингийн багийг бүрдүүлэхийн төлөө томоохон хэмжээний тулааныг явуулсаар байна. Сайн маркетертай байгууллага хэдий өндөр потенциалаар ажиллах боломжтой болдог боловч төдий хэмжээгээр өндөр зардал гаргаж тухайн багийг бүрдүүлэх шаардлага гардаг. Энэ ч утгаараа зах зээл дээр маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компаний зах зээл бий болсон. Бизнесийн байгууллага маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудтай хамтран ажиллах нь дараах давуу болон сул талыг бий болгодог байна. Үүнд:
Давуу тал:
  • Олон ажилтантай байх шаардлагагүй бөгөөд цөөн тооны чанартай ажилтангаар үйл ажиллагааг явуулах боломжтой
  • Илүү мэргэжлийн туршлагатай багтай хамтран ажиллах боломжтой болно
  • Маркетингийн өдөр тутмын зардлыг бууруулна.
  • Хараат бус бие даасан тайлан, шинжилгээ, төлөвлөлтийг хүлээн авах боломжтой.
  •  Үйл ажиллагааны явцад өөрсдийн шууд хяналтыг бүрэн тавих боломжтой.
Сул тал:
  • Нууцлалын гэрээ муу байгуулах болон илтгэлгүй байгууллагыг сонгож авснаар өрсөлдөгч байгууллагад мэдээлэл алдах магадлалтай.    
  • Туршлагагүй болон хамрах хүрээ багатай байгууллагатай хамтран ажиллавал хугацаа алдаж, зардал нэмэгдэх магадлалтай.
Хэрвээ та өөрийн маркетингийн үйл ажиллагаанд маркетингийн зөвлөх үйлчилгээг сонгохоор судлаж байгаа бол дараах хэдэн зөвлөгөөг анхаарах хэрэгтэй.
  • Урьд нь  ажиллаж байсан  туршлага .
  •   Байгууллагыг бүрдүүлж буй багийн бүтэц, тодорхойлолт
  • Баримтлан ажилладаг зарчим болон арга барил
  • Үйл ажиллагааны хүрээнд хамрах хүрээ, бодит байдал
  • Ямар чиглэлээр түлхүү ажилладаг, таны хүсэж байгаа үйлчилгээн  дээр ажиллаж байсан эсэх гэх мэт

Дээрхи 5 зөвлөмжийн дагуу та өөрийн сонголтоо хийх хэрэгтэй. Үүний дараа та мэдээж өөрийн захиалгаа өгч таны хүсч буй үр дүнг авчирах консалтинг группыг сонгон авах юм.
Миний зүгээс таньд санал болгох маркетингийн зөвлөх үйлчилгээг үзүүлэгч байгууллагууд:
  1. New media marketing agency
  2. Mongolian Updating group
  3. MMCG marketing consulting
  4.  Admax advertising agency

Дэлхийд өөрийн зах зээл дээр олон жил ноёрхон оршин тогтнож байгаа бизнесийн байгууллагуудын амжилтын үндэс суурь нь амжилттай маркетингийн зөвлөх үйлчилгээг өөрийн бизнесийн үйл ажиллагаанд ашиглаж цаг хугацаа болон зардал мөнгө хэмнэсэнд байдаг билээ.

No comments:

Post a Comment